Хятад оюутнууд хэт халууныг хэрхэн даван туулж байна вэ?

0

Хятад оюутнууд хэт халууныг хэрхэн даван туулж байна вэ?Хятадын Вухань хотод найман үндэсний, 14 олон нийтийн коллеж, их сургуулиуд байдаг. Мэдээж хэрэг маш олон тооны оюутан сурагчидтай. Сүүлийн өдрүүдэд тус бүс нутагт агаарын температур Цельсийн 40 градус хүртэл халж байгаа нь уг сургуулиудад суралцагч оюутан залуусын хувьд ихээхэн хүнд нөхцлийг үүсгээд байгаа аж. Нохой гаслам халуунд толгойгоо ажиллуулах нь битгий хэл хөдлөхөөс ч дургүй хүрдэг. Ялангуяа бүгчим халуун нөхцөлд шөнийн цагаар унтаж амрах гэдэг туйлын хүнд хэцүү зүйл байдаг. Тэгвэл Вуханий оюутнууд халуун бүгчим нөхцөл байдалд тав тухтай байдлаа хэвээр хадгалах нэгэн гарцыг бодож олжээ. Вуханий сургуулиудын байран дахь цорын ганц газарт агааржуулагч байдаг нь сургуулийн биеийн тамирын заал юм. Тиймээс бүгчимдэж халууцсан оюутнууд биеийн тамирын зааландаа шөнийг өнгөрүүлэхийг хүсэх болсон ба сургуулийн удирдлагууд тэдний хүсэлтийг зөвшөөрсөн байна. Ингээд их сургууль, коллежийн биеийн тамирын зааланд амарцгааж байгаа оюутнуудын төрх байдалтай танилцацгаая.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *