Алдартай хүүхэлдэйн кинонууд дээр гардаг 7 аюултай утга санаа, тэдгээрээс хэрхэн хүүхдүүдээ хамгаалах вэ?

3

Үлгэр заримдаа сайн, муу холимог утга санаа илэрхийлж байдаг. Чухамдаа “Charles Perrault” гэхэд л “Cinderella” хүүхэлдэйн киног дуусгахдаа 2 том зөрчилдөөнтэй зүйл үлдээсэн. Нэгдүгээрт, сайн хүн байх нь сайхан харагдахаас илүү чухал, хоёрдугаарт, эр зориг, мэдлэг ухаан юу юунаас илүү эрхэм гэдгийг бидэнд ойлгуулсан. Гэвч амьдралд урагшлахад хэн нэгэн “загалмайлсан эх” юм уу “загалмайлсан эцэг” байх хэрэгтэй мэт санааг илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн итгэлт хүрээллийг бий болгох нь ямар ч ид шидээс илүү гэдэг санааг илэрхийлэх гэсэн болов уу.

Үлгэр унших, хүүхэлдэйн кино үзэх зэрэг нь хүүхэд насны хамгийн чухал хэсэг боловч зарим зохиол, кино зэргийг зөв ойлгуулахын тулд хүүхэдтэйгээ ярилцах ёстой. Ингээд доор дурдсан бүтээлүүдийг хүүхдэдээ үзүүлсний дараа тэдэнд юу хэлэх ёстойг мэдээд авцгаая.

Сайн байна гэдэг нь гэрийн эзэгтэй бай гэсэн үг биш

© Beauty and the Beast / Walt Disney Pictures © Cinderella / Walt Disney Pictures

Snow White and the Seven Dwarfs”, “Cinderella”, болон “Beauty and the Beast” зэрэг Диснейн үлгэрүүд дээр яг тийм үзэгдлүүдийг харж болно. Үлгэрийн эерэг талын дүрүүд бүгд ямар нэг байдлаар гэрийн ажил маш сайн хийдэг, харин эсрэг талын дүрүүд тэр хөдөлмөрийг нь үнэлдэггүй байх жишээтэй. Ингэж бодохоор тэдгээр үлгэрүүдэд сайн эмэгтэй гэж зөвхөн гэрийн ажил сайн хийдэг, сайхан сэтгэлтэй нэгэн хэмээн ойлгуулжээ. Гэвч энэ нь маш буруу юм.

 

Гэрлэлт бол хамгийн том шагнал биш, харин ирж болох боломжуудын ердөө л нэг нь

© The Little Mermaid / Walt Disney Productions © Shrek / DreamWorks Animation

Ихэнх үлгэрүүд ийм схемээр явдаг “Асуудал – адал явдал – шагнал”.  Үлгэрт гардаг эрчүүдийн хувьд тэдний шагнал нь янз бүр байдаг: хайр, шударга ёс, цол, эд баялаг гэх мэт. Гэвч охидын шагнал нь ихэвчлэн гэрлэлт л байдаг. Үүний зэрэгцээ орчин үеийн нийгэмд гэрлэлтийг цорын ганц зорилго, төлөвшлийн шалгуур үзүүлэлт гэж үзэхээ больсон. Охидод хичээл зүтгэлээ зориулах өөр олон зүйл байгаа.

 

Заримдаа биднийг аврах цорын ганц хүн бол бид өөрсдөө л байдаг

© Sleeping Beauty / Walt Disney Productions

Өнгөрсөн жил Кэйра Найтли охиноо гүнжүүдийн тухай зарим үлгэр уншиж, хүүхэлдэйн кино үзүүлэхээс хамгаалах болсноо сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэдгээр гайхалтай үлгэрт гүнж заримдаа зөвхөн хэн нэгэн ханхүү ирж аврахыг хүлээдэг. Асуудлаас гарах арга зүгээр л өөр нэгэн аврагчийн гарт байдаг мэт санааг харуулдаг гэж үзжээ.

Жишээлбэл, Үнсгэлжин хойд эхийнхээ гэрт үйлчлэгч мэт амьдардаг бөгөөд эрх чөлөөнийхөө төлөө юу ч хийдэггүй. Тэр ямар нэг сахиусан тэнгэр, загалмайлсан эх юм уу дур булаам ханхүү ирснээр л азтай болж байгаагаар гардаг. Гэвч бодит амьдрал дээр ийм зүйл хаана ч байхгүй. Харин үүний оронд тэрээр охиндоо “Moana”,Frozen” гэх мэт хүүхэлдэй үзүүлэхийг илүүд үзэх болсон байна.

 

 

Хэн чамайг үнсэхийг чи өөрөө л шийдэх ёстой

© Snow White and the Seven Dwarfs / Walt Disney Pictures

Америкийн өөр нэгэн жүжигчин Кристен Белл “Snow White and the Seven Dwarfs” киноны төгсгөлийн хэсгийг охинтойгоо ярилцах хэрэгтэй болжээ. Ханхүү ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломжгүй охиныг үнсэж байгаа нь түүнд маш сонин санагдсан байна. Охидын хувьд эсрэг хүйстний харилцаа ямагт хоёрт тавигдах ёстой бөгөөд ялангуяа Цасангоо ийнхүү үнсүүлэх үедээ ердөө 14 настай байдаг нь түүнийг санаа зовоход хүргэсэн байна.

 

Хэн ч чамайг сонсохгүй байлаа гээд чи дотоод дуу хоолойгоо алдсан гэсэн үг биш

© The Little Mermaid / Walt Disney Productions

Орчин үеийн ээжүүдийн дунд сэтгэлийн түгшүүр болоод буй бас нэг зүйл болThe Little Mermaid” үлгэрт гардаг үзэгдэл юм.  Учир нь хүрээлэн буй орчноо ойлгож ч амжаагүй бяцхан гүнж ганц хоёрхон удаа харсан ханхүүгийн төлөө бүх зүйлийг эрсдэлд оруулдаг. Гэвч бидний мэдэж байгаагаар бяцхан гүнж тэрхүү шийдвэрээсээ болоод маш их хохирол амсдаг.

Гэр бүлийн судалгааны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд энэ асуудалд мөн анхаарлаа хандуулсаар ирсэн. Тэдний үзэж байгаагаар ханхүүгийн хайрыг олж авахын тулд дуу хоолойгоо (бодит амьдралд бол бодол, оюун ухаан харилцан холбогддог) алдах нь залуу охины хувьд хийж болох хамгийн зөв зүйл биш юм.

 

Жинхэнэ эрүүл охин хэзээ ч гүнж шиг харагдахгүй

© the_crystalwolf / Reddit © Frozen / Walt Disney Productions

Судалгаанаас харахад гүнжүүдийн тухай хүүхэлдэйн кино тогтмол үздэг охид ирээдүйд өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай болдог гэдгийг тогтоосон байна. Тэд дуртай гүнж шигээ харагдахыг хүсэх нь гайхах зүйл биш юм, гэвч гүнжүүдийн зураглал бодит амьдралаас хэтэрхий тасарсан байх нь олон. Сайхан харагдахын тулд эмэгтэй хүн гадаад төрхдөө анхаарах ёстой боловч бүх эмэгтэй хүн нийтлэг төрхтэй байх албагүй. Тиймээс залуухан үзэгчид энэ талаар аль болох эрт ойлгох хэрэгтэй.

 

Харагдах байдлаар нь сайн эсвэл муу хүн гэдгийг нь ялгаж болохгүй

© Cinderella / Walt Disney Pictures © Snow White and the Seven Dwarfs / Walt Disney Pictures

Энд бас нэгэн сонирхолтой нюанс байгаа нь үлгэрт эерэг дүрүүд эсрэг дүрээсээ үргэлж илүү сайхан дүр төрхтэй байдаг. Гэвч энэ нь маш буруу хэвшмэл ойлголтыг хүүхдэд суулгаж байгаа юм. Харин энэ талаар Гриммийн ахан дүүс ч өөрсдөө санаа зовох нь зүйтэй болов уу. Тэдний хувилбараар бол, Үнсгэлжийн хойд эгч нарыг чөтгөр шиг дотоод сэтгэлтэйгээ харьцуулшгүй үзэсгэлэнтэй гэж бичжээ.

Эрдэмтэд кино, хүүхэлдэйн кинонд ихэвчлэн сэтгэл зүй, оюун санааны хувьд асуудалтай гол дүрийг онцолдог гэж үзсэн байна. Жишээлбэл, 2004 оноос өмнө гарсан Диснейн 34 хүүхэлдэйн киноны 85% -д сэтгэцийн ямар нэгэн асуудалтай янз бүрийн дүрүүд гардаг байна. Тэгээд ч зогсохгүй тэд сэтгэл зүйн байдалдаа үргэлж хэн нэгнийг буруутгадаг. Гэвч бодит байдал дээр энэ нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг байна.

 

“Аюулгүй” гэж хэлж болох хүүхэлдэйн кинонууд

Эдгээр хүүхэлдэйн кинонууд нь хүүхдүүдэд найз нөхөдтэй болох, сул дорой хүмүүст туслах, хайрлах, бууж өгөхгүй байх, нийгмийн бүтэц, амьдралын олон даваа саалдыг яг бодитоор нь харуулахыг зорьдог. Ингэж л энэ олон жил хүүхдүүдийн толгойг эргүүлсэн кинонуудын тэнцвэрийг хадгалсаар иржээ.

Үзэж байсан хүүхэлдэйн кино, уншсан үлгэрүүдэд тань зүй бус үйлдэл гарсныг анзаараагүй өнгөрсөн зүйлс байдаг уу? Бага насыг тань утга учиртай болгосон үлгэр байдаг уу?

54
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Eegii Erka

    Eegii Erka

    2020/06/12 at 18:54

    Tanai hogiin site haagdwal taarna

  2. Зочин

    2020/06/13 at 04:14

    Dandaa neg hachin yum cihij bh yum Ul buteh humuus hartsnaasaa l oor bdg shuu dee

  3. John

    2020/06/13 at 04:15

    Dandaa neg hachin yum cihij bh yum Ul buteh humuus hartsnaasaa l oor bdg shuu dee

  4. Г. Эрдэнэзул

    Г. Эрдэнэзул

    2020/06/13 at 10:16

    odoonii huuhduud mani metees dawj setgeh bhoo manius bol uzeel zugeerl engiin ym bodoj bhd odoonii huuhduud buur gun gunzgii nariin uhaj oilgood bdg niigem ni iimch bolson ym bolwuudaa

  5. Altansuvd Undrakh

    Altansuvd Undrakh

    2020/06/13 at 19:23

    Yg bichjee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *