Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа 10 нууцлаг үйл явдал

1

Та бүхэнд танилцуулах гэж буй эдгээр нууцлаг үйл явдлууд цаг хугацааны хувьд ч газарзүйн хувьд ч өөр өөр үед, өөр өөр газар тохиолдсон юм. Эдгээрийг нэг л зүйл холбоно: чухам юу болсныг бид одоо болтол тайлбарлаж чадахгүй байгаа юм. Магадгүй бид хэзээ ч нууцыг нь мэдэж чадахгүй үлдэх болов уу.

Розуэлийн явдал

1947 оны 7-р сарын 4-ний өдөр Нью-Мехико мужаас өмнөд хэсэгт үл мэдэгдэх нисдэг биет радарт харагдаад төд удалгүй Розуэллийн хотын баруун хэсгээс ор сураггүй алга болжээ. Хэдэн цагийн дараа нутгийн фермер Мак Брэйзел өөрийн эдлэн газартаа төмрийн сэг болон этгээд биет олжээ. Фермер юу олсноо цэргийнхэнд мэдэгдэв. Цэргийнхэн ослын газар ч хурдан ирж, энэ бол цаг агаарын хэмжигч бөмбөлөг унасан байна гэж хэлээд бүгдийг юу ч үлдээлгүй хураан аваад арилж өгөв. Өөр бусад харсан гэрчүүд болон “нойтон хамуу” шиг ядаргаатай хэд хэдэн сурвалжлагч нарын ачаар бодит байдал өөр байсныг олон түмэн мэдэж чадсан юм. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар бол Брейзелийн эдлэн газарт үл мэдэгдэх нисдэг таваг, этгээд сонин биетийн хамтаар унаж сөнөсөн гэдгийг нотлоод байв. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг АНУ-ын засгийн газар няцаасаар байгаа бөгөөд одоо болтол болсон үйл явдлыг нуун дарагдуулж байгаа ажээ.

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 8

Тунгусын ой модонд болсон дэлбэрэлт

1908 оны 6-р сарын 30-ны өдөр Тунгус голын ойролцоо маш хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд тэр хавийн тайгыг хэдэн арван километрийн зайд  газраас ор мөргүй арчив. Олон жилийн турш энэ дэлбэрэлт нь сүүлт од газар унаснаас болж дэлбэрсэн гэж үздэг байв. Нарийн бөгөөд удаан хугацааны судалгаа шинжилгээний үр дүнгээс харахад энэ нь сүүлт одтой холбоогүй болов. Сүүлт од унасан гэх ямар ч ул мөр буюу газар хонхойсон зүйл байхгүй, тэгээд юу дэлбэрсэн байх вэ?

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 1

Нууцлаг шуугиан

Олон жилийн турш өвчтөнүүд эмч нарт нэгэн нууцлаг өвчний талаар гомдол хэлсээр л байна. Илрэх шинж тэмдэг нь маш сонин: өдөр, шөнө аль нэг цагт өвчтөнүүдэд нэгэн хачирхалтай шуугиан маш бага давтамжтайгаар чихэнд нь шуугиж сонсогдоно. Энэ сонсогдох шуугиан нь гүнгэнэх биш, хүнд хөдөлгүүрийн чимээ ч биш, ер нь энэ дэлхийн биш гэмээр шуугиан ажээ. Энэ шуугианыг сонсдог хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байна – АНУ, Европ, Ази, Шинэ Зеланд – гэхдээ өвчтөнүүдэд илрэх шинж тэмдэг нь яг адилхан. Яагаад тэдгээр хүмүүс тэр ер бусын дуу шуугианыг сонсоод байгааг эрдэмтэд одоог хүртэл тайлбарлаж чадахгүй л байна.

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 2

Лос-Анжелесийн төлөөх тулаан

Энэ үйл явдал 1942 оны 2-р сарын 25-ны өдөр үүрээр болсон юм. АНУ-ын хотууд япончууд руу дайрах бэлтгэлээ базааж байв. Тийм ч учраас Лос-Анжелесийн ойролцоох Санта-Моника хотын ойролцоо этгээд тавган нисдэг биет нисэхэд япончууд дайрч байна гэж үзжээ. Аюулын дохио дуугарч 1400 орчим буу зэвсэг тэнгэр рүү буудахад нисдэг тавгийг гэмтээж чадаагүйгээр барахгүй нисдэг биет ч тэр дороо алга болжээ. “Сургуулилтын дохио” байлаа гэж тухайн үед тайлбарлав. Тухайн үед Япончууд Лос-Анжелес руу дайрсан тухай мэдэгдэл хийгээгүй, дайны дараа ч энэ тухай ямар нэгэн баримт гарч ирээгүй юм. Хэн ниссэн, яах гэж ниссэн нь одоо болтол оньсого хэвээр.

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 9

Сансар огторгуйгаас ирэх дохио

1977 оны 8-р сарын нэгэн шөнө Жерри Эрман харь гариг судлалын төв дээр ажлаа хийгээд радио хүлээн авагч дээр дохио хайж байхад сансрын нэгэн дохио барьж чаджээ. Дандаа л нэгэн адил шуугиж байдаг микрофоноор утга учир бүхий тоо, үсгээс бүрдсэн 6EQUJ5 гэх радио сигнал хүлээж авчээ. Сигнал 72 секундын турш үргэлжилж байгаад таг болов. Эрдэмтэд судалж үзээд сигналыг Тау Саггитари од хавиас Дэлхийгээс ойролцоогоор 120 гэрлийн жилийн зайнаас ирснийг тогтоожээ. Харь гаригийнхан бидэнд юу гэж хэлэх гэж оролдсоныг харамсалтай нь манай эрдэмтэд мэдэж чадаагүй л байна.

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 10

Хүрэл зэвсгийн үеийн гамшиг

МЭӨ 2000-аад жилийн тэртээ Хүрэл зэвсгийн үе ид цэцэглэж байлаа – баялаг, хүчирхэг, хөдөлмөрийн багаж зэвсэг, соёл урлагтай болж байв. МЭӨ 12-р зууны тэртээ агуу хүчирхэг иргэншилд ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдсон бололтой. Энэ нь “далайн ард” гэх нууцлаг тэнүүлч дайчид далайгаас дайрч Хүрэл зэвсгийн үеийг ул мөргүй болтол нь үнсэг товрог болгон хүйс тэмтэрчээ. “Далайн ард” гэж хэн байсан бэ? Далайн дээрэмчид үү? Од эрхэсээс ирсэн харь гарийнхан уу? Үлгэр домгоос гарч ирсэн хүмүүс үү? Түүхчид толгойгоо гашилгаж байна …

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 3

Сен-Жермен гүнгийн нууц

Түүнийг 1690 онд төрсөн гэж үздэг. Нас барсан өдрийг албан ёсоор 1784 оны 2-р сарын 27-ны өдөр – тухайн үед бол хамгийн их өндөр нас юм шүү. Нас бол яах вэ, тэрээр Сен-Жермен гүн нэрээрээ түүхэнд үлдсэн юм. Авьяаслаг зураач, муугүй хөгжимчин, гайхамшигтай түүх өгүүлдэг нэгэн байлаа. Нэвт шувт ширтэх харц, мөнхийн залуу мэт харагдах байдлыг нь үлгэр домог мэт ярилцацгаана. Маш их аялдаг байсан бөгөөд түүний ярьж байгаа яриа нь ер бусын бодит биш мэт. Нэг л өдөр ор сураггүй алга болсон – нас барсан албан ёсны өдөртэй ч гэлээ түүний цогцос, оршуулгыг олоогүй. Түүний тухай одоо болтол домог яригдаж бөгөөд чухам хэн байсныг нь тогтоож чадаагүй ажээ.

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 4

Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурахад үл таних хүний хэлсэн үг

1776 оны 7-р сарын 4-ний өдөр Филадельфид анхны конгрессын хурал болов. Тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурахад хуралд оролцогчид бүгд бэлэн биш байжээ, нэгэн үл таних хүн индэр дээр гарч ирээд: “баримт бичигт гарын үсэг зурснаар бид эрх чөлөөний сурах бичиг, үе үеэсээ уламжлагдах хүний эрхийн Библийн судартай болно” гэж хэлжээ. Түүний хэлсэн үг бүгдийг шийдэж төлөөлөгчид итгэл дүүрэн баримт бичигт гарын үсэг зурцгаасан түүх болон үлдэв. Хурал дууссаны дараа илтгэгчтэй хүмүүс уулзах гэтэл тэрээр алга болсон байв. Хэн болохыг хүмүүсээс хэн нь ч танихгүй, төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтад байсангүй. Зарим нэг нь гүн Сен-Жермен байсан гэх…

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 5

Тэнгэрийн билэг тэмдэг

МЭ 312 оны 10-р сарын 27-ны өдөр ромын эзэнт гүрний хаан Константин шийдвэрлэх тулаанд орох гэж байлаа, Марк Аврели Максецийн баатар эрстэй тулалдах тулаан. Домог яриагаар бол тэнгэрт Христ нэрийн эхний үсэг харагдсан бөгөөд хаан Константин үсгийг цэргүүддээ өөрсдийнхөө бамбай дээр сийлэхийг тушаажээ. Тэрээр тулаанд ялж Ромын эзэн хаан болсон юм. Түүнийг удирдаж байх үед христийн жижиг бүлэг томорч дэлхийн шашны томоохон урсгал болсон юм. Константин үнэхээр тэнгэрт үсэг харсан эсэх нь нотлогдоогүй. Тэр чухам юу харсан нь одоо болтол нууц. Магадгүй түүний харсан зүйл нь дэлхийн түүхэн явцыг өөрчилсөн байж мэдэх л юм…

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 6

Фантимийн гайхалтай үзэгдэл

1017 оны 10-р сард португалийн Фатима хотын гурван хүүхэд хотын ойролцоох талбайд Мария эхийн дүрсийг олж харсан гэж ярьжээ. Гайхамшигт мэдээ тэр дороо тархаж талбайд маш их олон хүн цугларсан байхад үнэхээр гайхамшиг болов. Олон гэрчүүдийн мэдүүлж байснаар бол Нарыг халхалж байсан бараан үүл задарч нарны туяа тусаж, олон өнгийн солонго татжээ. Дээр мандах нарнаас Мария эхийн дүрс харагдсан гэх. Энэ үйл явдал ойролцоогоор 10 минут үргэлжилж, 100 мянга гаруй хүн гэрч нь болжээ. Сүм хийд уг явдлыг бурхны гавьяа гэж зарласан ч шинжлэх ухааны үүднээс ямар ч тайлбар хэлж чадсангүй.

Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой нууцууд 7

48
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/24 at 15:57

    Нууцлаг шуугиан

    ene bol nuuts bish ene zuer hunii ydargaa bolon eruul mendtei holbootoi nadd bs haayaa tiim chimee sonsogddog bi law tegj l boddog ydarsan uyd hunii medreld bag zereg iimerhuu zuil tohiolddog neeh surtei zuil bish harin het hunderwel muu bj magadgvi suuj baigaad gent boshod nud haranhuil,dagshig chihend bs bag dawtamjtai duu chimee sonsogddog n tsusnii ergelttei holbootoi tarhind ochij bgaa medeelel

  2. Зочин

    2016/06/25 at 01:02

    Эхнийх нь миний уншиж бсн уран зохиолын ном бна. Гэрчүүдийг АНУ-н тагнуул бүгдийг устгадаг

  3. Н. Нямдорж

    Н. Нямдорж

    2016/06/25 at 17:48

    Bhgfc

  4. Ц. Ариунбуян

    Ц. Ариунбуян

    2016/06/27 at 00:17

    Ss pls

  5. Зочин

    2016/06/27 at 18:24

    nuutslag shuugian.
    ydargaanaas uudeltei baij boloh ch iim bogino dawtamj sonsdpg hun bdg. Busad hen ch sonsohgui bhad nadad sonsogddog. Zuragtaa tognoos ni l salghgui bol udirdlagaar ni untraatsan bhad shuuguan garaad bur chih uwduud bdg. daan ch oor hen ch sonsoj chaddaggui. Yr ni haa saigui yg tiim chimee sonsogdood bdag. Ghde ene ydargaaniih bish shu. Zarim humuust bdg neg ontslog baih.

    sansar ogtorguigaas ireh dohio
    eniig WOW-iin dohii gej ch nerledeg. Ene dohiog huleej awsan hun gaihsandaa bolood zuger tsaasan deer ni wow gej bichsenees bolson gedeg :) bas yg uuniig kino bolgoson ni “Contact” geed kino bdag uneheer gaihaltai kino. Sansraas dohio huleej awch ter dohionii uchriig tailtal dotor ni hulug ongots barih zaawar bdag ba ter hulguur ni dohio huleej awsan emegtei aylaj hari garigiihantai uulzdag

  6. Зочин

    2016/06/27 at 23:47

    нууцлаг шуугиан надад ч сонсогддог шөнө чихэнд юу ч байхгүй ойрд хавьд хэн ч байхгүй мөртлөө яг чихэнд сонин чимээ сонсогддог

  7. Зочин

    2018/02/05 at 16:32

    tungusiin Solir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *