
Сайн кино үзэгчдийг өөрийн эрхгүй татдаг, өөртөө итгэх итгэлийг нь төрүүлэх, сайн сайхныг үйлдэх хүсэл төрүүлэхээс гадна сайхан бүхнийг түгээдэг. Ийм кино хийнэ гэдэг зөвхөн найруулагчийн ганцаар хийх ажил бус мөн кино зохиолч, жүжигчид, хувцасны дизайнер, гоо сайханч, зураач, нүүр будалтыг гүйцэтгэгч нар гээд том багийн агуу том хөдөлмөр юм.
Зөвхөн үйл явдлаараа үзэгчдийг татаад зогсохгүй үзэхэд хүртэл сайхан, гоо сайхны мэдрэмжийг төрүүлэх тийм кинонуудаас та бүхэнд танилцуулах гэж байна.
The Man from U.N.C.L.E.
Гая Ричийн уг киног үзсэн үзэгч сэтгэл дундуур үлдэхгүй. Бүсгүйчүүд эндээс дизайнерийн гоёл чимэглэл, хоорондоо зохицох хувцсыг олж харна. Эрчүүдэд нь будалцаан, ар араасаа мөшгих уралдаан зэрэг нь таалагдах нь дамжиггүй. Тагнуултай кино хэдий ч нэг л амьсгаагаар үзэж дуусгана.
My Week with Marilyn
Бодит түүх дээр сэдэвлэн хийсэн кино, Мэрилин Монрогийн амьдралын 7 хоногийг харуулна. Холливудын од бүсгүй алдарт Луоренс Оливьетэй нэг киноны зураг авалтанд оролцохоор нөхөртэйгөө Английг зорино. Зөөлөн аядуу, дур булаам Мэрилиний түүх гайхамшигтай. Мөн киноны жүжигчдийн хувцасны сонголт нь тухайн үеийг онцгой харуулж чаджээ.
Anna and the King
Английн залуу багш Сиамд Монгкута хааны ордонд хүүхдүүдэд хэл заахаар нүүж ирнэ. Хаан, багш хоёр эсрэг тэсрэг соёлтой ч дундын нэг асуудал үерхэхэд хүргэнэ. Түүхэн сэдэвтэй уг киног Британийн багш Анна Леоновесийн дурсамжаас сэдэвлэн бүтээсэн. Өмнөдийн гайхамшигтай амьдралыг харуулж чаджээ.
Memoirs of a Geisha
Бага байхад нь эцэг эхээс нь салгаж гейша нарт өгсөн Сайюригийн тухай өгүүлэх кино. Киноны гол дүрийн бүсгүй гейшагийн урлагийг эзэмшиж чадна. Найруулагчаар нь америк хүн ажилласан ч гэлээ япон үндэсний соёлыг чадварлаг гаргаж чадсан, киноны дуу хөгжим, үндэсний хувцас болон бусад жижиг сажиг зүйлсүүдийг ч нарийн тусгаж чаджээ.
Girl with a Pearl Earring
Голланд, 1665 он. Зураач Вермеерийн гэрт Гриет гэх зарц бүсгүй ирнэ. Тун удалгүй зураач бүсгүйн зөөлөн харц, аашийг ажиглан сонирхож эхэлнэ. Дүрүүдэд Колин Ферт болон Скарлет Йохансан нар тоглосон бөгөөд зураачийн нүдээр дэлхийг харуулахыг хүсчээ. Тосгоны төрх, цэвэр цэмцгэр гэр, тухайн үеийн хувцаслалт – агуу зураачийн эрин үед очсон мэт сэтгэгдэл төрнө.
The Young Victoria
Өчүүхэн ч гэсэн зүйлийг орхилгүй бүтээсэн кино: жүжигчдийн гайхамшигтай жүжиглэлт, сэтгэл татам тайз чимэглэл, хувцаслалт (шилдэг хувцаслалтаар Оскар авч байсан удаатай), дуу хөгжим. Эмили Блантын өмссөн зарим нэг даашинз нь хатан хааны даашинзыг яг адил дуурайлгаж хийсэн хувилбар юм. Зөвхөн англичуудын амьдралыг харуулаад зогсоогүй гайхамшигтай үнэнч хайрын түүхийг мөн өгүүлжээ.
Carol
Сэтгэл хөдлөм, бас гунигтай түүхийг өгүүлэх уг кинонд Кэрол, Тереза хоёрын хайрын түүхийг өгүүлнэ. Ганцаардмал, залуу худалдагч бүсгүй Терезатай дэлгүүрт танилцсанаас хойш сэтгэлдээ нэгийг мэдэрсэн. Олон нийтийн хэл амнаас хайраа хэрхэн хамгаалах вэ? Даашинз, цүнх, туфли, гоёл чимэглэл нь киноны гол баатруудыг Нью-Йоркийн 50-иад оныг санагдуулна. Мөн тэр үеийн эмэгтэйчүүдийн амьдралын түвшинг тод харуулж чаджээ.
Hail, Caesar!
Ах дүү Коэновын бүтээл – Холливудын алтан үеийг харуулсан. Цезарийн дүрийг бүтээж байсан жүжигчин залуу зураг авалтын талбайгаас учир битүүлэг байдлаар алга болно. Алдагдсан жүжигчнийг олоход найруулагчид нэг л өдөр бий. Киноны хувцас, тайзны засал тун гоёмсог болсон. Мэдээж жүжигчдийг дурьдахгүй байж болохгүй ээ: Жош Бролин, Жорж Клуни, Скарлетт Йоханссон, Рэйф Файнс, Ченнинг Татум, Тильда Суинтон …
Funny Face
Жоанна номын дэлгүүрийн худалдагч бүсгүй зурагчин Дикийн авсан зургийн тусламжтайгаар санамсаргүй байдлаар дэлхийн загварын од болно. Хөнгөн зөөлөн дуу хөгжимтэй дуут кино нь танд баяр баяслыг бэлэглэхээс гадна үзэсгэлэнт Одир Хепбернийн чадварлаг жүжиглэлтийг үзнэ.
The Queen
Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино Их Британийн Елизавета II-ын долоо хоногийн амьдралыг харуулна. 1997 оны 8-р сард аймшигт ослын улмаас олны хүндэлдэг Диана гүнж нас барсан. Энэ үйл явдал хатан хааны гэр бүлд маш хүчтэй цохилт болно. Хатан хааны дүрийг Хелен Миррен чадварлагаар бүтээж чадсан бөгөөд ”Оскар” авчээ.
La môme
Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдралыг харуулсан түүхэн кино. Түүний амьдрал яг л тулааны талбар шиг байжээ, ядуу зүдүү байдлаас гарч чадсан тэрээр хайр дурлалд умбаж, уран бүтээл хийх эрх чөлөөг олж авахын тулд тэмцэж байв.
Silk
Уужуу тайвуу байдал, романтик болзоо, сэтгэл хөдлөм дуу хөгжим – энэ киног яг л торго мэт чимнэ. 19-р зуунд нэгэн худалдаачин Японоос хууль бусаар эх нутагтаа торго тээвэрлэн худалдаж байгаа түүхийг өгүүлнө. Нэг удаагийн аялалаар оньсого мэт япон бүсгүйд дурлана, япон бүсгүй ч хариу дурлаж сэтгэлээ илчилнэ.
Miss Pettigrew Lives for a Day
Хатагтай Гвинивер Петтигрю – нас ахиж яваа бүсгүй, шулуун шударга нэгэн. Ажил олгогчтойгоо санал зөрөлдөж ажлаасаа халагдан гудамжинд сохор зоосгүй хаягдана. Өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдөн жүжигчин болсноор түүний амьдрал орвонгоороо эргэнэ. Өнгөлөг, хурц амьдралыг харуулсан уг бүтээл 20-р зууны 30-аад оны амьдралыг бодитоор харуулж чаджээ.
Elizabeth: The Golden Age
Английн сэргэн мандалтын үе. Английг Елизавета I хатан хаан удирдаж эхлэх тэр үеэр испанийн хаан Филиппийн эсрэг дайтна. Хатан хааны дүрд Кейт Балншетт тоглосон бөгөөд нэг бодлын азгүй, нөгөө бодлын маш хүчтэй эмэгтэйн дүрийг гайхамшигтай гаргаж чадсан юм.
An education
Залуу бүсгүй дөнгөж 16 настай. Сургуулийн онц сурлагатан, хөгжим сонирхоно, Оксфордод суралцах хүсэлтэй. Бороотой нэгэн өдөр тэрээр Дэвидтэй таарч гэр хүртэл нь хүргэж өгөхийг залуу хүснэ. Өөрөөсөө насаар бараг 2 дахин ах хүнтэй харилцана гэдэг бүсгүйд эрх чөлөөг мэдрүүлэх шиг болдог. Баян найз нөхөд, үнэтэй бэлэг сэлт, ухамсар өндөртэй яриа хөөрөө, Парисийн аялал зэргийг бүх охидууд мөрөөдөх биз. Харин Женни ямар замыг сонгох бол?








Тэгшээ Буян
2016/06/06 at 20:03
Бүхий л талаасаа гэээсээ илүү эмэгтэй хүнд зориулсан кинонууд байна. Холливүүдийн кино болгон сайн биш
Odko
2016/06/06 at 20:48
Melodrama 10 kino gewel yasiin
Tsegtsbold
2016/06/06 at 22:32
#Bruh хахаха бүх талаараа сайн хахахах :”)))))))
зочин
2016/06/07 at 09:46
өөрийнхөө таалагддаг киног хийцэн байна ш дээ
Зочин
2016/06/07 at 21:45
Feminist 10
Зочин
2016/06/09 at 17:04
whaahhaahahah buh talaasa l gj shaasn bnshuu baahan gunigiin kinonuud bhad