Японд булчинлаг эмэгтэйчүүдэд дуртай хүмүүст зориулсан баар нээгджээ. Мөн нэмэлт төлбөртэй хэд хэдэн тусгай үйлчилгээ ч бий гэнэ

0

Жишээ татаж хэлэхэд ажлын өрөө шиг зохион байгуулалттай бааранд ороод ажил дээрээ арxи ууж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эсвэл нинжа маягийн баар – нэг мэдэхэд л ундаа нь ширээнээс ул мөргүй алга болсон байдаг юм. Бас хар мууртай баар, христийн сүмийг санагдуулам баар, ганцаараа дуугүй суух дуртай хүмүүст зориулсан баар, зөөгчөөр нь гэлэнмаа ажилладаг баар… Энэ жагсаалтыг саяхан нэгэн өөр төрлийн баар нэмжээ. Булчинлаг эмэгтэйчүүдэд дуртай хүмүүст зориулсан баар үүд хаалгаа нээсэн байна.

unews.pro

Muscle Girls Bar гэдэг нэртэй тус бааранд булчинлаг бүсгүйчүүд ажилладаг. Бүх зүйл эмэгтэйчүүдийн бэлтгэлийн заалнаас эхэлсэн гэнэ. Уг баарыг Эри Мускул (Eri Muscle) нээжээ. Тэрээр 19 наснаасаа эхэлж ичимхий зангаа дарж өөртөө итгэлтэй болохын тулд хүнд атлетикаар хичээллэж эхэлсэн ч энэ спортод улам дурлаж, илүү их сонирхох болжээ. Түүний хичээллэдэг байсан газар ч алдаршиж эхэлсэн байна, үйлчлүүлэгчид ямар нэгэн хэмжээгээр нэмэгдэж байсан ч сүүлийн үед ажил хэрэг нэг л олигтой өөдлөхгүй байв. Ингээд Эри спорт заалаа сэдэвчилсэн баар болгон өөрчилжээ.

unews.pro

Нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлэгч баарны ажилтантай харилцаж болно. Жишээ нь, танхимд суурилуулсан бэлтгэлийн багаж хэрэгсэл дээр хичээллэх, эсвэл бэлтгэл хийж байгаа охид бүсгүйчүүдийг харж суух. Онцгой үйлчилгээ – үйлчлүүлэгч тaриураар булчинлаг бүсгүйн аманд уураг шaхах.

unews.pro

Бас нэгэн төлбөртэй үйлчилгээ – булчинлаг бүсгүйчүүдийн “дасгалжуулагч” болох. Мэдээж энэ үйлчилгээ хямдхан биш – хэн ч хөндлөнгийн хүнээр юу хийхээ заалгахыг хүсэхгүй шүү дээ, ялангуяа бэлтгэлийн зааланд.

unews.pro
unews.pro
unews.pro
unews.pro
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *