Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг мартахад туслах 6 дасгал

0

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж өвдөлтийг намжаах нь хамгийн зөв арга болдог ажээ. Манай сайт уншигч танд сарын тэмдэг ирэх үеийн өвдөлтийг намдаах гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгалуудыг танилцуулж байна.

1. Тааз өргөх дасгал

Өвдгөө нугалж дээш харсан байрлалаас тааз хэсгээ дээш өргөх, энэ энгийн дасгал нь хэвлийн доод хэсгийн өвдөлтийг багасгах нөлөө үзүүлнэ. Уг дасгалыг гүйцэтгэхдээ хоёр хөлөө зэрэгцүүлэн байрлуулж, гараа өсгий тус газарт байрлуулж хийнэ.

 

2. Алхах

© Shutterstock.com, © Shutterstock.com

Алхах нь эрүүл мэндэд олон талын ашиг тустайн дотор сарын тэмдгийн өвдөлтийг дарах ч үйлчилгээ үзүүлдэг ажээ. Нэн ялангуяа сарын тэмдгийн төгсгөл үед уушгины үйл ажиллагаа эрчимжиж эхлэх үеэр алхахад тустай.

 

3. Өвдөг нугалж сунгах дасгал

© Shutterstock.com

Энэхүү сунгалтын дасгал нь хэвлийн доод хэсгийн өвдөлтийг намдааж, тайвшруулах үр нөлөөтэй. Уг дасгалыг нуруугаараа дээш харж хэвтээд нэг хөлөө өвдгөөрөө нугалж, эрүү лүү байрлалтай сунгаад уг байрлалаа тодорхой хугацаанд барьсны дараа нөгөө хөл рүү шилжүүлэн хийнэ.

 

4. Йогоор хичээллэх

© Shutterstock.com, © Shutterstock.com

Булчин өвдөх тэргүүтэй сарын тэмдгийн үеэрх таагүй өвдөлтүүдийг намдаахын зэрэгцээ йогоор хичээллэх үед хүний сэтгэл санаа тайвширч, амарч байдаг билээ. Гэхдээ йогийн дасгалуудыг сарын тэмдэг ирэхээс өмнө хийх нь илүү үр дүнтэй. Түүнчлэн хэрэв дасгалууд танд хүнд мэт мэдрэмж төрүүлж байвал завсарлага авч амарч байх хэрэгтэйг зөвлөх байна.

 

5. Урагшаа бөхийх сунгалтын дасгал

© Shutterstock.com

Сарын тэмдэг ирэх үед толгой өвдөж, бие сульдаж буй хүмүүст мэргэжилтнүүд энэхүү сунгалтын дасгалыг зөвлөдөг. Энэ дасгалыг хийхийн тулд хөлөө урагш жийж суугаад гараа хөл рүүгээ сунган урагш бөхийж, тус байрлалаа 3 минут барьж гүйцэтгэнэ.

 

6. Хөнгөн жинтэй гантил өргөх дасгал

© Shutterstock.com, © Shutterstock.com

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийн намдаахад хүнд жингээр бэлтгэл хийх нь тийм ч зөв шийдэл биш ажээ. Үүний оронд та хөнгөн жингээр дасгал хийж таагүй өвдөлтүүдээ намдаах боломжтой.

Сарын тэмдэг ирсэн үедээ та дасгал хөдөлгөөн хийдэг үү?

3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Beck Ba

    Beck Ba

    2022/05/21 at 20:59

    Д. Анр

  2. Dawaajargal Svhochir

    Dawaajargal Svhochir

    2022/05/24 at 15:38

    Enhzul Enhvvsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *