Дэлхийн хэмжээний одууд ямар байшинд амьдардаг вэ? Тэдний тансаг байшин, хувийн эдлэн газруудыг сонирхоцгооё

1

2000-аад оны үед MTV сувгаар “MTV Cribs” гэх алдартай нэвтрүүлэг гардаг байлаа. Дэлхийн хэмжээний одод гэртээ зураг авалтын багийг оруулж тансаг байшин, эдлэн газраа гайхуулна. Тэр үед нэгэн хөгжимчин алтан жорлонгийн суултуур, бриллиантан гэрлийн бүрхүүлээ гайхуулж байсан нь санаанд тод үлджээ. Харин өнөөдрийн одод илүү даруухан амьдрах болсон юм уу даа? Гэр орны тохижилтын тухайд тэд тансаг гэхээсээ илүүтэй тав тухтай, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээх болжээ.

Бид алдартнуудын гэрийг сонирхож үзлээ. Өндөр хашаа, зузаан хөшигний цаана чухам ямар гэр орон байна вэ?

Женнифер Энистон болон Брэд Питт

© Abaca / East News

Брэд, Женнифер хоёр салаагүй байхдаа амьдарч байсан байшин, Беверли-Хиллзд байрладаг. 1930-аад оны сүүлээр баригдсан гол барилга нь Тюдорын хэв загвартай, 4 унтлагын өрөөтэй бөгөөд тус бүрдээ угаалгын өрөө бий. Мөн 20 хүний багтаамжтай цэлгэр хоолны өрөөтэй ажээ.

© Hilton&Hyland / Hogan / MEGA / Mega Agency / East News, © Hilton&Hyland / Hogan / MEGA / Mega Agency / East News, © Hilton&Hyland / Hogan / MEGA / Mega Agency / East News, © Hilton&Hyland / Hogan / MEGA / Mega Agency / East News

Мөн жинхэнэ камин зуухтай баар бий, гал тогооны өрөө нь ч тусдаа, кино танхимыг ч мартсангүй. Эдлэн газрын доохнотой баар, аварга том усан сан руу харсан зочны өрөө бас л каминтай. Эндээ томоо гэгч теннисийн талбай гаргаж, зочид хүлээж авах тусдаа 2 давхар авсаархан байшин ч барьжээ.

 

Эштон Кутчер

© Jordan Strauss / Invision / AP / East News

Алдартай жүжигчин Деми Мураас салаад гоонь эрийн амьдралаар амьдрах болсон. 5 унтлагын өрөөтэй, 8 угаалгын өрөөтэй орчин үеийн дизайн бүхий байшинд амьдарч байна. Хана гэж ер нь байхгүй дээ, ихэнх нь цэлгэр том цонхтой бөгөөд Холливуд нуурыг тольдон харна. Том гал тогоо, хувийн кино театр, бар, бэлтгэлийн танхим бас массажны өрөөтэй.

© RedThink Media.David Thompson (RedThink Media)..310-484-4952.dav / East News, © RedThink Media.David Thompson (RedThink Media)..310-484-4952.dav / East News, © RedThink Media.David Thompson (RedThink Media)..310-484-4952.dav / East News, © RedThink Media.David Thompson (RedThink Media)..310-484-4952.dav / East News

Хувийн спа-салон нь шууд террас дээрээ, таныг нууцаар хэн нэгэн харна гэж айх хэрэггүй. Эргэн тойрон дандаа хувийн эдлэн газрууд, тэгээд байгаль дунд шүү дээ. Мэдээж хувийн усан сантай байгаа, ханаа хүртэл шилээр хийсэн, дээвэр дээрээ үдэшлэг зохион байгуулж болохоор хийжээ.

 

Анжелина Жоли болон Брэд Питт

© PHOTOSHOT / REPORTER / East News

Питтийн 50 насны ойгоор Жоли хайртай нөхөртөө зүрхэн хэлбэртэй хувийн арал бэлэглэжээ. Арал дээрх байшин нь өөрийн гэсэн онцлогтой. Байшинг алдартай архитеторч Фрэн Ллойд Райт барьжээ. Орчин тойронтойгоо бүрэн зохицсон байшин аж.

© N / C / East News, © N / C / East News, © N / C / East News, © N / C / East News

Холливудын алдартай жүжигчний гэрийн үүдээр ороод л аварга том чулуутай тулна. Уг чулуун хад арлын өөрийнх нь бүтэц, бас гал тогоонд нь том чулуу бий, түүнийг сав суулга хадгалах тавиур болгон ашиглажээ. Уг арал Махопак нууранд байрладаг бөгөөд Нью-Йоркоос 70 км-ийн зайд оршино. Байшингийн дээвэр дээр нисдэг тэрэг буух талбайтай, гэртээ завиар харихгүй гэвэл нисдэг тэрэг хөлөглөх нь.

 

Мадонна

© AP / East News

Беверли-Хиллзд нэгэн алдартай эдлэн газар бий, поп дуучин он удаан жил тэндээ амьдарч байна. 9 унтлагын өрөө, 14 угаалгын өрөөтэй, нийт талбай нь бараг 1100 кв.м-ээс давах болов уу.

© IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News

Дотор нь ороод төөрчихгүй бол том хоолны өрөө, бар, орчин үеийн фитнес төв, 15 хүний багтаамжтай гэрийн кино театраар орж болно. Зам дагуу аварга том далдуу мод тарьсан бөгөөд зам нь хувийнх. Өөрийгөө хөндлөнгийн нүднээс баттай далдалж чаджээ.

 

Жастин Бибер болон Хейли Болдуин

© Invision / Invision / East News

Од хосууд хуримынхаа дараа Лос-Анжелесаас холгүйхэн Толукан нуур орших дүүрэгт байрладаг 10 унтлагын өрөөтэй, 16 угаалгын өрөөтэй энэ том байшинд дурласан юм.

© MAVRIXONLINE.COM / Mavrixphoto / East News, © MAVRIXONLINE.COM / Mavrixphoto / East News, © MAVRIXONLINE.COM / Mavrixphoto / East News, © MAVRIXONLINE.COM / Mavrixphoto / East News

3 мянга гаруй кв.м талбайтай эдлэн газарт олон байшингууд бий, гадаах усан сан – ус нь халдаг, гэрийн кино театр, бэлтгэлийн заал, хоолны өрөө, террас дээр бас хооллох өрөөтэй, мэргэжлийн хэмжээнд зохион байгуулсан гал тогоо, барбекью хэсэг, аварга том номын сан, тоглоомын өрөө, бильярд, хувийн спа-салон болон массажны танхимтай.

© Marathon via The Grosby Group / Grosby Group / East News, © Marathon via The Grosby Group / Grosby Group / East News, © Marathon via The Grosby Group / Grosby Group / East News, © Marathon via The Grosby Group / Grosby Group / East News

Дуучинд бас нэг өөр том хүний догь тоглоом бий – дугуйн дээрх хувийн байшин. Байгальд тав тухтай аялахын тулд 2020 онд Жастин худалдаж авсан юм. Автобус яг л байр шиг. Өргөн ортой тусдаа унтлагын өрөөтэй, том угаалгын өрөө – шүршүүр, саун бүгд бий, бас олон үйлдэлт гал тогоог ч дурдах хэрэгтэй.

 

Жулия Робертс

© VALERIE MACON / AFP / East News

Сэргэн мандалтын үеийн хэв загвараар баригдсан 100 жилийн настай байшинд жүжигчин амьдардаг. Пресидио-Хайтс дүүрэгтэй байрлах энэ байшингийн цонхоор харахад Сан-Францискогийн эрэг, Гоулден Гейт гүүр харагдана.

© IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News

Байшинг гаднаас нь харахад жижигхэн мэт, гэхдээ ороод үзэхэд 5 унтлагын өрөөтэй, 4 угаалгын өрөөтэй. Ажлын өрөө, гэрийн кино театр, бар, дарсны цуглуулга хадгалах өрөө гээд бүгд бий. Задгай агаарт хооллох боломжтой цэцэрлэгтэй.

 

Бага Роберт Дауни болон Сьюзан Дауни

© Mayer/face to face / FaceToFace / REPORTER / East News

Бага Роберт Дауни болон түүний гэргий Сьюзан нар 2010 онд Малибуд хоёр давхар байшинтай эдлэн худалдаж авчээ.

© N / C/ East News, © N / C/ East News, © N / C/ East News, © N / C/ East News

Тэдний амьдардаг байшин 4 унтлагын болон 3 угаалгын өрөөтэй, мөн зочид хүлээж авах байшин нь тусдаа – 2 унтлагын, 1 угаалгын өрөөтэй. Хувийн бэлтгэлийн заал, морины жүчээтэй, мал аж ахуй мөн эрхэлдэг, морь унах хувийн замтай, далай эрэг рүү харсан цэцэрлэгтэй.

 

Ким Кардашьян болон Канье Уэст

© Johns PKI/KCS / East News

Алдартай рэп дуучин болон реалити шоуны од Калифорнийн захад саяхан хувийн байшинтай болсон.

© MP FEATURES / East News, © MP FEATURES / East News, © MP FEATURES / East News, © MP FEATURES / East News

Том талбайтай хувийн эдлэн газарт байрлах Франц маягийн вилла. 6 унтлагын болон 7 угаалгын өрөөтэй, ажлын өрөө, спа-салон, хосууд хувийн кино театртаа киногоо үзчихнэ. Цэлгэр цэцэрлэгт хүрээлэнтэй шууд нэгдэхэд зориулагдсан шилэн гүйдэг хаалганууд мөн хийжээ.

 

Бритни Спирс

© Invision / East News

Испани хэв маягийн эдлэн газар нь Калифорнид байрладаг байлаа, Бритнигийн хамгийн дуртай газар байлаа. Даанч 7 сая доллараар зараад удаагүй байна.

© MAPB / East News, © MAPB / East News, © MAPB / East News, © MAPB / East News

Аварга том байшинд 5 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө бий, бартай, дарс хадгалах зоорьтой. Спирс хүрхрээтэй усан сан барьсан, мөн хувийн наран шарлагын газартай.

 

Гвен Стефани

© Fernando Allende / Broadimage / Broad Image / East News

Гвен Стефани Лос-Анжелес дахь тансаг эдлэнд нүүж ирэхээс өмнө Женнифер Лопез энд амьдардаг байжээ.

© IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News, © IMP FEATURES / East News

Гол байшингийн талбай 1400 кв.м-ээс багагүй, 7 унтлагын, 7 угаалгын өрөөтэй. Байшингийн засал чимэглэлд голчлон барьсан тод өнгө нь Гвенийн тайзан дээрх өөрийн дүр төрхийг шууд илтгэнэ. Жишээ нь, дуучин өөрийн хувас болон гол угаалгын өрөөний ханыг хар болон алтлаг чулуугаар өнгөлжээ. Гэрийн кино театртай, ажилтнуудын өрөө нь ч тусдаа. Гаднаа усан сан, теннисийн талбай, задгай бар, зочид хүлээн авах байшинтай.

Дэлхийн хэмжээний одтой гэрт нь аяга цай уух завшаан тохиовол та хэнийд очих байсан бэ? Алдартнуудын байшингийн ариун цэврийн өрөө нь яагаад унтлагын өрөөнөөсөө бараг илүү байгаад байдгийг та мэдэх үү?

60
ГоёГоё
32
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Aminaa Enhuulee

    Aminaa Enhuulee

    2020/09/04 at 22:32

    !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!@@@

  2. Mi No

    Mi No

    2020/09/05 at 13:05

    ygaad bts bhgu bgaan delhiin hemjeenii gee bizde bts delhiin hemjeenii aldartai hamtlag bishuu te?!!!

  3. Азжаргал Мөнхбаяр

    Азжаргал Мөнхбаяр

    2020/09/07 at 17:01

    Яагаад Selena Gomez байхгүй байгаан

  4. Д. Ганхуяг

    Д. Ганхуяг

    2020/09/08 at 00:35

    Deeshee l

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *