Хүүхдүүддээ Нацистын нэр өгсөн учир эцэг эх байх эрхээ хасуулжээ

0

Хүүхдүүддээ Нацистын нэр өгсөн учир эцэг эх байх эрхээ хасуулжээӨөрийгөө Нацист хэмээн тунхагласан нэгэн эцэг болон түүний эхнэр нар дөрвөн хүүхдийнхээ гуравт нь Нацизмыг дэмжсэн, өдөөн хатгасан нэр өгсний учир шүүгч тэдний эцэг эх байх эрхийг хасжээ. Зургаан настай Адольф Гитлер Кэмпбелл /Adolf Hitler Campbell/, түүний дүү таван настай Жоселин Арьян Нэйшн /Joycelynn Aryan Nation/, дөрвөн настай Хонсзлинн Хинлер /Honszlynn Hinler/ нарыг 2009 оны 1-р сард улсын асрамжинд авсны зэрэгцээ Хит /Heath/ болон Деборах Кэмпбелл /Deborah Campbell/ нарын төрөөд хэдхэн цаг болсон хүү Хонс Кэмпбелл /Hons Campbell/-ийг ч бас улсын асрамжинд авсан байна. 2008 оны 12-р сард Хит, Деборах нар төрсөн өдрийн бялуу захиалахдаа дээр нь Төрсөн өдрийн мэнд хүргэе, Адольф Гитлер гэж бичүүлэхийг хүссэн бөгөөд тус бялууны дэлгүүр ийнхүү бичихээс татгалзснаас хойш хэрэг явдал тодорхой болж, Нью Жерсигийн дээд шүүх хүүхдүүдийг эцэг эхэд нь өгөхгүй байх шийдвэрийг гаргасан байна. 2010 онд тус гэр бүлд хүчирхийлэл байсан тухай хангалттай нотлох баримтыг шүүх цуглуулсан болохоо мэдэгдсэн бол Хит Кэмпбеллийн хувьд шүүхийн шийдвэр зөвхөн хүүхдүүдийн нэрэн дээр л төвлөрсөн болохоос биш амьдралынх төлөв байдлыг огт харгалзаж үзээгүй гэж хэлжээ. Түүнчлэн өөрийгөө үнэнч шударга хүн гэдгийг онцолсон тэрээр Нацизмаасаа татгалзах хэрэгтэй бол тэгнэ гэдгээ ч хэлсэн байна. Мөн хүүхдүүд нь түүний амь амьдрал болохыг, бүх зүйлсээс илүүд тавигдах болно гэдгийг ч нэмж хэлжээ. Хүзүүн дээрээ хас шивээстэй Кэмпбелл хамгийн сүүлд жилийн өмнө хүүхдүүдээ харснаас гадна тус мужаас нүүж явсан эхнэрээсээ салсан байна. Нацист үзэлтэй эцэг эхчүүдийн өмгөөлөгчид ямар нэгэн мэдэгдэл өгөхөөс татгалзсан ч тус гэр бүл давж заалдах төлөвлөгөөтэй байгааг дурджээ. Шүүхийн мэдээллээр бол тус эцэг эх хоёр хоёулаа хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөж байсны улмаас бие болон сэтгэлзүйн тодорхойгүй согогтой болсон хүмүүс гэнэ. Мөн шүүхийн зүгээс өгсөн мэдэгдэлд ууган хүү Адольф байн байн хүмүүсийг ална хэмээн заналхийлдэг гэсний зэрэгцээ хүүхдүүдийн ээж Деборах нөхөр нь түүний аминд хүрнэ хэмээн заналхийлж, түүнийг айлгадаг тухайгаа хөршдөө бичгээр мэдэгдэж байсныг хөрш нь хэлсэн байна. Кэмпбеллчүүдийн тухайд тэд урьд нь эдгээр нэрнүүдийг тэд зүгээр л өөрсдөд нь таалагдаж, онцгой санагдсан болохоор өгсөн гэсэн бөгөөд Кэмпбелл ‘Дэлхий дээр өөр хэнд ч ийм нэр байхгүй’ гэж үзсэн учир хүүдээ ийм нэр өгсөн гэж мэдүүлжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *