“Бүжиглэж буй саятан” нэрээрээ сошиал сүлжээнд алдаршсан Жанлука Вакки яагаад гэнэт таг алга болсон бэ?

0

5 орчим жилийн өмнө интернетэд цасан цагаан шүдтэй, булчинлаг цээжиндээ шивээстэй нэгэн сайхан эрийг бүжиглэж буй саятан хэмээн өргөмжилж байсан түүхтэй.

Түүнийг Жанлука Вакки гэх бөгөөд тэрээр эм, эмийн бүтээгдэхүүн савлах төхөөрөмжийн үйлдвэрлэлийн зах зээлд томоохонд тооцогдох компаниудын нэгийг удирддаг байжээ. Тэр компанийн хувьцаанаас тодорхой хувийг эзэмшдэг, гэхдээ түүнийг баян хүн гэж ойлгож болохгүй юм. Харин ч бүр эсрэгээрээ, 2017 онд амьдралын баяр баясгалантай блогер дампуурсан нь тодорхой болжээ. Хамаг учир банкуудаас авсан өр зээлд оршино. Тэр нийт хэмжээгээр 10 сая евро зээлсэн байсан юм. Тэр их мөнгө хаашаа алга болов?

instagram.com

Үнэндээ гайхаад байх ч шаардлага байхгүй. Түүний блогоороо дамжуулан гайхуулж байсан тансаг амьдрал нь өр зээлэн дээр оршин тогтнож байжээ. Тэгээд гадаад үзэмж нь ч Ваккигийн хичээл зүтгэл эсвэл байгалиас заяасан бие бялдар биш болж таарсан юм.

hsmedia.ru

Түүний арван жилийн өмнөх гэрэл зурагтай харьцуулж харвал гоо сайхны мэс засал оролцсон нь тодорхой болно.

veasy.ru

Үнэн дүр төрх нь нэгэнт ил болсон хойно Ваккийг шүтэн бишрэх дагагчид салхинд хийссэн юм шиг л алга болох нь ойлгомжтой. Тэр одоо ч гэсэн бүжгээ дэглэсээр байгаа хэдий ч сошиал сүлжээ хэрэглэгчид урьдын адил шуугихаа больжээ.

Жанлука ч өөрөө хэсэг хугацаанд ор сураг тасарсан юм. 54 настай итали эр эцэг болжээ. Харамсалтай нь охиных нь уруул сэтэрхий төрсөн тул мэс заслын аргаар засуулахаас өөр аргагүйд хүрчээ.

instagram.com

Гэр бүлийн амьдрал түүнийг дахин бүжиглэхээс аргагүйд хүргэснээс гадна ажил төрөл хийхэд ч хүргэжээ. Майамид амьдардаг энэ эр одоо дижей хийдэг бөгөөд нэг удаагийн “ээлж”-ээрээ ойролцоогоор 40 мянган еврогийн цалин авдаг.

mn365.ru

Урьдын алдартай нэр хүндээ эргүүлж олж авахын тулд инстаграмын блог хөтлөн бүжгийн хөдөлгөөн хийж байгаа ч нэг л эв хавгүй харагдана. Бие бялдрын хувьд урьдын Жанлукаг санагдуулах хэдий ч хүүхэд өсгөх хүндхэн ажилд нухлуулж байгаа нь түүний нүүр царайнд нь тодхон. Нүдний гал цог нь унтарсан юм уу даа гэлтэй.

4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *