Японы амьтны хүрээлэнгийн “Нинжа баавгай” өөрийн “нунчак” эргүүлэх ур чадвараа гайхуулав

0

Үгүй дээ, энэ баавгайн хувцас өмссөн хүн биш шүү.

  • “Twitter” хэрэглэгч @shirokumaro амьтны хүрээлэнгийн баавгайн “sajiegun” нэртэй гурван хэсэгтэй зүйлийг эргүүлж буй бичлэгийг байршуулжээ.
  • Харин амьтны хүрээлэнгийн ажилчид түүнийг ямар нэг зүйл савлуулах сонирхолтой байгааг анзаарч түүнд зориулалтын хэрэгсэл өгөхөөр шийджээ.
  • Харин баавгай түүнийг тун сайн ашиглаж эхэлсэн бөгөөд чадвар нь улам бүр сайжирсаар байгаа гэнэ.

Мэдээж энэ жил дэлхийд тохиолдож буй олон мянган аймшигт зүйлсийн хажуугаар нунчак эргүүлдэг баавгайн хэнд хамаатай юм гэж бодож магадгүй. Гэхдээ та баавгай нунчак эргүүлээд зогсож буйг харж байна гээд бодоод үз л дээ? Сонирхолтой биш гэж үү?

“Нинжа баавгай” хэмээн нэрлэгдэж буй тус баавгай нь Япон улсын Сендай хотод байрлах “Yagiyama” хэмээх амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд Цубаса баавгай одоо гурван настай. Мэдээж бусад амьтны хүрээлэнд байдаг шиг хүн бүрийн харах дуртай “од” амьтан бол энэ баавгай юм.

Түүний нунчак эргүүлж буй дүрс бичлэг:

Ийнхүү Цубаса баавгайн нинжагийн ур чадвар түүнийг үнэхээр алдартай болгосон юм. “Twitter” хэрэглэгч @shirokumaro-ийн хуваалцсан дүрс бичлэг. Бичлэгт баавгай нунчактай адилхан “sajiegun” нэртэй гурван хэсэгтэй зүйлийг эргүүлж байна.

Хүрээлэнгийн зүгээс Японы  “J-Town Net” хэвлэлд өгсөн ярилцлагадаа анх баавгайн ямар нэг зүйл эргүүлэх сонирхолтой байгааг хүрээлэнгийн залуу ажилтан олж анзаарсан аж. Ингээд түүнд илүү сонирхолтой байх үүднээс өөр зүйл өгөхөөр шийдсэн гэжээ.

 

Цубаса эргүүлж болох юу л байна шууд л очоод наалдчихдаг

Хүрээлэнгийн ажилчид Цубаса баавгайд 2018 онд “sajiegun”-г өгсөн байна. Ингээд тэр цагаас хойш баавгай түүгээр хичээллэсээр байгаад ур чадвар нь үлэмж дээшлээд байгаа ажээ.

Мэдээж хэн ч байсан баавгай хүн шиг ямар нэг зүйлээр сургуулилт хийнэ гэж үү хэмээн гайхаж магадгүй. Гэхдээ хүрээлэнгийн ажилчид хэлэхдээ “Цубаса тэр зүйлээ маш аз жаргалтай эргүүлдэг. Үр дүнд нь түүний байрлал болоод эргүүлэх чадвар маш сайн болж байгаа” гэжээ. Зарим нь Цубасагийн цэх шулуун зогсож байгаа, хойд хоёр хөл дээрээ тэнцвэрээ олж байгаа зэргийг хараад түүнийг баавгайн хувцас өмссөн хүн юм биш үү гэж хэлэх байх. Гэхдээ тэр бол жинхэнэ баавгай юм. Бас үнэхээр өхөөрдөм биш гэж үү.

Ковид-19 цар тахлын улмаас “Yagiyama” амьтны хүрээлэн үүд хаалгаа хаасан байгаа учраас Цубасад ур чадвараа дээшлүүлэх цаг зав илүү их олдох болжээ.

10
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *