Киевийн гадаа талбай дахь гимнастикын хэрэгслүүд

0

Киевийн гадаа талбай дахь гимнастикын хэрэгслүүдЭрчүүдийн хувьд эр эм аль ч хүйсний хүмүүсийн нүдийг унагасан булчинлаг, бадируун бие хаатай байх нь бахархалтай хэрэг. Ийм байхын тулд мэдээж хэрэг байнгын дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Харин Украйны нийслэл Киев хотод бахархмаар бие хаатай байхыг хүсдэг эрчүүдэд зориулсан нэгэн газар байдаг аж. Төмөр өргөх, булчингаа хөгжүүлэх боломжийг санал болгосон газрууд хаа сайгүй байхад юуг нь онцолдог байнаа гэж гайхаж байгаа уншигчид цөөнгүй байгаа байх. Гэхдээ Днепр мөрний эрэг дээр, Гипропарк метроны буудлын зэргэлдээ байрлах энэхүү гимнастикын хэрэгслүүд нь гадаах талбайд ил задгай байрладаг, үнэ төлбөргүй гэдгээсээ гадна энд байгаа бүхий л хэрэгслүүдийг автомашины хэсгүүд, барилгын блок, модон банз, төрөл бүрийн металл хог хаягдлуудаар хийгдсэн гэдгээрээ маш онцлог юм. Халуун хүйтнээс үл айх зүрх зоригтой хөгшин залуу янз бүрийн эрчүүдийн очих дуртай энэ спорт цогцолборын барилгын ажил өнгөрсөн зууны 70-аад оны үед эхэлсэн бөгөөд хүндийг өргөлтийн тамирчин эрчүүд өөрсдөө бүтээн байгуулсан байна. Нилээд хэдэн жилийн өмнө Үндэсний газарзүйн суваг /National Geographic/-аар олон нийтэд танилцуулагдаж байсан энэ газрын гэрэл зурагчин Кирилл Головченкогийн дуранд буусан зургуудыг та бүхэнд толилуулж байна. Головченкогийн сонирхлыг 2010 оноос хойш татаж байсан уг спорт цогцолборт тэрээр таван удаа зочилсон ба тухай бүрдээ нэгээс хоёр долоо хоногийн турш энэ газарт хичээллэж байгаа бодибилдинг сонирхогч эрчүүдийн зургийг авахад зарцуулж байжээ. Германы хоёр ч сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдсэн Гидропаркын спорт цогцолборын тухайд энд байгаа хэрэгслүүдийг музейд тавих нь зүйтэй, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бүртгэх ёстой гэх хүмүүс цөөнгүй байдаг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *