Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино

1

Хэрвээ та үйл явдал нь тун ээдрээтэй кино үзэж толгойгоо гашилгах дуртай бол бидний санал болгох гэж байгаа эдгээр кинонууд танд яг тохирно.

The Others, 2001

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 3

2001 оны хамгийн учир битүүлэг үйл явдлаар дүүрэн кино, дуусан дуустлаа таны сонирхлыг татсаар л байна. Киноны гол дүрийн баатар Грейс (Николь Кидман) дэлхийн хоёрдугаар дайн дуустал Английн нэгэн эрэг хавьд өвчтэй хүүхдүүдтэйгээ нөхрийгөө дайнаас иртэл нь амьдрахаар шийднэ. Түүний хүү, охин хоёр маш сонин өвчтэй – хүүхдүүд нь өдрийн гэрэл үзэж чаддаггүй.

Гэрт гурван шинэ зарц ирэхэд тэдэнд маш чухал дүрмийг хэлж өгнө: байшингийн өрөө болгон хагас бүүдгэр гэрэлтэй байх ёстой бөгөөд нэг хаалгыг хаасны дараа л дараагийн хаалгыг нээнэ.

Яагаад? Киноны төгсгөлөөс та учрыг нь олж мэднэ.

The Life of David Gale, 2002

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 12

Хуулийг чандлан сахигч, сурган хүмүүжүүлэгч, цаазын ялыг эсэргүүцэгч залуу хувь заяаны эрхэнд хүчингийн болон хүн амины хэрэгт сэрдэгдэн цаазын ял сонсдог. Бүх нотлох баримтууд түүний эсрэг, өөрийгөө гэмгүй гэдгийг батлахыг хүсэвч ямар ч боломж байхгүй. Өөрийнхөө буруугүйг батлахын тулд залуу сэтгүүлч бүсгүйн тусламжийг авахыг хүснэ.

Ар араасаа цуврах үйл явдал танд маш сонирхолтой байх болно.

Wicker Park, 2004

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 4

Маш нарийн, сэтгэл догдлуулсан кино. Амжилттай яваа санхүүч залуу Мэтью томоохон хэлэлцээрт явахаасаа өмнө зоогийн газарт хооллож байхдаа найз бүсгүй нь байсан Лизаг олж харна. Лиза хоёр жилийн өмнө учир битүүлгээр алга болсон юм. Ажил төрлөө умартан найз бүсгүйгээ мөрдөхөөр шийднэ.

Мөрдлөгийн явцад олж мэдсэн учир битүүлэг нотлох баримтуудыг ойлгох гэж ядаж байхад бас нэгэн бүсгүйтэй танилцана – түүнийг бас л Лиза гэх ажээ. Шинэ танил бүсгүйд мэдэх зүйл харин их байгаа нь сонин.

Taking Lives, 2004

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 5

Канад, Квебек. Зэрлэг алуурчин хэд хэдэн хүний аминд хүрнэ. Орон нутгийн цагдаа нар ТТГазрын агент Иллиан Скотын тусламжийг авахаар шийджээ. Алуурчин өрөөл бусдын амьдралаар амьдрах сонирхолтой нь мөрдлөгийн явцад илт болно: алуулсан хүнийхээ кредит картаар тооцоо хийх, байранд нь амьдрах, татварыг нь өмнөөс нь төлөх. Нэгэн аллагын гэрч болсон зураач Котоос гэмт хэрэгтнийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүснэ. Гэмт хэрэгтнийг илрүүлэх ажил амжилттай болох болов уу?

Fracture, 2007

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 6

Мэхлэгдсэн нөхөр эхнэрээ алах гэж оролдож байгаагаар кино эхэлнэ. Гэмт хэргийн хавтаст хэрэг залуу прокурорын гарт очжээ. Энэ үед залууд өндөр цалинтай ажил санал болгоод байлаа. Харахад бүх зүйл тодорхой мэт – нөхөр өөрийгөө гэм буруутай гэдгээ ч хүлээсэн. Үнэн хэрэгтээ маш учир битүүлэг гэмт хэрэг болон хувирах ажээ.

Shutter Island, 2009

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 1

Нэг талаасаа айдас төрүүлэм кино гэж хэлж болно. Том том чулуун хад, эзэнгүй хаягдсан барилгууд, аюултай гэмт хэрэгтнүүдийг хянах камер – цаанаа л нэг зэвүүн дүр төрх. Урьдчилан таашгүй үйл явдал өрнөх болно. Америк, 1950-аад он.

Мөрдөгч Тедди Дениелс болон Чак Оул нар сэтгэл мэдрэлийн өвчтэй онц аюултай гэмт хэрэгтнүүдийг эмчлэх галзуугийн эмнэлэгт ирнэ. Эмнэлэг далайн дунд байрлах нэгэн эрэг дээр байрлах ажээ. Эмнэлгээс нэгэн өвчтөн сураггүй алга болжээ.

Киноны гол дүрийн баатруудын байрлаж байгаа арал дээр нэгэн учир битүүлэг үйл явдал болсон нь тодорхой  …

Exam, 2009

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 7

Киноны эхлэлд л гол зорилгоо тодорхой илэрхийлнэ: томоохон компанийн боломжийн албан тушаалд шалгалт өгч байгаа хүмүүсээс зөвхөн ганц нь л тэнцэнэ. Шалгалт өгч байгаа хүмүүс нэг  асуултанд хариулах ёстой. Харамсалтай нь хэн ч асуултыг сонсоогүй. Хэн үлдэх болон чухам ямар асуулт байсныг мэдэх нь танд сонирхолтой байна уу?

The Girl with the Dragon Tattoo, 2009

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 8

Энэ киноны чухам аль хувилбар нь илүү вэ гэдэг дээр одоо болтол маргаантай байгаа, швед үү эсвэл 2011 оны холливудын хувилбар уу? Швед хувилбар нь холливудыг бодвол гял цал зүйл багатай, тэгээд ч жинхэнэ хувилбар нь гэж хэлж болно.

Авьяаслаг сэтгүүлч Мэкаэль Блумквистын ажил төрөл сайнгүй болж эрх чөлөөгөө хүртэл хасуулна. Нөлөө бүхий Хенрик Вангер түүнд ор сураггүй алга болсон үеэл дүүгээ олох үүрэг даалгавар өгчээ. Мэкаэль эхлээд уг ажлыг айхтар тоогоогүй юм, харин аажимдаа мэдээлэл цуглараад ирэх үеэр уг гэр бүлийн нууцаас олж мэдэх ажээ.

Black Swan, 2010

Mandatory credit: TM & copyright 20th Century Fox. No Merchandising. Editorial Use Only. No Book Cover Usage. No Book or TV usage without prior permission from Rex Mandatory Credit: Photo by c.FoxSearch/Everett/REX (1255118ay) BLACK SWAN, Natalie Portman Black Swan - 2010

Үйл явдал нь сонин биш юм аа гэхэд үзэсгэлэнт Натали Портманыг ядаж үзээрэй. Үнэндээ уг дэлгэцийн бүтээл зүгээр ч нэг Оскарт нэр дэвшээгүй юм шүү.

Балетын тайзны эргэн тойрны амьдралыг та харах болно. Гол дүрийн баатар бүсгүй тайз болон амьдрал дээрээ хэрхэн хоёр нүүр царай гарган хувирч байгаа нь сонирхолтой.

The Best Offer, 2012

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 9

Нас тогтсон Вергилий Олдман – дуудлага худалдааны газрын эрхлэгч. Хуучны түнштэйгээ нийлж олон жил хэдэн зуун ажлыг нугалсан, түүний гэрт байрлах нууц өрөөнд эртний алдартай зураачдын уран бүтээл хананд нь өлгөөтэй бий.

Түүний амьдралд нэгэн оньсого мэт эмэгтэй орж ирнэ – эмэгтэй эцэг эхээсээ өвлөгдөн үлдсэн хөрөнгийг үнэлэхийг хүсжээ. Киноны үйл явдлын тайлал маш ойрхон байгаа мэт сэтгэгдэл төрүүлсээр байх хэдий ч та төгсгөлд нь л бүх учрыг ойлгоно.

Now You See Me, 2013

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 10

Дөрвөн илбэчин өөрсдийнхөө шоуны үеэр хэний ч сэтгэлд буумгүй гэмт хэрэг үйлдэнэ.

Цагдаа, тусгай ангийнханы толгой эргэжээ, учир нь тэд ид шидийн зүйлд итгэхгүй байгаа юм. Илбэчид үнэхээр өөрсдийнхөө чадварыг ашиглаад байна уу эсвэл зүгээр л хүмүүсийн толгойг эргүүлээд байна уу?

Gone Girl, 2014

Толгой эргэмээр үйл явдлаар дүүрэн онц сонирхолтой 12 кино 11

Гэр бүл болсныхоо 5 жилийг ойг тэмдэглэхэд бүх зүйл бэлэн, гэтэл гэргий нь ор сураггүй алга болжээ. Цагдаа нар нэмэр болох шинжгүй. Харин нотлох баримтууд бүгд нөхрийн эсрэг. Үйл явдлыг та өөрөө үзээрэй, бүгдийг энд дурдах хэрэггүй болов уу.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *