Энэ жил 40 хүрч байгаа гэхэд итгэмээргүй залуухан бас тун дажгүй харагдах 18 одууд

0

Бидний дунд ододтой цаг хугацааны хувьд зэрэгцэн том болсон хүмүүс цөөнгүй, тэд энэ онд 40 хүрцгээж байна. Өчигдөрхөн л бид тэдний дууг амандаа аялаад явж байсансан. Тэдний тоглосон дүрийнх нь араас ч бас санаа зовж суудаг байжээ. Харин энэ жил тэдэнд 40 насны ойн баярын мэнд хүргэж байна.

Цаг хугацаа ямар хурдан харван өнгөрч байгааг бид даанч анзаарахгүй юм. Өнөөдрийн нийтлэлээр бидний хайртай жүжигчид залуудаа ямар байсныг дурсан санацгаая. Тэд 40 насандаа ямар болж өөрчлөгдөв?

Зүүн гар талын гэрэл зураг даар 26 настай Крис Эванс байна. Энэ үед супер баатартай хоёр ч кинонд тоглоод амжжээ. Баруун гар талынх нь Marvel-ийн 14 бүтээлд тоглосон алдартай жүжигчний гэрэл зураг.

© Michael Germana / EVERETT COLLECTION / East News, © chrisevans / Instagram

 

Жессика Альбагийн 23 настай үеийн гэрэл зураг зүүн гар талынх юм. Энэ үед тэрээр киноны салбараас 5 шагнал аваад байв. Тэрээр гэр ахуйн хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн эзэн болжээ.

© STARMAX / SIPA / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

 

Элайжа Вуд 19 нас хүрээгүй байхдаа Брюс Уиллистэй цуг кинонд тоглож байжээ. Өнөөдрийн хувьд 14 видео тоглоомд дуу оруулж, 67 кинонд дүр бүтээгээд байна.

© AF Archive / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News, © Eyepix Images / The Grosby Group / Grosby Group / East News

 

Зүүн гар талд 22 настай Жастин Тимберлейк байна, энэ насандаа нүүр хувиргагчийн дүрийг бүтээж байсан юм. Баруун гар талын гэрэл зураг дээр тэр аль хэдийн Вуди Аллений киноны гол дүрийг бүтээх жүжигчин болчихоод байна.

© ADC-DIFFUSION / SIPA / East News, © FGLORIES / SIPA / Sipa Press Russia / East News

 

Зүүн талынх – 25 насандаа анхныхаа кинонд тоглож байгаа Сами Малек. Харин баруун гар талынх – 20 орчим бүрэн хэмжээний болон 11 олон ангит кинонд тоглосон жүжигчин.

© Night at the Museum / 20th Century Studios, © AMA / MEGA / Mega Agency / East News

 

Зүүн талд 17 настай Бритни Спирсийн гэрэл зураг байна. Энэ насандаа анхны цомгоо бичүүлжээ. Өнөөдөр түүний дуу, клипэнд зориулж музей хүртэл ажиллаж байна.

© EVERETT COLLECTION / East News, © britneyspears / Instagram

 

Зүүн гар талд 23 настай Натали Портман – аль хэдийнээ Харвард төгсчихсөн, сэтгэл зүйн чиглэлээр зэрэгтэй. Өнөөдрийн хувьд жүжигчин бүсгүй кино салбараас 90 орчим шагнал хүртээд байна.

© HNW / PictureLux / PictureLux / agefotostock / East News, © natalieportman / Instagram

 

Зүүн гар талд 25 настай Меган Маркл, тэр үед тэрээр кинонд идэвхтэй тоглодог байлаа. Өнөөдөр тэр гүнгийн авхай болжээ.

© Rebecca Sapp / WireImage / Getty Images, © face to face / FaceToFace / REPORTER / East News

 

Жозеф Гордон-Левитт 23 насандаа жүжигчний тоглолтондоо илүү анхаарахын тулд сургуулиа хаяж байжээ. 40 насандаа тэр богино хэмжээний кино бүтээдэг платформ зохион олны хүртээл болгоод байна.

© EVERETT COLLECTION / East News, © hitrecordjoe / Instagram

 

Зүүн гар талд байгаа Том Хиддлстон 27 насандаа анхныхаа шагналыг аваад зогсож байна. Өнөөдрийн Том 15 гаруй шагналын эзэн болжээ.

© Yui Mok / PA Images / Getty Images, © face to face / FaceToFace / REPORTER / East News

 

Зүүн гар талд байгаа 25 настай Кристен Риттер загвар өмсөгчийн мэргэжлээр 10 жилийн туршлагатай болоод байлаа. Харин өнөөдрийн Кристен эмэгтэй шилдэг дүрийн шагналтай, өөрийн номыг хэвлэн нийтлүүлжээ.

© ABC TV / Album / East News, © therealkrystenritter / Instagram

 

Зүүн гар талын Бейонсе 21 настай, өөрийн анхны дууг гаргаад удаагүй байгаа үедээ. Баруун гар талын гэрэл зураг – “Грэмми”-гийн түүхэнд хамгийн их шагнал авсан эмэгтэй дуучин.

© East News, © Invision / Invision / East News

 

Зүүн гар талд 33 настай Фань Бинбин – шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан үе. Өнөөдөр өөрийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж байна.

© bingbing_fan / Instagram, © bingbing_fan / Instagram

 

Зүүн талд 23 насандаа Victoria’s Secret-ийн нүүр царай болсон Алессандра Амбросио. Өнөөдрийн хувьд усны хувцасны чиглэлээр өөрийн брендийг гарган ажиллаж байна.

© Guerin-Lamperti / ABACA / East News, © alessandraambrosio / Instagram

 

22 настай Майкл Питтийг Холливудын томоохон төслүүдэд урьж тоглуулах болжээ. Баруун гар талд тэр аль хэдийнээ дэлхийд алдартай болжээ: Prada-гийн нүүр царай болж, хэд хэдэн кинонд амжилттай тогложээ.

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News, © Stefano Costantino / MEGA / Mega Agency / East News

 

Зүүн гар талын гэрэл зураг дээр 22 настай Жули Стайлз харагдана. Энэ үед шилдэг эмэгтэй дүрийн эзэн болсон юм. Өнөөдөр “Riviera” олон ангит киноны үзэсгэлэнт бүсгүйн дүрийг бүтээж байна.

© Allstar / Cinetext / Mark Liley / Mary Evans Picture Library / East News, © missjuliastiles / Instagram

 

Зүүн гар талд 33 настай Мишель Докери – түүнийг алдартай болгосон олон ангит киноны гэрэл зураг байна. Баруун гар талынх – Гай Ричигийн киноны нэгэн гол дүрд тоглож байгаа гэрэл зураг.

© Allpix Press / East News, © Shooting Star / Sipa USA / East News

 

Зүүн гар талын гэрэл зураг – анхныхаа олон ангит кинонд тоглосон 23 настай Пэрис Хилтон. Өнөөдрийн Пэрис Хилтон – дээдсийн ахайтан, бизнес эрхлэгч эмэгтэй, дизайнер бас загвар өмсөгч.

© Ricky McGill / EVERETT COLLECTION / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Танд “10 жилийн өмнө ба дараах” гэж харьцуулсан өөрийн тань гэрэл зураг бий юу?

9
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *