Гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч харилцаагаа эрүүл байлгаж, хүүхдүүдээ өсгөх үүргээ хамтдаа биелүүлж яваа Холливудын 10 алдартай хос

0

Ийм тохиолдол түгээмэл биш ч гэр бүл нь салсны дараа ч хүүхдээ хамтдаа өсгөдөг эцэг, эхчүүд байдаг. Ийм жишээг Деми Мур, Брюс Уиллис, Женнифер Лопез, Марк Энтони нараас харж болно. Тэд яг нэг баг шиг хамтарч ажилладаг бөгөөд хүүхдүүдээ сургуульд нь зөөх, авахаас эхлээд элдэв янзын арга хэмжээнд авч явах гээд олон хариуцлагыг хамтдаа үүрдэг байна. Ингээд бид танд салалтын дараа ч хүүхдээ өсгөх ажлаас зугтаагаагүй хариуцлагатай алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. “Orlando Bloom” болон “Miranda Kerr”

© PacificCoastNews/EAST NEWS © AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Тэдний гэрлэлт салалтаар төгссөн ч тэдний хүү Флинн эцэг, эхийнхээ анхаарал халамжаар дутаагүй юм. Тиймдээ ч нэг удаа Керр хүү нь ийм сайн аавтайд үргэлж баярлаж явдгаа илэрхийлж байжээ. Салсныхаа дараа Блум хэлэхдээ “Бид бие биедээ хайртай, тиймээс бие биенийхээ хувьд утга учиртай хэвээр байх болно” гэжээ. Тэдний хувьд хайр бүхнийг ялсан байна.

 

2. “Jennifer Lopez” болон “Marc Anthony”

© AFP/EAST NEWS © jlo / Instagram

Хэдийгээр тэд салсан ч 2016 онд болсон “Latin Grammy Awards” наадамд хамтдаа үзүүлбэр үзүүлж байв. Тэд бие биедээ ажил мэргэжлийн хувьд дэмжлэг үзүүлэхээс гадна хүүхэд өсгөх үүргээ ч хуваахаар шийджээ. Тэд эцэг эхийн өдөр гэх мэт нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бие биенийхээ хайрын захиасыг зориулжээ. Тиймээс тэд олон нийтийн сүлжээнд бие биедээ талархаж явдгаа байнга илэрхийлдэг бөгөөд “Аавуудын өдөр” гэх мэт онцгой өдрүүдэд 2 хөөрхөн үрээ хамт өсгөдөгт баярлалаа хэмээн бичсэн байгааг нь харж болно.

 

3. “Ben Affleck” болон “Jennifer Garner”

© KELA/Broadimage/Broad Image/East News © KELA/Broadimage/Broad Image/East News

Бен Аффлек, Женнифер Гарнер нар 10 жил хамтдаа амьдарсны эцэст тусдаа байхаар шийджээ. Тэд тэр даруйдаа холбоогоо таслаагүй бөгөөд хэсэг хугацаанд харилцаатай хэвээр байсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Харин Аффлек 3 хүүхдийнхээ төлөө зочны өрөөндөө хүртэл амьдарч байсан гэжээ. Ингээд 2017 онд тэд салах өргөдлөө өгсөн ч хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ тэнцүү хуваахаар болсон байна.

 

4. “Chris Martin” болон “Gwyneth Paltrow”

© Colin Young-Wolff/Invision/AP/East News © 0000001/Reporter

Тэд 10 жил хамт амьдарч 2 хүүхдийн эцэг, эх болсон билээ. Харин Палтроу Мартиныг яг л ах шигээ хүн гэж боддог бөгөөд тэд маш гэр бүлсэг хүмүүс юм. Харин хосууд салахдаа өөрсдөөс нь болж хүүхдүүд нь хохирол амсахыг хүлээн зөвшөөрөөгүй тул хоорондын харилцаагаа бат бөх хэвээр байлгахыг хүсжээ. Тэд хамтдаа цагийг өнгөрөөхдөө маш аз жаргалтай байдаг гэнэ.

 

5. “Drew Barrymore” болон “Will Kopelman”

© MAVRIXONLINE.COM/EAST NEWS © 0000001/Reporter

Тэд Коплмэний гэр бүлийн гишүүдийг бүхэлд нь хамарсан гайхалтай харилцаатай хос байсан юм. Гэвч 2016 онд салахаар шийдэхдээ тэд 2 охиндоо хариуцлагатай аав, ээж нь байхыг хүссэн учраас хүүхдүүдээ өсгөх ажлаа хуваалцдаг болжээ. Үүний нэгэн жишээ нь Барримор 2017 оны эх үрсийн баярын өдрөөр экстэйгээ хамтдаа авахуулсан селфи болон хуучин хадам ээж, бэр эгч нартайгаа авахуулсан зургаа хуваалцаж зурагтаа “миний ээж, амьдралын минь хайрууд” хэмээх тайлбар өгсөн байв.

 

 

6. “Ryan Phillippe” болон “Reese Witherspoon”

© reesewitherspoon / Instagram © ryanphillippe / Instagram

Тэд маш залуудаа гэрлэсний улмаас үл ойлголцолд хүрч салсан ч найзууд хэвээр үлдсэн юм. Тэгсэн ч Уиттерспун гэрлэлтийнхээ талаар юу ч өөрчлөгдөхгүй гэдгээ мэдэгдэж байв. Учир нь тэдний салалт хүүхдүүдэд нь нөлөөлөөгүй бөгөөд нас биед хүртэл нь хамтдаа өсгөлцөхөөр болсон байна. Тэдний зургуудыг харахад л төгс өв залгамжлагчид өсгөж байгаад нь эргэлзэх зүйл байхгүй ажээ.

 

7. “Heidi Klum” болон “Seal”

© Milton Ventura/Broadimage/EAST NEWS © Isaac V/Broadimage/EAST NEWS

Сеил болон Хайди Клум нар салснаасаа хойш 4 хүүхдээ өсгөх үүргээ тэнцүү биелүүлж байна.  Сеилийн хэлсэнчлэн Клум бол гайхалтай ээж бөгөөд одоо ч түүний хувьд дэлхийн хамгийн гайхалтай эмэгтэй хэвээр байгаа гэжээ. Үүнтэй адил Клум ч мөн өөрийн экс нөхрийг хүүхдээ хүмүүжүүлэх гайхалтай чадвартай хэмээдэг байна. Тэд охидтойгоо парк дээр тоглох, оройн хоол идэх зэрэг сайхан мөчүүдээ үргэлж хамтдаа өнгөрүүлэхийг хичээдэг гэнэ.

 

8. “Melanie Griffith” болон “Antonio Banderas”

© EVERETT COLLECTION/EAST NEWS © AFP/EAST NEWS

Маш урт удаан хугацаанд ганхашгүй харилцаатай байсан хосууд 2014 он салахаар шийдсэн ч хэн хэнтэйгээ харилцан ойлголцсоны үндсэн дээр сайхан харилцаатай хэвээр үлджээ. Түүгээр ч зогсохгүй салахаар шийдсэн үедээ “Automata” хэмээх кинон дээр хамтран ажиллаж байсан байна. Бандерас түүнийг үргэлж хайрласаар байх болно гэжээ.

 

9. “Anna Faris” болон “Chris Pratt”

© AP / EAST NEWS © depositphotos.com

Тэд салах үедээ гэр бүлдээ цаг зарцуулж байхаа амласан цөөн тооны хосуудын нэг юм. Тэдний харилцаа тийм ч хүндрэлтэй биш учир Фарис өдөр бүр хүүхдийнхээ аавтай ярьдаг гэж мэдэгджээ. Тэд одоо маш нээлттэй харилцаатай болсон бөгөөд Фарисын хувьд Прэттийг Катерина Шварценеггертэй үерхэж эхлэхэд нь маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

10. “Bruce Willis” болон “Demi Moore”

© FaceToFace/REPORTER © FaceToFace/REPORTER

Тэд уулзаж, гэрлэснээсээ ердөө 4 сарын дараа гэхэд хөл хүндтэй болж байв. Ингээд арав гаруй жил ханилж 3 охинтой болсон хосууд 2000 онд хоёр тийш болов. Жүжигчид охидоо аз жаргалтай болгохын тулд бүр унтлагын хос хувцас өмсдөг нь хөөрхөн биш гэж үү.

© demimoore / Instagram
10
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ж. Одончимэг

    Ж. Одончимэг

    2020/05/16 at 12:46

    aaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *