Шарах шүүгээнд амттайхан тахианы мах шарах хамгийн шилдэг 10 жор

0

Тахианы маханд хөгшин, залуугүй дуртай. Нэгдүгээрт дэлгүүрт байнга зарагддаг, хоёрдугаарт үнийн хувьд боломжийн, гуравдугаарт амттай, шим тэжээлтэй, тослог багатай, аль ч насныханд тохиромжтой. Энэ махаар хоол хийх маш олон төрлийн жор бий: шөл, гриль, салат, шарсан, рагу, за тэгээд хүн болгоны идэх дуртай шарах шүүгээнд болгосон шаржигнуур тахиа гэх мэт. Шарсан төмс хажууд нь тавиад амтат шаржигнуур тахиа идэх сайхан. Та бүхэндээ тахианы махаар хийх 10 хоолны жорыг танилцуулах гэж байна. Уламжлалтаас эхлээд сармистай, жүржтэй гээд олон төрлийн жорууд бэлдлээ.

1. Тугалган цаасанд болгосон бүхэл тахианы мах

Орц:

  • Тахианы мах – 1ш
  • Майонез – 2 -3 х.х
  • Хатаасан сармис, паприка – тус бүр 1 цайны халбага
  • Куркума, хмел-сунели – тус бүр тал цайны халбага
  • Давс, перец (нунтаг)

Хийх арга:

1. Тахианы махаа сайтар угааж хатаана. Гадна доторгүй давс, перецээр амтална.

2. Тахианы махаа түр хойш нь тавиад соусаа бэлдье. Дунд зэргийн аяганд майонез, сармис, паприка, мөн куркума, хмели-сунели хийж хутгана.

3. Бэлэн болсон соусаар тахианы махаа амтална. Хүнсний гялгар уутаар бүрээд хөргөгчинд нэгээс илүү цаг амталж орхино.

4. Тахианы махаа шарах шүүгээний хавтан дээр тавиад тугалган цаасаар сайтар орооно, мах болж байх явцад шүүс нь гадагшаа гоожихгүй байхаар битүүлээрэй. 250 хэмийн шарах шүүгээнд 50 минут махаа болгоно. Цаг болсон ч мах түүхий санагдаад байвал дээд хэсгийн тугалган цаасаа аваад дахин хэдэн минутын турш болгоорой.

 

2. Үхрийн нүдээр амталж, аяганд болгох тахианы мах

Орц:

  • Тахианы мах – 1 кг
  • Улаан үхрийн нүд – 2 стакан
  • Нунтаг сахар, зөгийн бал – тус бүр 2 х.х
  • Гич – 1 х.х
  • Сармис – 3 хумс
  • Яншуй
  • Перец, давс

Хийх арга:

1. Махаа дөрвөлжин хэрчинэ. Давс, перецээр амтлаад халбага гич хийнэ. Сайтар хутгаарай.

2. Тахианы махаа аягануудад хийнэ. Бидний авсан орц нь гурван аяганд таарах юм.

3. Дараагийн давхарга нь зөгийн бал, элсэн чихэртэй үхрийн нүд байх болно. Үхрийн нүдэн дээр хумс сармисаа тавиад таглана.

4. Махаа шарах шүүгээнд ойролцоогоор нэг цаг болгоно. Шарах шүүгээг 200 хэмд тохируулаарай.

Зөөлөн болсон тахианы махны хажууд чанасан эсвэл шарсан төмс хачир болгож иднэ.

 

3. Төмс, сармистай шарсан тахианы мах

Орц:

  • Тахианы гуя – 3 ш
  • Төмс – 1 кг
  • Майонез – 4-5 х.х
  • Ус – тал стакан
  • Сармис – 1ш
  • Амтлагч ногоонууд – өөрийн хүслээр
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулна.

Хийх арга:

1. Тахианы махаа хөл, гуяар нь салгана. Тахианы махыг сармис, давс, перецээр сайтар амтал.

2. Дунд зэргийн хэмжээтэй төмс сонгож аваарай, дөрөв хувааж хэрчинэ.

3. Дунд зэргийн саванд майонез, ус, шахсан сармис, өөрийн хүслээр амтлагчуудаа хийж хутгана.

4. Бэлэн болсон соусаа төмс болон махныхаа тал дээр асгана.

5. Бүх орцуудаа нэг саванд хийгээрэй. Хоёр цаг амт нь бүрэн шингэтэл амраана.

6. Тахианы мах болон төмсөө шарах шүүгээний хавтан дээр тавина. 180 хэмийн шарах шүүгээнд 1 цаг орчим болгоно. Тахианы махаа шаргал өнгөтэй болгохын тулд махаа гаргахаас 10 минутын өмнө шарах шүүгээгээ 200 хэм хүртэл нэмээрэй.

 

4. Нимбэг, шаржигнуур хальстай тахианы мах

Орц:

  • Тахианы мах – 1 ш
  • Цөцгийн тос – 100 г
  • Нимбэг – 1 ш
  • Сармис – 4 хумс
  • Ногоон гоньд/укроп – 20 г
  • Давс, перец

Хийх арга:

1. Тахианы махаа амтлах анхилуун үнэрт түрхлэгээ бэлдэнэ.

2. Сонгино болон тал нимбэгээ татна, тал нимбэгээ түр үлдээгээрэй.

3. Тусдаа саванд нимбэгийн шүүс болон үрж жижиглэсэн нимбэгийн хальс, шахагчаар шахсан сармис, мөн жижиглэж татсан ногоонууд, давс, перец, хайлмагтуулсан цөцгийн тосоо хийнэ.

4. Бүх орцуудыг сайтар хутгаарай.

5. Угааж хатаасан тахианы махандаа давс, перец түрхээд шарах шүүгээний хавтан дээр тавина.

6. Тахианы цээж хэсгийн хальсыг махнаас нь болгоомжтой салгаад нимбэг-цөцгийн тосны зуурмагаар амтална.

7. Мөн хэрчсэн сонгино, нимбэгээ хийгээрэй.

8. Шарах шүүгээнд 1 цаг болгоно. Шарах шүүгээг 180 хэмд халаана.

 

5. Ногоотой жигнэсэн тахианы гуя

Орц:

  • Тахианы гуя – 5 ш
  • Лууван – 3 ш
  • Хаш, хурган гуа (дунд зэргийн) – тус бүр 2 ш
  • Төмс, улаан лооль (дунд зэргийн) – тус бүр 5 ш
  • Сармис – 10 хумс
  • Оливын тос – 3 -4 х.х
  • Давс, чили перец, прованийн ногоо

Хийх арга:

1. Махны амтлагчаа бэлдье. Ууранд давс, сармисаа нүднэ. Зуурмагийг аяганд хийгээд дээрээс нь аяга тос, бага зэрэг чили перец хийнэ.

2. Гуяа угаагаад хэд хэдэн зүсэлт хийгээд амтлагчтай саванд хийж хагас цаг орчим амталж орхино.

3. Шарах шүүгээний хавтан дээр тугалган цаас дэвсээд тослоно. Тахианы махаа тавиад дараа нь томхон хэрчсэн ногоонуудаа тавиарай. Мөн хальслаагүй сармисуудаа тарааж тавина.

4. Дээрээс нь тос шүршээд давс, амтлагч ногоогоор амтлаад тугалган цаасаар битүүлнэ. 180 хэмийн шарах шүүгээнд 40 минут болгоно.

 

 

6. Бяслагтай тахианы мах

Орц:

  • Тахианы цээж мах – 1 ш
  • Улаан лооль – 2
  • Хатуу бяслаг – 200 г
  • Зөөхий – 2 х.х
  • Майонез – 1 х.х
  • Давс, перец, хуурай сармис
  • Ургамлын тос – түрхэнэ

Хийх арга:

1. Тахианы цээж махыг ширхэгийн дагуу хэрчиж давс, перецээр амтална.

2. Улаан лоолио цагираг хэлбэрээр хэрчинэ, харин бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрээрэй.

3. Соус бэлдэх: майонез, зөөхий, хуурай сармисаа хольж сайтар хутгаарай.

4. Шарах шүүгээний хавтанг ургамлын тосоор тосолсны дараа цээж махаа тавиад цөцгийн тос, сармистай соусаа асгаарай.

5. Дараа нь улаан лооль, тэгээд бяслагаа тарааж тавина. Хоолыг 25-30 минут 200 хэмийн шарах шүүгээнд болгоно.

 

7. Грек маягаар амталсан тахианы мах

Орц:

  • Тахианы мөч – 1 кг
  • Йогурт (нэмэлт амтгүй) – стакан
  • Нимбэг – 1 ш
  • Яншуй – ¼ боодол
  • Оливын тос – 2 х.х
  • Сармис – 2 – 3 хумс
  • Давс, перец, хатаасан орегано

Хийх арга:

1. Амтлагчаа бэлдье. Саванд йогурт, тос, шахсан сармис, нимбэгийн шүүс (хэдхэн халбага байхад болно) бас нимбэгийн хальсаа хийнэ. Өөрийн дуртай амтлагчаа мартаж болохгүй эсвэл перец, орегано, давсаар амталж болно. Дээрээс нь мөн жижиглэж хэрчсэн ногоон навчит амтлагч ногоогоо хийгээрэй. Бүх орцыг сайтар хутгана. Тахианы махандаа түрхэж амтална.

2. Махаа уутанд хийж амыг нь зангидаарай. Маханд амт сайтар шингэх ёстой.

3. Хөргөгчинд хагас цаг эсвэл үүнээс илүү удаан хугацаагаар амраана.

4. Шарах шүүгээг 190 хэм хүртэл халаагаарай. Тахианы махаа гүн ёроолтой саванд хийгээд 50-60 минут болгоно.

 

8. Алим, жүржээр амталсан тахианы мах

Орц:

  • Тахианы мах – 1 ш
  • Алим, жүрж – тус бүр 1 ш
  • Майонез, ургамлын тос – тус бүр 2 ш
  • Давс, перец, кориандр, дуртай амтлагч

Хийх арга:

1. Амтлагчаа эхлээд бэлдэнэ. Майонез, тос, өөрийн хүссэн амтлагч, жишээ нь, давс, перец, кориандр гээд бүгдийг нунтаглана. Бүгдийг сайтар холиод тахианы махаа амтална.

2. Махаа амтлаад хөргөгчинд хийж “хонуулаарай”.

3. Дараа өдөр нь хэрчсэн жимсээ хийнэ, тахианы махны энд тэнд шүдний модоор хатгаад тугалган цаасаар ороож шарах шүүгээний хавтан дээр тавина.

4. 200 хэмд халаасан шарах шүүгээнд 40 минут болгоно. Дээд талын тугалган цаасыг аваад дахин хагас цаг шараарай.

 

9. Мөөг, үзэмтэй жигнэсэн тахианы мах

Орц:

  • Тахианы цээж мах – 8 ш
  • Сонгино – 2 ш
  • Үзэм – 100 г
  • Мөөг (шампиньон эсвэл өөр бусад цагаан мөөг) – 200 г
  • Зөөхий – 8 х.х
  • Ургамлын тос – шарах зориулалттай
  • Давс, перецийн цуглуулга, хатаасан сармис

Хийх арга:

1. Тахианы махаа давтана, энэ хоолны мах нь ясгүй байх ёстой.

2. Махаа давс, перецээр амтлаарай.

3. Шарах шүүгээний хавтан дээр махаа тавиад дээрээс нь цагираг хэлбэрээр хэрчсэн сонгино, урьдчилан буцалсан усанд дэвтээсэн үзмээ тараана. Сармисаа мартаж болохгүй.

4. Цаашлаад мөөг явна. Мөөгөө бага зэргийн тосонд урьдчилан шарсан байна.

5. Зөөхийгөө асгаарай. Шарах шүүгээг 180 хэмд халаагаад 40-45 минут болгоно.

 

10. Зөгийн балаар амталсан тахианы мах

Орц:

  • Тахианы гуя – 8 ш
  • Зөгийн бал, цуу – тус бүр 100 мл
  • Сармис – 4-5 хумс
  • Ургамлын тос – тослох зориулалттай
  • Давс, перец, амтлагчууд – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Аяганд зөгийн бал, цуу хийгээд сармисаа шахагчаар шахаж хутгана.

2. Шарах шүүгээний хавтанг тосолж тахианы махаа хийгээрэй. Бага зэрэг давс, перецээр амталж амтлагчаа цацна.

3. Хамгийн сүүлд бэлдсэн соусаар амтална.

4. 180 хэм халаасан шарах шүүгээнд 40 минут болгоно.

19
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *