Альберт Эйнштейнээс ч өндөр IQ-тай 15 хүн өдгөө амьд сэрүүн байдаг ажээ. Суут эрдэмтнээс өндөр оюуны чадамжтай тэдгээр хүмүүс юу хийдэг бол?

0

Сод ухаантай нэгэн хэмээн тооцогдохын тулд та хамгийн багадаа IQ-ийн 140 оноотой байх шаардлагатай. Тийм хэмжээний оюуны чадамж олон хүнд заяадаггүй хэдий ч сод ухаантай тэдгээр хүмүүс бидний нэгэн адил сэтгүүлч, фермер, сэтгэлзүйч гэх мэт энгийн ажлуудыг хийдэг ажээ. Манай сайт уншигч танд суут эрдэмтэн Альберт Эйнштейнээс ч илүү өндөр IQ-тай хүмүүс өдгөө юу хийдэг талаарх нийтлэлийг бэлдлээ.

1. Jacob Barnett – IQ 170

© Álvaro / Wikimedia Commons

Мэргэжил: Онолын физикч

Нас: 21

20 нас хүрэхээсээ өмнө физикийн бичвэрүүдээ хэвлүүлж явсан гоц авъяастай хүүгийн IQ 170 ажээ. Ердөө 15 насандаа Периметр Институтэд элсэж байсан тэрээр өдгөө тус сургуульд онолын физикийн докторын зэрэг горилж байгаа юм.

 

2. Judit Polgár – IQ 170

© Przemysław Jahr / Wikimedia Commons

Мэргэжил: Шатрын спортын ОУ-ын мастер

Нас: 44

Бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй шатарчин хэмээгддэг Унгар бүсгүй ердөө 15 насандаа буюу 1991 онд хамгийн залуу ОУ-ын мастер болж байжээ. Тэрээр замналынхаа туршид нийт 11 дэлхийн аваргыг ялж байсан ажээ. Түүнчлэн тэрээр дэлхийн аваргыг ялж байсан цорийн ганц эмэгтэй шатарчин юм. Улмаар 2014 онд тэрээр шатрын спортоос зодог тайлжээ.

 

3. Rick Rosner – IQ 192

© Rick Rosner / YouTube

Мэргэжил: Телевизийн жүжигчин

Нас: 60

World Genius Directory-ын зүгээс түүний IQ-г 192 гэж тодорхойлжээ. Түүнчлэн сэтгэх чадварын нийт 30 тест бөглөхөд тэрээр 20 тестэд нь дээд амжилт тогтоож хамгийн өндөр оноог авч байсан аж. Олон нийтэд тэрээр телевизийн уран бүтээлүүдээрээ алдартай боловч чөлөөт цагаараа математик, физик маш ихээр сонирхдог гэнэ.

 

4. Evangelos Katsioulis – IQ 198

© Mikecafe / Wikimedia Commons

Мэргэжил: Сэтгэц мэдрэлийн эмч

Нас: 45

Грек гаралтай философи, эрүүл мэндийн технологийн судлаач тэрээр өдгөө сэтгэц мэдрэлийн эмч хийдэг ажээ. Мөн түүний үүсгэн байгуулсан АААА.GR групп нь Грек улсаас сэтгэхүйн онцгой чадвартай хүүхдүүдийг нээж илрүүлэх ажлыг явуулж байна.

 

5. Chris Langan – IQ 195-210

© Gtl12345 / Wikimedia Commons

Мэргэжил: Адууны фермер

Нас: 68

Дэлхийн хамгийн ухаалаг хүн болох түүний IQ 195-210 бөгөөд тэрээр Ертөнцийн танин мэдэхүйн онолын загварыг гаргаж, хэд хэдэн хэвлэлд нийтлүүлж байжээ. Мөн тэрээр шөнийн клубт хаалгач зэрэг ажлуудыг ч хийж байсан аж.

 

6. Michael Grost – IQ 200

Мэргэжил: Компьютер систем боловсруулагч

Нас: 66

IQ оноо нь 200 хэмээн тодорхойлогдсон тэрээр ердөө 10 насандаа Мичиганий их сургуульд элсэн орж, Йелийн их сургуульд давхар суралцаж, 23 насандаа математикын ухааны доктор болж байжээ. Тэрээр өөрийн хувийн амьдралаа олон нийтэд ил гаргадаггүй бөгөөд өдгөө АНУ-д компьютерын систем боловсруулагч, хөгжүүлэгч хийж байгаа юм.

 

7. Sho Yano – IQ 200

Мэргэжил: Физикч

Нас: 30

Түүний гоц авъяас бага наснаасаа тодорч 2 насандаа уншиж, 3 насандаа бичиж сурч байжээ. Улмаар 5 насандаа хөгжийн зохиол бичиж, 9 насандаа их сургуульд элсэж байв. 12 насандаа тэрээр Чикагогийн Их Сургуульд элсэн орж, 21 насандаа хамгийн залуу анагаах ухааны докторын зэрэг хүртсэн хүн болж байжээ.

 

8. Edith Stern – IQ 200-205

© MIB Mediaworks, LLC / YouTube

Мэргэжил: Математикч, зохион бүтээгч

Нас: 68

Ердөө 5 насандаа IQ нь 205 болох нь тогтоогдсон тэрээр 12 насандаа коллежид элсэж, 1967 онд Флорида мужийн Атлантик Их Сургуулийг дүүргэж хамгийн залуу төгсөгч болон түүхэнд үлдэж байжээ. Түүнчлэн 20 нас ч хүрээгүй байхдаа Мичиганы Их Сургуульд математик зааж явсан тэрээр өдгөө АНУ-д нийт 100 гаруй патентыг эзэмшдэг бөгөөд шууд дуудлага хийх, сүүлчийн дуудлагыг дахин автоматаар хийх зэрэг үйлдлүүдийг анх санаачилсан хүмүүсийн нэг юм.

 

9. Kim Ung-Yong – IQ 210

Мэргэжил: Физикийн багш

Нас: 58

Өмнөд Солонгос гаралтай түүний IQ оноо 210 бөгөөд солонгос, англи, герман, япон хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Мөн тэрээр АНУ-д амьдарч байх хугацаандаа НАСА-д ажиллаж байв. Улмаар Өмнөд Солонгост эргэн ирээд тэрээр Chungbuk корпорацийн бизнес төслийн хэлтэст ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө Шинхан Их Сургуульд Чөлөөт урлагийн багшаар ажиллаж байна.

 

10. Michael Kearney – IQ 200-325

© ASSOCIATED PRESS/East News

Мэргэжил: Тодорхойгүй

Нас: 37

Дэлхийн түүхэнд хамгийн залуудаа их сургуулиа амжилттай дүүргэж, өсвөр насандаа коллежид багшилж явсан гэдгээрээ алдартай тэрээр 10 насандаа Өмнөд Алабамагийн Их Сургуулийг дүүргэж, 14 насандаа Теннесси мужийн Их Сургуульд Химийн мастерын зэрэг хамгаалж, 18 насандаа Уандербилтын Их Сургуулийг Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч төгсөж байжээ.

 

11. Terence Tao – IQ 220-230

© Gert-Martin Greuel / Mathematisches Forschungsinstitut Oberwolfach

Мэргэжил: Математикч

Нас: 45

Австрали-Америк гаралтай математикч эрийн IQ 220-230 хэмээн тодорхойлогджээ. 9 настай байхдаа тэрээр их сургуулийн хэмжээний математикын бодлого боддог байжээ. Улмаар 21 насандаа Принстоны Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Өдгөө тэрээр UCLA-д математикын багш хийдэг бөгөөд 24 насандаа багш болсноор тус сургуулийн түүхэнд хамгийн залуу бүтэн цагийн багш болсон хэмээн бичигдсэн юм.

 

12. Christopher Hirata – IQ 225

© Breakthrough / YouTube

Мэргэжил: Астрофизикч

Нас: 38

Christopher Hirata нь 13 насандаа буюу 1996 оны ОУ-ын Физикийн олимпиадад түрүүлснээр хамгийн залуу аварга болон түүхэнд үлдэж байв. Харин 1999 онд 16 насандаа тэрээр аль хэдийн НАСА агентлагтай хамтран ажиллаж эхэлсэн байсан ба 22 насандаа Принстоны Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Өдгөө тэрээр Охайо мужийн Их Сургуулийн Одон орон судлал, Астрофизикын төвд астрофикикч, одон одон судлаачаар ажиллаж байна.

 

13. Marilyn Vos Savant – IQ 186-228

© Paul Harris/ Archive Photos / Getty Images

Мэргэжил: Сэтгүүлийн редактор

Нас: 74

Тэрээр 1985-1989 оны хооронд дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүнээр нэрлэгдэж, Гиннессийн амжилтыг эзэмшиж байжээ. Түүний хувьд “Marilyn-ээс асуу” сэтгүүлийн булангаараа олонд нилээдгүй алдартай нэгэн юм. Түүнчлэн саяхан тэрээр Эдийн засгийн боловсролын үндэсний хорооны гишүүн болж, хэд хэдэн ном бичээд байгаа ажээ.

 

14. Ainen Cawley – IQ 250

Мэргэжил: Зохиолч

Нас: 21

Дөнгөж 21 нас гарч яваа тэрээр 6 наснаасаа академик боловсролын сургалтад хамрагдаж, 12 настайгаасаа кино урлагийн салбарт орж, кино зохиол бичиж, найруулагч хийж байгаагийн нэг нь 2013 онд нээлтээ хийсэн “The Sempiternal” юм.

 

15. Marnen Laibow-Koser – IQ 268

Мэргэжил: Веб хөгжүүлэгч

Нас: Тодорхойгүй

Манай жагсаалтад багтсан эрхмүүдээс хамгийн олонд танигдаагүй нэгэн бол яах аргагүй Marnen Laibow-Koser юм. Түүний цахим хуудаст мэдээлснээр тэрээр англи, герман, франц, япон, орос, эсперанто, клингон хэлээр ярьдаг гэжээ. Тэрээр дундад зууны үеийн төрхийг сэргээн босгох, ардын бүжиг бүжиглэх зэрэгт сонирхолтой нэгэн. Өдгөө тэрээр программист, зохиолч, хөгжимчнөөр ажиллаж байна.

 

Бонус: Альберт Эйшнтейнээс илүү IQ-тай байсан эрдэмтэд

James Maxwell (1831-1879) – IQ 190-205

© Wikimedia Commons, © East News

Мэргэжил: Физикч

Цахилгаан соронзон цацрагийн онолоороо алдартай Шотландын алдарт физикч James Maxwell-ын IQ 190-205 байсан гэдэг. Альберт Эйнштэйн хүртэл өөрийн бүтээлүүддээ түүнээс зөвлөгөө сонсдог байсан бөгөөд Maxwell-ын тусламжтайгаар л би өдий зэрэгтэй явна хэмээн ярьж байсан гэдэг.

Хэрэв та тэдэн шиг асар өндөр оюуны чадамжтай байсан бол юу хийх байсан бэ? Таны эргэн тойронд оюуны өндөр чадамжтай хэн нэгэн бий юу?

58
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Хүүхдийн суурь хүмүүжил маш ач холбогдолтой. Олон ээж, аав энэ зорилго руу тэмүүлээсэй.

  2. Асахи

    Асахи

    2021/02/03 at 08:27

    Delhiin buh hunii dundaj IQ 200-300 bsn bol mnai delhii ymrhuu bh bsn bol?

  3. Beku Bilguun

    Beku Bilguun

    2021/02/03 at 13:42

    Ene duhlaa garuudiig boliochee iQ yaaj todorhoilood bgam be hun buriin sonirhol oor oor zarimdan amarhan zarimdan mash hetsuu bolohoor MGL huniih delhiid ehnii 5 bagtdag gedgt bid buhen itgedeg hhe

  4. Shin

    Shin

    2021/02/03 at 15:13

    Beku Bilguun uls ulsiin dundaj blhs ci gantsaaraa 5t orcihgui l dee

  5. Beku Bilguun

    Beku Bilguun

    2021/02/03 at 15:19

    Shin bi bid 2 adilhan yumuu okok uuchlaarai tguul bi buruu bodojee

  6. Bayarchimeg Bayarjargal

    Bayarchimeg Bayarjargal

    2021/02/03 at 22:18

    Where is this RM?

  7. Tuul Tsedev

    Tuul Tsedev

    2021/02/04 at 01:29

    iim bailaa geed hun torolhtond yamar neelt neej ogch shinjleh uhaanii hogjild ths bolohgui bol hereg alga

  8. В. Шагдар

    В. Шагдар

    2021/02/04 at 02:05

    Асахи pretty fucked up i guess

  9. アスナ ユウキ

    アスナ ユウキ

    2021/02/04 at 05:19

    iQ undur bgaad yhw de hvn turluhtund nemer boloogvi ymnuud

  10. Хар Ленинн

    Хар Ленинн

    2021/02/04 at 13:48

    Tuul Tsedev ed nar chamtai adilhan hun tglee geed chamaas deer buteegch bna harin chil ingej helj bgaagaaraa hog shaar shig hargdaj bna.

  11. Т. Смбр

    Т. Смбр

    2021/02/04 at 17:16

    daan ch ter undur iq niigaa hergiig gargadaggui hha

  12. Ayanokoji Kiyotaka

    Ayanokoji Kiyotaka

    2021/02/04 at 21:12

    Хар Ленинн ed nar tgeed einstein ees deer buteegch bj chadsimu?? tiiml iq tai bsiim bol ingej suraggu bgaan oorsdiih nil burushd

  13. Tserendulam Tumenbaatar

    Tserendulam Tumenbaatar

    2021/02/04 at 22:00

    Ихэнх нь физик матёматик одон орон судлаачид юм байна. Сайхан юмаа. Манайх ингэж тогтоож чаддаг юм бол уу. Хэрэв тогтоодог бол рёнчингуай. Бас.залуу үёийн ой тогтоолтын аварга хүүхдүүдийнхийг үзэх юмсан.

  14. Tsek Tsedelfer

    Tsek Tsedelfer

    2021/02/04 at 22:12

    Ayanokoji Kiyotaka uurinhon songoson songoltshde nuutslag bh yum hiih hiihguin

  15. Ted

    Ted

    2021/02/04 at 23:22

    Bi einsteinees ondor IQ tai gd l oorsdtei ni heruul odood bgam shg l bhin

  16. Ganpurev Gan

    Ganpurev Gan

    2021/02/04 at 23:45

    Эйнштэйнээс iq өндөртэй байлаа гээд эйнштэйншиг суут хүн байж чадкумдаа

  17. Buynnemeh Buynaa

    Buynnemeh Buynaa

    2021/02/04 at 23:51

    Bayarchimeg Bayarjargal 148IQ

  18. Buynnemeh Buynaa

    Buynnemeh Buynaa

    2021/02/04 at 23:53

    da vinci helsen baidiin sudlagdahuund IQ hereggvi harin sonirhol heregtei gej

  19. Учиха Мадара

    Учиха Мадара

    2021/02/05 at 00:09

    Shaaldaa einshtein ii iq uig vzeegvi zvger taamag shdee

  20. Улаан Туулай

    Улаан Туулай

    2021/02/05 at 00:13

    Einstein hezee ch iq test ogch baigaagui iq testiig utgagui gej boddog baisan bolhoor hezee ch iq test ogch baigaagui gedeg shd

  21. Зочин

    2021/02/05 at 01:01

    энэ IQ-ийн түвшнийг нь яаж тогтоосон нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *