Нүүрний арьсан дээр үүссэн нөсөө толбыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан эрүүл аргаар багасгах 10 зөвлөгөө

0

Нарны шууд тусгалд удаан байх эсвэл жирэмсний үед гэх мэт шалтгаануудаас үүдэлтэйгээр меланин гэх бодисын ялгарал нэмэгдэж эхэлснээр арьсанд нөсөө толбо үүсдэг ажээ. Манай сайт уншигч танд тэдгээр нөсөө толбыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан эрүүл аргаар багасгах 10 аргыг толилуулж байна.

1. Улаан сонгино ашиглах

© depositphotos.com, © depositphotos.com

Улаан сонгино нь цайруулах үйлчилгээтэй гэдгээрээ гоо сайханд түгээмэл хэрэглэгддэг бол арьсан дээрх нөсөө толбо үүсгэгч эсийг үгүй хийж, дарж байдаг гэдгийг судалгаагаар нотолжээ.

Улаан сонгино ашиглан хэрхэн нүүрэн дээрх нөсөө толбоноос ангижрах вэ?

  1. Улаан сонгиныг аль болох жижиг хэмжээтэй татаж бэлтгэх.
  2. Сайтар татаж жижиглэсэн сонгиноо хоосон дүрдэг цайны уутанд хийнэ.
  3. Ийнхүү ууталж бэлтгэсэн сонгиноо нөсөө толботой арьсан дээрээ тавиарай. 10 минутын турш тавихад л сонгины шүүс арьсанд тань бүрэн шингэх болно.

 

2. Тараг, сүү түрхэх

© depositphotos.com

Сүүний хүчил нь арьсанд сайн нөлөө үзүүлж байдгийн нэг нь нөсөө толбо арилгах юм хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Энэхүү хүчлийг арьсандаа авахын тулд ямар нэгэн тусгай маск авч хэрэглэх шаардлагагүй бөгөөд ердөө тараг эсвэл сүү байхад л хангалттай.

  1. Таргаа арьсан дээрээ шууд түрхэж хэрэглэнэ. Эсвэл хөвөн бөмбөгт шингээгээд нөсөө толботой хэсэгтээ түрхэх боломжтой. Хэдхэн минут л чийгшүүлж, арьсандаа түрхээд усаар зайлж угаагаарай.
  2. Чийгшүүлэгч хэрэглэх. Өглөө болон орой унтахын өмнө өдөрт 2 удаа арьсандаа чийгшүүлэгч хэрэглэж хэвшээрэй.

 

3. Ялам модны навч эсвэл түүний хандыг түрхэж хэрэглэх

© depositphotos.com

Ялам модны навч эсвэл түүний ханд нь меланины хэт их ялгарлаас үүдэлтэй нөсөө толбыг арилгахад тун сайн нөлөө үзүүлдэг ажээ.

Хатаасан ялам модны навчийг өдөр бүр чийглэж арьсан дээрээ тавьж хэвших нь нөсөө толбыг арилгадаг ажээ.

 

4. Алое вера түрхэх

© little_slovensko / reddit, © YeastyPants / reddit

Алое вера нь хүний биед олон төрлийн эерэг ач холбогдолтой байдаг бөгөөд түүнд арьсны нөсөө толбыг багасгадаг алоесин болон алоин зэрэг бодистой холбоотой ажээ.

Та алое вера крем эсвэл гелийг арьсандөө өдөр бүр бага хэмжээгээр түрхэж хэвшихэд л хангалттай.

 

5. Алимны цуу хэрэглэх

© daz990 / reddit

Эрдэмтэд арьсны нөсөө толбыг алимны цуунд агуулагдах цууны хүчлийн тусламжтайгаар цайруулж, арилгах боломжтой хэмээн зөвлөдөг. Харин та үүнийг хэрэглэхдээ арьсны асуудалтай бол болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

  1. Алимны цуу болон усыг ижил хэмжээтэй холино.
  2. Нөсөө толботой арьсны хэсэгт түрхээд, 2-3 минут арьсандаа шингээнэ.
  3. Үүний дараагаар та арьсаа бүлээн усаар зайлж угаагаарай.
  4. Энэхүү аргыг өдөрт 2 удаа хэрэглэж хэвших нь зүйтэй.

 

6. SPF 30 буюу түүнээс нарны хамгаалалтын тос хэрэглэх

© orangebalm / reddit, © unknown / reddit

Арьсан дээр нэгэнт суусан нөсөө толбыг арилгахад 6-12 сарын хугацаа шаардана гэж үздэг. Нөсөө толбыг аль болох хурдан арилгахын тулд өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхэж хэвших хэрэгтэй. Ингэхдээ та SPF 30 буюу түүнээс дээш хамгаалалт бүхий, цайрын хүчил, титаны диоксидийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

 

7. Ретиноидтой бүтээгдэхүүн хэрэглэх

© doyouevenlemon / reddit

Ретиноид ашиглан арьсан дээр үүссэн нөсөө толбыг эмчлэх боломжтой ажээ. Энэхүү нэгдэл нь мөн батга, хайрст үлдийг багасгах, нарны хэт ягаан туяаны нөлөөнөөс үүдэлтэй арьсны хөгшрөлтийг удаашруулах зэрэг үйлчилгээтэй байна. Ретинолыг та энгийн чийгшүүлэгч бүтээгдэхүүнтэй хамтатган хэрэглэхэд л хангалттай. Энэ нэгдэл нь хуурай, үрэвссэн арьсанд тань маш сайн эмчилгээ болох болно.

Нэгэнт хэрэглэж эхэлсэн бол үр дүнд хүртлээ тогтмол хэрэглэхийг танд зөвлөж байна. 2-3 долоо хоногийн турш өдөр бүр ретинол хэрэглэж байж үр дүн мэдэгдэхүйц гардаг ажээ.

 

8. Мөнгөн ус агуулсан цайруулагч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх

© dk644 / reddit

Арьсандаа ямар бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа маш сайн мэдэж байх нь хамгаас чухал. Тухайлбал мөнгөн ус агуулсан зарим нэгэн цайруулагч крем болон маск таны арьсыг гэмтээж, арьсны толигор байдал алдагдаж, өнгөө алдахад хүргэдэг байна.

 

9. С амин дэмээр баялаг хүнс хэрэглэх

© depositphotos.com

Нөсөө толбыг арилгахын тулд зөвхөн гаднаас нь арчлах бус хэрэглэж буй хоол хүнсээрээ дамжуулан дотроосоо эмчилгээ хийх нь төгс үр дүнд хүргэнэ хэмээн арьсны эмч нар зөвлөж байна. Иймээс арьсан дээрээ маск тавихдаа анхаарал хандуулахаас гадна хоол хүнсээ ч давхар анхаарах хэрэгтэй. Тухайлбал дарсан байцай зэрэг С амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь толигор, эрүү арьсны нууц болж байдаг ажээ.

 

10. Хоолны дараа тошлой жимс идэх

© shutterstock.com

Эмч нарийн зүгээс өгдөг нөсөө толбо арилгах бас нэгэн арга бол тошлой жимс идэх юм. Хэрэв та хатаасан нунтаг хэлбэрээр хэрэглэх бол өдөрт 2 удаа нэг цайны халбагаар хооллож дууссанаас хойш 30-40 минутын дараа хэрэглэж хэвшээрэй.

Арьсаа толигор сайхан хэвээр нь хадгалахын тулл та ямар арга хэрэглэдэг вэ? Нөсөө толбыг арилгах өөр ямар арга бий вэ?

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *