Дарсан өргөст хэмхийн шүүс хүний биед ямар ач тустай вэ? Өөрийн гараар өргөст хэмх дарах арга

2

Өргөст хэмхийн шүүсийг зарим хүмүүс шартсаны дараа ууж “шараа тайлдаг”. Энэхүү шингэнийг өдөр болгон ууж байвал өөр олон талын ач холбогдолтой, цөөнгүй өвчнийг анагаах шидтэй гэдгийг хүмүүс мэдэх ч үгүй өнгөрдөг билээ.

Бид бүгд л дарсан өргөст хэмхэнд дуртай. Чанасан маханд энэхүү давсалсан өргөст хэмх маань сайхан хачир болдог билээ. Дарсан өргөст хэмх бага зэрэг хатуурч аманд амттайхнаар хагарах ба харин дарсан шүүсэнд нь ихээхэн хэмжээний ашигтай элемент шингэсэн байдаг байна.

 

Хэрхэн бэлдэх вэ?

Дарсан өргөст хэмхийн шүүсний ашигтай чанар

1. Шингэн дутагдахаас сэргийлнэ. Шүүс нь зүгээр нэг ус биш бөгөөд кали, магнигаар баялаг. Эдгээр элемент нь хүний бие организмд шингэж хүний шингэний тэнцвэрийг хадгална.

 

2. Шүүс нь булчингийн өвдөлтөөс ангижруулна. Мэдээж том гэмтлийг зүгээр болгох тухай яриа биш бөгөөд чангарсан булчинг суллахад хангалттай сайн үйлчилгээтэй юм.

Энэ шингэнийг биеийн их ачаалалтай ажил хийдэг, биеийн тамирын танхимд ихээхэн цагийг өнгөрөөдөг хүмүүс их уух хэрэгтэй. Энэ нь таны булчинг хангалттай шингэнээр хангах юм.

 

3. Дархлааг бэхжүүлнэ. Шүүс нилээд исгэлэн байдаг ба С болон Е амин дэмээр баялаг юм. Эхнийх нь ханиад томуунаас хамгаалах бол нөгөөх нь эмэгтэй хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

 

4. Өргөст хэмхийн шүүс турахад тустай. Олон хүн “уксус”-ын дэглэм барьж хэмжээгээ тохируулж чадахгүй өөртөө хор болох эрсдэлтэй байдаг билээ. Үүний оронд хоол идэхийн өмнө өргөст хэмхийн шүүс нэг аягыг уух хэрэгтэй. Түүнд байх уксус өөрийн бүх л хэрэгтэй чанараа хадгалах ба явцын дунд амтлагч болж, ямар нэг хор нөлөөгүй болно.

 

5. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох ба энэ нь өнөөх уксусын нөлөө юм. Чихрийн шижинтэй хүмүүс уудаг ба энэ өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл хүн ч бас ууж болно.

Одоо танд хэрэгтэй, таныг эрүүлжүүлэх, сайхан амттай дарсан өргөст хэмхийн шүүс хэрхэн бэлтгэх талаар танилцуулъя.

3 литрийн шилэн саванд таарах орц:

  • 4 хумс сармис
  • 3 лаврын навч
  • 3 гоньдны багц
  • 2 хоолны халбага давс
  • 2 хоолны халбага сахар
  • 1,5 аяга 9%-ийн уксус
  • Чинжүү 10 ширхэг
  • Интоорын модны навч, царс, хад жимс
  • 1 кг өргөст хэмх

Хийх арга:

  1. Саваа ариутгана
  2. Ёроолд нь амтлагч ногоо тавьж дээрээс нь өргөст хэмхээ нягт өрнө
  3. Буцалсан ус дээрээс нь хийж 10 минут болгоно
  4. Дараа нь усаа асгаж шинэ буцалсан ус хийнэ. 20 минутын дараа гал дээр тавих саванд юүлж бүх л амтлагчтай нь цуг буцалгана.
  5. Шингэнээ өргөст хэмхтэй саванд хийж дээрээс нь уксусаа хийгээд таглана.

Мэдээж зөвхөн шүүс биш бас өргөст хэмх нь өөрөө их ашигтай билээ. Гэхдээ бүх л хэрэгтэй зүйлийг биедээ авахын тулд маш их өргөст хэмх идэх хэрэгтэй болно. Харин шүүс бол өөр хэрэг бөгөөд өдөрт нэг аягыг ууж байхад л таны эрүүл мэндэд сайн нөлөөтэй юм.

17
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Stalin Stalin

    Stalin Stalin

    2018/08/17 at 18:18

    давс ихтэй хэрэггүй эд шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *