
Сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ хувцсаа ижилсүүлж өмсөх үзэгдэл түгээмэл дэлгэрсэн. Өнгөний хослол тааруулах болон гадуур хувцсыг хүүхдүүдтэйгээ ижилсүүлж өмсөхийг олон ээжүүд чухалчлах болсон. Тэгвэл Кэйт Миддльтон ч бас ялгаагүй! Ердийн арга хэмжээнээс авахуулаад онцгой үйл явдалд Кембрижийн гүнгийн авхайг хүүхдүүдтэйгээ (тэр ч бүү хэл нөхөртэйгөө) хувцсаа ижилсүүлж өмссөн байгааг харж болно.
Бид та бүхэнтэйгээ Кэйт Миддльтоны хүүхдүүдтэйгээ гадуур хувцсаа ижилсүүлэн өмссөн сэтгэл татам 10+ мөчийг хуваалцахыг хүслээ.
1. Гүнгийн авхай ихэнхдээ хилийн чанадад явах үеэрээ гадуур хувцсаа ижилсүүлдэг. Энд 2017 онд Германд гэр бүлийн албан ёсны айлчлал хийх үедээ Кэйтийн гэр бүлийнхэн дан цэнхэр өнгийн хувцас өмссөн байна.

2. Гэр бүлээрээ Канадад цэнхэр өнгийн хувцас өмссөн нь хайр татам мөч байв. Гүнгийн авхайн хувьд усан цэнхэр даашинз сонгосон бол, хунтайж Уилльямд ч бас энэ өнгийн хослол сайхан зохижээ.

Гүнж Шарлотт болон хунтайж Жорж өөр өөр төрлийн цэнхэр өнгийн хувцаснуудаар хоорондоо хосолжээ.

3. Герман болон Польш улсад хийсэн тэдний албан ёсны айлчлалын сүүлийн өдөр тэд гэр бүлээрээ хосолжээ. Кэйт Миддльтон харц булаам цайвар ягаан даашинз өмссөн бол, гүнж Шарлотт ягаан даашинз өмсөж, ээж охин хоёр хоорондоо хосолсон байна.

Тэр мөн улаан болон цагаан судалтай цамцыг хунтайж Жорж болон хунтайж Уилльям нарт сонгожээ. Хунтайж Уилльямын хувьд усан цэнхэр өнгийн хослол өмссөн байна.

4. 2017 онд болсон хатан хааны төрсөн өдөр дээр Кэйт сарнай цэцэг шиг ягаан даашинзыг чамин тансаг хийцтай малгайн хамтаар сонгож, гүнж Шарлоттын өмссөн арай өөр төрлийн цайвар ягаан даашинзтай ижилсүүлжээ.


5. 2018 онд “Trooping the Colour” ёслолын үеэр гүнгийн авхай xөх цэнхэр өнгийн даашинз сонгож, гүнж Шарлоттын өмссөн ижилхэн өнгийн даашинзтай хослуулсан байна.

6. Пиппа Миддльтоны хуримын ёслол дээр гүнгийн авхай ягаан улаан өнгийн даашинз өмссөн нь гүнж Шарлоттын өмссөн даашинзны бүсэлхийн дэх туузтай хосолжээ.

7. Хунтайж Харри болон Меган Маркль нарын хуримын ёслол дээр Кэйт болон Шарлотт нар өмссөн хувцсаараа хоорондоо ижилсэж, хүн бүрийг “Пөөх” гэж уулга алдуулсан юм.

8. Хунтайж Льюг адислах ёслол дээр гүнгийн авхай Александер МакКуйны урласан цайвар шар өнгийн даашинзыг биеийн өнгөтэй үсний туузтай хослуулсан нь хунтайж Льюгийн цайвар шар өнгийн гадуур хувцастай ижилсжээ.

9. 2016 онд болсон хатан хааны төрсөн өдөр дээр хайр татам хувцсаараа ижилссэн нь Кэйтийн сонгосон тод цагаан өнгийн даашинз болон малгай Шарлоттын ягаан даашинзтай хосолсон явдал байв.

10. 2016 онд Зул сарын баяраар сүмд айлчлах үеэрээ Кэйт улаан хүрэн өнгийн хүрэм өмссөн нь Шарлоттын трикотой хосолжээ.

Үүгээр ч дуусахгүй, хунтайж Уилльямын зангиа ижилхэн өнгөтэй байна.

11. 2019 оны Зул сарын баярын өдөр сүмийн үйл ажиллагаанд гүнгийн авхай болон Шарлотт нар хилэн хар-ногоон өнгийн хувцсаар хоорондоо ижилсжээ.

Та гэр бүлийнхэнтэйгээ гадуур хувцсаараа ижилсдэг үү? Тийм бол зургаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.







