Британий илбэчин эрхэм автобусны дэргэд нислээ

0

Британий илбэчин эрхэм автобусны дэргэд нислээDynamo: Magician Impossible хэмээх баримтат шоугаараа алдартай Английн илбэчин Стивен Фрейне /Steven Frayne/ буюу Динамо /Dynamo/ өнгөрөгч Ням гаригт Лондон хотын гудамжнаа олныг алмайруулан гайхашруулжээ. Тэрээр Лондонгийн алдарт хоёр давхар автобусны дэргэд хөөрсөн байдлаар явж байсан нь ийнхүү олон нийтийг гайхашруулахад хүргэсэн байна. Энэхүү гайхамшигтай үзүүлбэрийнхээ үеэр тийм ч онцгой биш зүйл хийж байгаа мэт гар утсаа шалгаж байсан Динамо дараа нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “Миний ийнхүү явж байгааг харсан олон нийтийн хариу үйлдэл үнэхээр гайхамшигтай. Тэдгээр хүмүүсийг сэтгэл хөдлөлийн тийм түвшинд аваачих нь хамгийн гайхалтай байсан.” хэмээн өгүүлжээ. Хиймэл эрхтэн ашигласан уу, нарийн төмөр утас байсан уу, камерын заль мэх үү гэх мэт олон арван асуултыг хүмүүст үлдээсэн тэрээр хэдхэн хоногийн өмнө ханхүү Чарльзын өмнө хуруунуудаа хугалж байсан байна. Түүний адил илбэ үзүүлдэг илбэчин Дэвид Пенн /David Penn/ Телеграф сонинд өгсөн ярилцлагандаа “Хотын орчинд ийм илбэ үзүүлнэ гэдэг бол гайхмаар сорилт, ялангуяа замын хөдөлгөөнд оролцож байгаа автобусны дэргэд шүү.” гэсний зэрэгцээ “Энэ бол үнэхээр хил хязгаарыг давсан хэрэг. Үнэхээр гайхалтай. Бас дэндүү аюултай.” хэмээжээ. Дашрамд өгүүлэхэд Динамогийн энэхүү онцгой үзүүлбэр нь Пепси Макс /Pepsi Max/-ын сурталчилгааны нэг хэсэг байсан байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *