Та үүнийг мэдэхгүй гэдэгт 99.9% итгэлтэй байна: Яагаад уран гулгалтын тамирчид трикогоо тэшүүрийнхээ гадуур өмсдөг вэ?

2

Уран гулгалт бол яах аргагүй хамгийн гоёмсог спортын төрөл билээ, олон сая хүний зүрх сэтгэлийг энэ спорт татаж чаддаг. Гэсэн хэдий ч энэ спорттой холбоотой олон сонирхолтой нууцууд байдаг байна.

instagram/stevetyasmedia

Энэ спортын фенүүд уран гулгалтын тамирчид тэшүүрийнхээ гадуур трико өмссөн байдгийг анзаарч байсан байх. Тэд чухам ямар зорилгоор ингэж өмсдөг юм бол?

© via GIPHY

 

© instagram/danielleearlphotography

Хамгийн эхэнд хэлэхэд, энэ нь трико биш гэнэ, гэхдээ бат бөх, уян хатан материалаар хийгдсэн ноосон оймс юм байна.

© instagram/golden_zagitova

 

Харин энэ оймсыг уран гулгалтын тамирчид дараах хэд хэдэн шалтгааны улмаас өмсдөг аж:

1. Энэ оймсны тусламжтай тамирчид хуучин тэшүүрээ далдалж чаддаг байна. Уран гулгалтын тамирчид нэгээс илүүгүй тэшүүрийг бүтэн улирлын туршид өмсөхийг илүүд үздэг, яагаад гэвэл шинэ тэшүүртээ дасах гэж багагүй зовдог аж.

© Getty Images

 

2. “Yahoo! Sports”-д уран гулгалтын тамирчин Кортни Хикс (Courtney Hicks) ярилцлага өгөхдөө, энэхүү ноосон оймсыг өмссөнөөр өөрт нь урт хөлтэй юм шиг санагдаж, илүү бүтээлч сэтгэхэд нь тусалдаг гэжээ.

© Getty Images

 

3. Уран гулгалтын тамирчин асан Жонни Вайр (Johnny Weir) яагаад энэ оймсыг тэшүүрийнхээ гадуур өмсдөг байсан талаараа: энэ нь эмэгтэй хүнд илүү хурдан хөдлөхөд тусалдаг, хугацаанаас хугацаанд шилжсэн хөдөлгөөн хийхэд биед эвтэйхэн байдаг гэсэн байна.

© Getty Images

 

4. Мөн энэхүү урт оймсны тусламжтай тэшүүрийн үдээсийг суллахгүй, чанга байлгах боломжтой аж. Тэгэхээр одоо уран гулгалтын тамирчдын талаарх нууцыг та мэдэж авлаа.

© instagram/reesepisen

Та энэ спортод дуртай юу? Та энэ спорттой холбоотой өөр ямар зүйлд гайхширдаг вэ? Сэтгэгдлээ үлдээгээрэй.

90
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
14
ХөөрхөнХөөрхөн
13
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batzaya Btzy

    Batzaya Btzy

    2019/03/20 at 03:24

    Zaa shaa2

  2. Koganeno No Kaeru

    Koganeno No Kaeru

    2019/03/20 at 03:29

    Gulgaj baihad mus oruulahgui gej hergeldeggui gej uu. Hachin l ium.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *