Зөөврийн компьютерийн өмнө яагаад юм идэж болохгүй вэ? Үүнээс болоод хүн эрүүл мэндээ асар их хохироодог болохыг та мэдэх үү?

0

Зөөврийн компьютерийн яг өмнө юм идэх нь хүмүүсийн зуршил болсон гэхэд хилсдэхгүй. Ямар ч үед энэ дүр зураг харагдана: оффистоо түргэн хугацаанд өдрийн хоолоо идэх эсвэл орой нозоорсон байдалтай кино үзэх гэх мэт. Гэсэн хэдий ч энэ зуршил олон сөрөг нөлөөтэй бөгөөд бид үүнийг анхааралтай бодолцож үзэх хэрэгтэй. Хэт таргалалт, эрүүл бус хоол хүнсний сонголтууд болон шаардлагагүй зүйлс гэх мэтээр жагсаалт цааш хөвөрнө.

Эрүүл болон сэтгэл ханамжтай амьдралыг хүн бүр эрхэм зорилгоо болгох хэрэгтэй гэдэгтэй таныг санал нийлнэ гэж бодож байна. Тийм учраас бид та бүхэнтэй компьютерийн өмнө юм идэх нь ямар эрсдэлтэй байдаг талаарх мэдээллийг хуваалцахыг хүслээ.

1. Гэдэс хийгээр дүүрэх болон ходоодны хямрал болоход хүргэнэ

Хоолыг зөв шингээхийн тулд бид юм идэхдээ сууж, тайван байх хэрэгтэй. Хоолыг тайван зажлах нь том хэсгүүдийг жижиг болгож задлах, хоол боловсруулахад ач тустай. Ямар ч төрлийн гаджет эсвэл зөөврийн компьютер хоолыг дээр дурдсанаар идэх үед бидний анхаарлыг сарниулдаг бөгөөд дараа нь биед мэдэгдэхүйц таагүй мэдрэмж төрүүлдэг.

 

3. Та хэр их идэж байгаагаа мэдэхгүй

Олон үйлдэл зэрэг хийхэд анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болдог. Олон ажлыг хийж дуусгах үедээ та хэр их идэж байгаадаа хангалттай анхаарал хандуулах боломжгүй. Юм идэх болон ТВ үзэх, юм идэхдээ компьютер дээр ажлаа хийх нь ялгаагүй үр дагавар авчрах бөгөөд үр дүнд нь та калорийг авах ёстой хэмжээнээс нь хэтрүүлж болзошгүй юм.

 

3. Та хэтэрхий хурдан иднэ

Тайван юм идэх нь эрүүл мэндэд, тэр тусмаа хоол боловсруулалт, биеийн жин болон шим тэжээлд илүү сайн үр нөлөөтэй. Харин ямар нэгэн зүйлийг шүүрч аваад хурдан идэх нь илүү калори авахад хүргэнэ. Ийм учраас хооллох үедээ зөөврийн компьютерийг өөр газар тавьж, юм идэхдээ анхаарлаа хандуулах нь чухал юм.

© depositphotos.com

 

4. Танд цадсан болон сэтгэл хангалуун мэдрэмж бага мэдрэгдэнэ

Хэрэв та комьютерийнхоо өмнө юм идвэл, хоолноосоо илүү дэлгэцэнд юу болж байгаад анхаарлаа хандуулна. Тэгэхээр бид ухаангүй идэх бөгөөд хоолныхоо амтыг ч сайн мэдэрч чадахгүй. Судалгаагаар хоолыг сэтгэл хангалуун бус байдлаар идэх нь бидэнд хангалттай идээгүй юм шиг дохиог өгдөг болохыг олж тогтоожээ.

 

5. Та түргэн хоолыг хэтрүүлж идэх магадлалтай

Дэлгэцийн өмнө юм идэж болохгүй өөр түгээмэл шалтгааны нэг бол ТВ эсвэл компьютерийн аль нь ч бай, бид чанараас илүү хэмжээг эрхэмлэдэг явдал юм. Боловсруулсан хоол хүнсийг энэ нөхцөлд илүүтэй сонгон хэрэглэдэг бөгөөд энэ нь авч идэхэд илүү амар байдагтай холбоотой. Түүгээр ч зогсохгүй, бид хоолны зар сурталчилгааг хараад түргэн хоол идэх хүсэл төрдөг. Энэ нь сөрөг нөлөөтэй учраас бидний хооллолтыг үгүй хийдэг байна.

 

6. Та илүү их зууш идэх магадлалтай

Судалгаагаар компьютерийн өмнө юм идэх нь хэсэг хугацааны дараа дахиад юм идэх хүслийг төрүүлдэг болох нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан, компьютер дээр тоглоом тоглонгоо өдрийн хоолоо иддэг хүмүүс өөр зүйлд анхаарлаа сарниулалгүй өдрийн хоолоо иддэг хүмүүстэй харьцуулахад хагас цаг орчмын дараа нэмж зууш идэх хандлагатай байдгийг олж илрүүлсэн байна.

 

7. Энэ нь хүүхдүүдэд бүр ч илүү хор хөнөөлтэй

Орчин цагт олон хүүхдүүд дэлгэцэнд дoнтoх болсон бөгөөд эцэг эхчүүд хүүхдэдээ (балчир насны) хоолыг нь идүүлэхийн тулд өмнө нь зөөврийн компьютер эсвэл гар утас, таблет тавьж хүүхэлдэйн кино үзүүлдэг. Энэ нь хүүхэд хоол идэхэд бага ч болов дэмжлэг болох мэдэх ч, тэрнээсээ илүү ноцтой эрсдэлийг үүсгэдэг. Эрүүл бус хооллолтын зуршлыг бий болгоно. Жишээ нь, юм идэхдээ анхаарал нь сарних эсвэл хэтрүүлэн идэх гэх мэт – насанд хүрэгчдэд ч гэсэн мөн ялгаагүй. Гэхдээ энэ нь хүүхдийг xөxнөөс нь гаргахад улам хүндрэл учруулдаг байна.

Та зөөврийн компьютерийн өмнө юм иддэг үү? Дээрх үр дагавруудын аль нь танд ажиглагдаж байсан бэ?

4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *