“Хөөлгөгчтэй” залуужуулах жор: таныг 10 насаар залуу харагдуулах маск

3

Эмэгтэй хүн залуу насаа багахан ч болов уртасгахыг хүсдэг. Хөгшрөлт – нэгэнт зайлах аргагүй тулгарна, гэхдээ явцыг нь удаашруулж болох ажээ. Үүний тулд амьд хөөлгөгчтэй маск хэрэгтэй, энэ маскны тусламжтайгаар таны нүүр царай залуу төрхөө удаан хадгалж үлдэнэ. Маскны орц нь хөөлгөгч, тос, ус. Жил ирэх тусам маскыг сайжруулсаар иржээ. Анхны хэрэглээнээс л үр дүн мэдрэгдэх тул та заавал туршиж үзээрэй. Үр дүн нь таныг алмайруулах болно.

Хөөлгөгчтэй маск

Орц:

  • 2 х.х хөөлгөгч
  • 6 ц.х сүү
  • 1 ц.х зөгийн бал
  • 3 ц.х крахмал
  • Е болон А амин дэм тосон хэлбэрээр тус тус 2 дуслаар

Амьд хөөлгөгч сонгохыг зөвлөж байна, яагаад гэвэл хуурай хөөлгөгчид зохих шим тэжээл агуулагддаггүй. Амин дэмийг өөрийн хүслээр нэмж болно, зайлшгүй орц биш юм. Орцууд харьцангуй хямд гэж үзэж байна.

Маск бэлдэх болон хэрэглэх арга:

  • Хөөлгөгч дээрээ бүлээн сүүгээ хийж 20 минут байлгана.
  • Дараа нь зөгийн балаа хийгээрэй (харшилтай эсэхээ шалгах хэрэгтэй), зөгийн балыг амтат йогуртаар орлуулах боломжтой.
  • Дээрээс нь крахмал, амин дэмээ хийнэ.
  • Маскаа арьсныхаа онцлогт тохируулж бусад орцуудыг нэмж болно. Хуурай арьстай бол 2 ц.х цөцгий тос нэмнэ. Тослог арьстай бол 2 ц.х төмсний шүүс, холимог бол 2 ц.х луувангийн шүүс нэмээрэй.
  • Маскыг хэд хэдэн давхар тавина. Бийрээр эхний давхарга, хатахаар нь дараагийн давхарга явна. Нүд орчмоор маскыг тавихгүй. Хүзүү, нүүрэндээ тавиарай.
  • Маскыг 20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
  • Маскыг 2 долоо хоногийн турш тавина.

Арчилгааг өдөр болгон хийх боломжтой, үр дүнг богино хугацаанд мэдэрнэ.  Нүүрний арьс зөөлөрч өнгө нь сэргэнэ.

Маскны орц дахь идэвхтэй чанар

Хөөлгөгч

Аминохүчлүүд – энэ бүтээгдэхүүний гол орц. Үрчлээ багасгана, арьсны уян хатан чанарыг дэмжинэ, арьсны хорт бодисыг гадагшлуулна.

Зөгийн бал

Арьсны нүхийг цэвэрлэж цусан хангамжийг сайжруулна.

А болон Е амин дэм

Коллагены ялгаруулалтыг идэвхжүүлж арьсны үрэвсэлтэй тэмцэнэ.

Хэрвээ залуу төрхөө хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол бидний санал болгож байгаа маскыг хэрэглэнэ үү. Орцууд нь хямд бөгөөд олдоцтой. Эхний курс арчилгаанаас эхлээд л үр дүнгээ өгч эхэлнэ.

10
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Myadag Altantstseg

    Myadag Altantstseg

    2018/04/19 at 19:33

    Amid huulgugch gej yamar huulgugch bdagiin? Haana zardagiin?

  2. Myadag Altantstseg

    Myadag Altantstseg

    2018/04/19 at 19:33

    Amid huulgugch gej yamar huulgugch bdagiin? Haana zardagiin?

  3. Myadag Altantstseg

    Myadag Altantstseg

    2018/04/19 at 19:33

    Amid huulgugch gej yamar huulgugch bdagiin? Haana zardagiin?

  4. Nomunaa Bata

    Nomunaa Bata

    2018/04/20 at 12:42

    Amid huulgugch gej yuyin

  5. Nomunaa Bata

    Nomunaa Bata

    2018/04/20 at 12:42

    Amid huulgugch gej yuyin

  6. Nomunaa Bata

    Nomunaa Bata

    2018/04/20 at 12:42

    Amid huulgugch gej yuyin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *