Гүүрэн доор унтаж байсан орон гэргүй эр санамсаргүй байдлаар гэнэт л од болчихжээ. Түүнийг төрөлхийн загвар өмсөгч болохыг нэгэн дизайнер олж анзаарсан байна

1

Зарим нэг учрал яав ч тохиолдлынх биш гэдгийг Нигер улсын иргэн Али залуугийн түүх гэрчилнэ. Тэр зөв газраа, зөв цагт байж чадсаныхаа ачаар загвар өмсөгчийн авьяасаа олж мэдэрчээ. Орон нутгийн нэгэн дизайнер гүүрэн доор загварын зураг авалт хийж байх үеэр Али тэнд зүүрмэглэн хэвтэж байсан юм. Зураг авалтанд оролцох мэргэжлийн загвар өмсөгч залуу нь цагаасаа хоцорсон тул дизайнер Алиг загвар үзүүлээд өгөөч гэж гуйжээ.

Жирийн нэг залуу ингээд од болсон нь дизайнертай учирсан гэнэтийн учралын л ач

afolabi_lagos

Али гэх залуу Нигерийн Икежа гүүрний доор унтаж байв. Санамсаргүй тохиолдлоор дизайнер Афолаби зураг авалт хийжээ. Зураг авалтад оролцох ёстой байсан залуу нь ажилдаа ирээгүй учир Афолаби орны хүнийг яаралтай олох хэрэг гарсан байна. Эргэн тойрноо харж байтал нүдэнд нь зам дээр зүүрмэглэж байсан Али тусаж – дизайнер ч түүний төрөлхийн загвар өмсөгч гэдгийг мэдэрчээ.

 

Али хувцсыг нь өмсөж зураг авалтандаа оров

afolabi_lagos

 

Залуу камерын өмнө мэргэжлийн загвар өмсөгч шиг зогсох төрөлхийн чадвартай гэдэг нь шууд илт болсон юм

afolabi_lagos

Дизайнерын хэлснээр Али зураг авалтад яг тохирч байсан: Түүний зогсож байгаа байдал, биеийн хөгжил, арьсны өнгө – бүгд төгс, яг л захиалсан юм шиг.

 

Бэлэн болсон гэрэл зургуудыг харахад Али үнэхээр төрөлхийн загвар өмсөгч болохыг батална

afolabi_lagos
afolabi_lagos

 

Загварын салбарт шинэ хүн гэхэд Алиг мундаг харагдаж байгааг хүмүүс өөрсдийн сэтгэгдлээрээ хүлээн зөвшөөрчээ

afolabi_lagos
  • Эхлээд би түүнийг загвар өмсөгч л гэж бодсон, тэр яг л мэргэжлийн хүн шиг харагдаж байна. Энэ бүгд түүнд шинэ үүд хаалга нээж өгөөсэй, залуу ч өөрийнхөө амьдралыг дээшлүүлэхийн тулд энэ боломжоо бүү алдаасай гэж хүсье.
  • Энэ залуу таны анх сонгосон загвар өмсөгч биш гэдэгт би эхлээд итгэж өгөөгүй шүү.

Адил төстэй өөрчлөлтийн түүх олон бий. Тухайлбал үсчний гарт санамсаргүй орсон нэгэн орон гэргүй хүн. Өтгөн, ширэлдсэн ургасан үс, сахлын цаана ямар хүн нуугдаж байгааг үсчин залуу бидэнд харуулсан юм.

79
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shinethetheg

    2021/04/14 at 23:05

    Goe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *