Коронавирусын халдвар авахаас айж, онгоцонд суух зориг нь хүрээгүй нэгэн эр 3 сарын турш онгоцны буудалд нууцаар амьдарчээ

0
  • 36 настай Адитяа Синг гэгч Чикаго хотын О’Харе олон улсын нисэх буудал дээрээс бapивчлагджээ.
  • Синг нь нисэх буудалд нууцаар 3 сарын турш амьдарсан нь тогтоогдсон аж.
  • Ийнхүү нисэх буудалд оpогнох болсон шалтгаан нь коронавирусын халдвар авахаас айгаад нисэж чадаагүйтэй нь холбоотой хэмээн мэдүүлжээ.

АНУ-ын Калифорни мужаас гаралтай Синг нь коронавирусын халдвар авахаасаа айсан тул гэр рүүгээ нисэх нислэгтээ сууж чадалгүй тус нисэх буудалдаа 3 сарын турш нууцаар амьдарч байсан нь тогтоогджээ. Тэрээр ийнхүү нисэх буудалд оpогнох болсон шалтгаан нь коронавирусын халдвар авахаас айгаад онгоцонд сууж чадаагүйтэй нь холбоотой хэмээн мэдүүлжээ

36 настай Адитяа Синг гэгч Чикаго хотын О’Харе олон улсын нисэх буудалд баpивчлагдсан байна. Түүнийг хязгаарлагдмал бүст хууль бyсаар нэвтэрсэн гэх үндэслэлээр баpивчилсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Адитяа Синг нь 2020 оны 10-р сард Лос Анжелес хотын нислэгээр тус онгоцны буудалд газардсан байна

Авиа компанийн хоёр ажилтан түүнээс бичиг баримтаа үзүүлэхийг хүсэхэд тэрээр 10-р сарын 26-ны өдрөөс хойш ор сураггүй байгаа нисэх буудлын ажилтны бичиг баримтыг үзүүлсэн байна. Иймээс түүнийг шууд баpивчлуулжээ. Туслах ажилтан Кетлин Хагертигийн хэлж буйгаар Синг коронавирусын халдвар авахаас айсан тул онгоцны буудалд хоноглох болсон бөгөөд нисэх буудлаар үйлчлүүлэгчид түүнд хоол авч өгдөг байсан нь тогтоогджээ.

Күүк каунтигийн шүүгч Сузанна Ортиз энэ талаар, “Хэрэв би буруу ойлгоогүй бол зөвшөөрөлгүй, ажилгүй хэн нэгэн О’Харе олон улсын нисэх буудалд 2020 оны 10-р сарын 19-ний өдрөөс 2021 оны 1-р сарын 16-ны өдөр хүртэл хууль бyсаар оpогнож байсан юм байна, зөв үү?” хэмээн өөртөө ч итгэхгүй лавлаж байжээ.

 

Мөрдлөгийн явцад түүнийг Калифорнийн Оранж хотод байр түрээслэж амьдардаг, өмнө нь гэмт хэpэг үйлдэж байгаагүйг тогтоожээ

Шүүгч Сузанна Ортиз мөн шүүх хурлын үеэр, “Шүүх нотлох баримтуудтай танилцсан боловч маш ээдрээтэй асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй. Нисэх буудлын хамгаалалттай хэсэгт хyyрамч үнэмлэх ашиглан оpогносон боловч өөрийн аюулгүй байдлыг хамгаалж ийм үйлдэл гаргасан байна гэж шүүх үзлээ. Түүнийг нийгэмд харшлах ямар нэгэн сэдэлгүй гэж үзэж байна” хэмээжээ.

 

Ийнхүү түүний тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслээр цацсан мэдээг уншигч танд хүргэж байна

4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *