“Google” ба “Facebook” компаниуд ажилчдадаа 2021 он хүртэл оффист ирж ажиллах шаардлагагүй гэжээ

0

Эдгээр компаниуд ажилтнуудаа ирэх жил хүртэл гэрээс нь ажиллуулах бодолтой байгаа талаараа хэлсэн байна.

Ингэснээр эдгээр компаниуд хүмүүсийн хоорондын зай барих асуудлыг үргэлжлүүлэн нухацтайгаар авч үзэж буй технологийн компаниудын эгнээнд нэгджээ.

Дэлхийн хамгийн том хайлтын системийн гүйцэтгэх захирал Sundar Pichai ажилтнуудтайгаа уулзалт хийх үеэрээ тэднийг 2021 он хүртэл оффист ажиллах шаардлагагүй талаар хэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн юм.

PA

Гэсэн хэдий ч тэр өнгөрсөн пүрэв гаригт болсон уулзалтын үеэр зайлшгүй оффист ирж ажиллах шаардлагатай ажилтнуудыг ирэх 7 сарын эхээр буцаад ажилд нь ирүүлэх бодолтой байгаагаа хэлжээ. Мөн тэрээр ажилтнуудынхаа аюулгүй байдлыг бүхнээс тэргүүнд тавина гэдгээ мөн уламжилсан аж.

Харин сошиал медиагийн аварга платформ болох Фэйсбүүкийн хувьд ирэх жилээс нааш ажилтнуудаа эргээд оффист ажиллуулж эхлэх боломжгүй гэж үзэж байгаа юм байна.

 

 

Хэвлэлийн төлөөлөгч нь хэлэхдээ, “Фэйсбүүк ажилтнуудаа ажлаа хийх боломж бололцоогоор хангахын тулд дараагийн алхмыг хийсэн. Өнөөдөр зайнаас буюу гэрээсээ ажлаа хийж байгаа бүх ажилтнуудаа бид ирэх жил хүртэл үргэлжлүүлэн гэрээсээ ажиллахыг санал болгосон.” гэжээ.

Фэйсбүүк одоогоор ямар түвшний ажилтнуудыг буцаан оффист ажиллуулах эсэхээ хараахан шийдээгүй байгаа аж.

PA

Тэдний хувьд нөхцөл байдал хүндрэх үетэй зэрэгцээд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж эхэлсэн анхны компани билээ.

Түүнчлэн Фэйсбүүк ажилтнууддаа санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд нь тус болох зорилгоор 1000 долларыг бонус хэлбэрээр олгожээ.

PA

Энэ мэтчилэн томоохон компаниуд ээлж дараалан ажилтнуудаа зайнаас буюу гэрээсээ шинэ он гартал ажиллуулах төлөвтэй байгааг эх сурвалжууд онцолж байна.

Учир нь зайнаас ажиллаж байгаа ихэнх хүмүүсийн хувьд эргээд олон нийт цугласан газарт очихоос бага зэрэг эмээж байгаа нь ойлгомжтой юм.

Та энэ талаар юу гэж бодож байна? Та цар тахлын үед зайнаас ажиллаж байгаа юу?

3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *