Гэрийн квас хийх Орос жор

1

Оросууд гэртээ квас хэрхэн исгэдэг тухай танд энэхүү мэдээллээр хүргэж байна. Халуунд амны цангаа тайлсан, амттай бас эрүүл мэндэд тустай ундааг гэртээ бэлдэцгээе.

Хөх тарианы квас

Хагас стакан хөх тариа (хөрөнгөгүйгээр талх исгэдэг хөх тариа)-г 3 литр булгийн усанд хийнэ гэж тооцно. Дээрээс нь 5 х.х сахар хийнэ, мөн 3 х.х сахарыг халуун гал дээр карамель болтол нь болгоно. Мөн энэ аргаар хөх тарианы хатсан 10 зүсэм талхыг шарна. Бүгдийг шилэн саванд байгаа усанд хийнэ. 1 х.х нимбэгийн шүүс хамгийн сүүлд нь хийгээд марлиар таглаад халуун газар хэдэн өдөр байлгана. Исээд дуусахад амтат квасаа уугаарай.

Овьёосны квас

Гурван литрийн шилэн саваар квас хийнэ гэвэл шилэн савны 3/1 хэмжээнд угаасан овьёос, 10 ш үзэм, 5 х.х сахар хийнэ. Дээрээс нь буцалсан ус хийж халуун газар 3 хоног байлгана. Анхны квасыг шүүж аваад үлдэгдэл шааранд дараагийн квасны орцыг нэмж болно: ус, сахар. Квас ногоовтор өнгөтэй болж шуугина. Нэг хөрөнгөөр сарын турш квас исгэж болно.

Тосгоны цагаан квас

1 стакан хөх тарианы гурил, 1 стакан булгийн устай сайтар холино. 5 ширхэг цайвар үзэм, 2 х.х сахар хийж хутгана. Хэд хоног халуун газар тавьж исгэнэ. Анхны квасыг шүүж аваад үлдэгдэл шаар дээр дараагийн квасны цэвэр ус, 5 х.х сахар нэмж хийнэ. Ингээд л квас бэлэн боллоо.

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lhagwaa Dagwaa

    Lhagwaa Dagwaa

    2016/06/06 at 21:35

    Z

  2. ЗООК

    2016/06/19 at 15:47

    х\х гсн нь ямар утгатай юм бол?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *