Google таны бүх дуут хайлтыг бичиж авдаг. Хайлтаа хэрхэн сонсож, устгах вэ?

0

Google компани өөрийн хэрэглэгчийн тухай аливаа мэдээллийг цуглуулж, нууцыг нь хадгалж чаддаг гэдгээ нэгэнт нуухгүй байгаа. Та  “Үйл явдлыг хянах” хувилбарыг ашиглан өөртэйгөө холбоотой аливаа мэдээллийг үзээд, шаардлагатай бол устгаж болно.

Google саяхан “My account”-ийг сайжруулсан бөгөөд ашиглахад маш эвтэйхэн болжээ. Хэрэглэгчид өөрийнхөө тухай цуглуулсан мэдээллийг хараад зогсохгүй устах боломжтой болсон байна. Мөн таны дуут хайлтыг хүртэл хадгалсан байгаа нь сайхан.

Google таны бүх аудио хайлтыг бичиж авдаг. Хайлтаа хэрхэн сонсож, устгах вэ? 1

Юуны түрүүнд My account руу ороод (https://myaccount.google.com/?pli=1) “Activity Controls” руу шилжинэ. Шинэ цонх нээгдэхэд хэд хэдэн үндсэн цэснүүд доош жагссан байдалтай гарч ирнэ:

  • Хандсан хайлт, орж үзсэн хуудас
  • Таны очиж үзсэн бөгөөд тэмдэглэсэн газрууд
  • Дуут хайлт, комманд
  • YouTube–ээс хайсан  видео
  • YouTube дээр үзсэн видео

Хэрвээ та Google-ийн идэвхтэй хэрэглэгч бол Chrome хөтөчийг ашиглаарай, дээрээс нь та Android ухаалаг утастай бол таны хаана очсон, ямар сайт үзсэн, ямар видео үзсэн зэргийг  ямар ч хүндрэлгүй мэдэж чадна. Эдгээр түүхийг та огноогоор нь харах боломжтой.

Google таны бүх аудио хайлтыг бичиж авдаг. Хайлтаа хэрхэн сонсож, устгах вэ? 2

Google-ийн  хадгалсан эдгээр түүхийг хараад устгах шаардлагатай гэснийгээ устгаж болно. Маш амархан: устахыг хүсэж байгаа түүхээ сонгоод л “delete” хийнэ. Хэрвээ та хэд хэдэн хоногийн түүхийг эсвэл бүгдий нь устгахыг хүсвэл дээд өнцөгт байгаа өөр комманд ашиглана. “My account” –даа таны үйлдлийн түүхийг хадгалахгүй байх сонголт хүртэл байгаа нь таны ажлыг хөнгөвчилж өгнө.

Жорж Оруэллийн “1984” зохиолын дүр болох Том Ахын үүргийг Google-ийнхэн сүүлийн жилүүдэд дэндүү сайн гүйцэтгэж байна. Бидний алхам тутмыг хянах үүргийг шүү дээ. Харин зарим нэг түүхийг устгах боломж олгож байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Google таны бүх аудио хайлтыг бичиж авдаг. Хайлтаа хэрхэн сонсож, устгах вэ? 3

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bataa Ganchimeg

    Bataa Ganchimeg

    2016/06/14 at 22:55

  2. Bataa Ganchimeg

    Bataa Ganchimeg

    2016/06/14 at 22:55

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *