Арьсны харласан хэсгийг цайруулах 6 арга

0

Америкийн арьс судлалын төвийн мэдээнээс харахад арьсны харласан хэсэг өөрийн гэсэн нэршилтэй ажээ – акантоз ниггер (AN). Гуяны дотор тал, суга, зарим хүний хүзүүгээр харласан байдаг. Арьсны өнгө нь арьс зузаарснаас болж харлах тохиолдол ч бий. Эмч зохих үзлэгийг хийж арьс харлах нь аюултай эсэхийг тодорхойлно. Биеийн зарим нэг хэсгээр шалтгаангүй харлах тохиолдол нь африк гаралтай хүмүүст илүү түгээмэл үзэгдэл ажээ.

Та бүхэнд арьсны харласан хэсгээ цайруулахад туслах арьс арчилгааны энгийн аргуудыг танилцуулж байна.

Нимбэг

Нимбэгийн шүүс – зөвхөн арьс цайруулаад зогсохгүй өөрт агуулах С амин дэмээр дамжуулан маш их шим тэжээл өгнө. Нимбэгийн багахан шүүсээр харласан хэсгийг арчаад 10 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Нэг эсвэл хоёр сарын дараа арьсны өнгө цайрч байгаа нь мэдрэгдэх болно. Нимбэгийн шүүс түрхсэний дараахан нь илүүдэл үсээ авах хэрэггүйг анхааруулж байна.

 

Зандан мод ба сарнайн ус

Халбага зандан модны нунтгийг 10 дусал сарнайн усаар зуурна. Усанд орсны дараа арьсны харласан хэсэгт түрхэж 20 минут байлгана. Дараа нь угаагаарай. Зандан модыг арьс зөөлрүүлэх, цайруулах зорилгоор он удаан жил хэрэглэж иржээ. Чийгшүүлэх сарнайн ус ч мөн арьс цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Энэ арчилгааг долоо хоногт гурван удаа хийнэ.

 

Зуун настын гель

Шууд шүүсийг нь шахах зуун наст ургамал байхгүй бол 100% цэвэр зуун настын шүүс худалдан аваарай. Зуун настын гелийг арьсандаа түрхэж 20 минут орчим байлгана. Дараа нь бүлээн усаар угаана. Энэ аргыг усанд орсны дараа байнга хэрэглэж болно. Арьсны өнгийг зуун настаар сэргээх энэ аргыг олон жилийн тэртээгээс ашигладаг байжээ.

 

Йогурт

Жимстэй, чихэртэй тараг биш цэвэр тараг байна. Арьсны харласан хэсэгт түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаана. Таргийг өдөр болгон хэдэн долоо хоногийн турш түрхэж болно.

 

Жүржийн шүүс ба куркума

Хэдэн зуун жилийн турш энэтхэг эмэгтэйчүүд куркумагаар гоо сайхнаа арчилж байна. Жүрж нь нимбэгийн адил цайруулах үйлчилгээтэй. Куркума нь даавуу буддаг учраас хайртай хувцсаа будахаас болгоомжлоорой. 2 х.х жүржийн шүүсийг чимх куркуматай холино. Өдөр болгон 20 минутаар түрхэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

9
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Cello Tselmeg

    Cello Tselmeg

    2017/09/22 at 21:08

    сс

  2. М. А. Мөрөн

    М. А. Мөрөн

    2017/09/22 at 21:12

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *