Хөдөө тосгоны ядуу зүдүү амьдралтай нэгэн жаал хэрхэн хөлбөмбөгийн авьяас чадвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай тамирчин болж чадсан бэ? Кристиано Роналдогийн гайхамшигт түүх

2

Мэргэжлийн хөл бөмбөгчин болоход дан ганц төрөлхийн авьяас байгаад хангалтгүй. Хөл бөмбөгийн клубууд залуу авьяастныг олж илрүүлэх үүрэгтэй бүхэл бүтэн агентуудыг ажиллуулдаг ч гэлээ энэ нь ирээдүйн одыг олоход бас учир дутагдалтай хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар Кристиано Роналдо хамгийн шилдэг тоглогч хэмээгдэж байгаа, хөл бөмбөгийн талбай дээр гарч ирсэн нь түүний хувьд маш том аз юм.

Бяцхан Роналдо Португалийн ядуу гэр бүлд төрсөн, бага байхдаа авах ёстой шим тэжээлээ хоол хүнсээрээ бүрэн авч чаддаггүй байв. Крис багадаа тун эцэнхий байсан гэж хэлж болно, яагаад гэвэл эцэг эх нь түүнийг зохих ёсоор хооллох чадалгүй байжээ. Кристиано сургуульд явдаг байхдаа өлсөхийн эрхэнд Макдональдс орж хүмүүсийн үлдээсэн бургерийг хүртэл идэж байсан удаатай гэдэг.

Чухам ядуу зүдүү амьдрал нь Рональдог хөл бөмбөгт хөтөлсөн гэж үздэг. Фуншал арлын хөдөө тосгоны ядуу хүү өөр юу ч хийх билээ дээ? Бөмбөг олдвол аз, эсвэл бөмбөг шиг бөөрөнхий юу ч байсан хамаагүй гэрийнхээ гадаа өшгичиж тоглодог байв. Азаар Кристианогийн аав нь нутгийн хөл бөмбөг сонирхогчдын клубт цэвэрлэгч хийдэг байсан бөгөөд хүүгээ хүүхдийн дугуйланд өгч чаджээ. Крис ч дугуйланд өөрийгөө шууд харуулж чадсан юм, арга ч үгүй биз, гэрийнхээ гадаа томчуудтай ч хамаагүй бөмбөг өшиглөж өссөн хүү шүү дээ. Бяцхан хөл бөмбөгчнөөс тэр болгон бөмбөгийг нь булааж авч чадахгүй. Ийм авьяас чадвар бусдын анхааралд өртөхгүй үлдэнэ гэж байхгүй.

10 настай байхдаа л Роналдо Португалийн томоохон клубуудын анхаарлыг татаж эхэлжээ. Крис тэмцээнүүд дээр өөрийнхөө чадварыг бүрэн харуулж чадсан нь тэдний шүлсийг гоожуулсан хэрэг. Тэр удалгүй “Андоринья” багийн тоглогч болсон юм. Гэхдээ алдар нэрд гарах тухай бодоо ч үгүй явсан нь мэдээж. Ахлах дасгалжуулагч нь тамирчнаа хараад яаж шүү шим тэжээлтэй хоолоор хооллох вэ л гэж бодож байсан гэдэг. Учир нь түүнд бие бялдрын хөгжил гэхээр зүйл юу ч байсангүй. Роналдод техник, хурд байсан ч өрсөлдөгчтэйгөө тэмцэлдэх хүч гэж юу ч байгаагүй юм.

Роналдог 12 настай байхад “Спортин”-гийн скаутууд олж харжээ, энэ нь Португалийн хүчтэй клубуудын нэг. Ингээд эцэг эх нь сонголт хийхэд хүрчээ – хүүгийнхээ хувь заяанд найдаад нийслэл хот руу явуулах, эсвэл хажуудаа авч үлдээд ядуу зүдүү амьдралаар үргэлжлүүлэн амьдарч дуусгах. Кристиано өөрөө гэртээ үлдэхийг гуйсан байдаг. Гэхдээ эцэг эх хоёр нь хувь заяагаа сорьж үзэхээр шийдэж хүүгээ Лиссабоны академид өгөхөөр шийджээ. Ядаж л улсын нийслэлийг үзэж нүд тайлаг, тэгээд ч төрсөн гэрээс нь илүү сайн хооллох нь мэдээж гэж бодсон байна.

Роналдог амьдралын бүхий л тав тух, шаардлагыг хангасан өрөөнд оруулжээ: шүршүүр, угаалтуур, ор, тагт бас хувцсаа хийх өөрийн гэсэн шүүгээ. Өрөөндөө ганцаараа биш, үе тэнгийн бас нэг хүүтэй амьдарч байв. 20 жилийн дараа дэлхийд нэгэнт алдар хүндээ хүлээн зөвшөөрүүлсэн Кристиано төрсөн хүүгээ энэ л өрөөндөө авчирч үзүүлсэн байдаг. Тэр хүүдээ өөрийгөө юунаас эхэлж байсныг харуулахыг хүсжээ, хүү нь эхлээд аавдаа огт итгээгүйгээр барахгүй, аавыгаа тоглоод байна гэж боджээ. Удалгүй домогт өрөө засварт орохоос өөр аргагүй болсон, тэр үеийн дурсгалт мөч гэрэл зурагнаа л хадгалагдаж үлдэхээс өөр аргагүй болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарч байсан юм.

Кристиано сургуульд байхдаа нэг биш асуудалтай тулгарч байв, ядаж л түүнийг тосгоны аялагатай гэж байнга шоглоно. Тэр болгонд уурлаж бухимдсан Роналдо хүү багш руугаа сандал шидэж сургуулиасаа хөөгдөж байсан удаатай. Сургуулиас хөөгдлөө гээд тэр хөл бөмбөгөө орхиогүй юм, тэр “Спортин”-гийн тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. Түүний үүрэг талбайгаас гарсан бөмбөгийг дамжуулах, үүнийхээ төлөө 10 долларын цалин авч байсан юм.

Лиссабонд ирсэн залуу Роналдогийн мөрөөдөл яг хүслээр нь болсон гэж үздэг, арга ч үгүй биз, тэр нийслэлийн академийн шилдэг сурагчдын нэг байж чаджээ. Багш, дасгалжуулагчдын ганц мөрөөдөл – түүний булчингийн массыг нэмэх. Кристиано английн “Манчестер Юнайтед”-д ирсэн хойноо л зузаарч чадсан юм. Португал залуу анхныхаа өндөр цалинг тэнд авч, британи хэв маягийн тоглолтыг сайжруулах мэргэжлийн багтай ажиллаж ур чадвараа улам сайжруулсан гэдэг.

Энэ бол дахиж хэзээ ч давтагдахгүй гайхамшигтай түүх. Өөр хөлбөмбөгчдийн түүхүүд мэдээж бий, тухайлбал Александр Головин. Оросын хөл бөмбөгчин Кемеровын ойролцоох жижиг хотоос амьдралаа эхлүүлж Францын аварга шалгаруулах тэмцээн хүртэл явж чадсан. Өнөөдөр тэрээр Монакад амьдарч байна. Гэхдээ түүний жилийн орлого болох хоёр сая еврог Роналдогийн олон жилийн хөдөлмөрийн хөлс болох олон тэрбумтай яаж ч харьцуулж болох вэ дээ. Тэр хоёр хоёулаа хөдөө тосгосных, хоёулаа төрөлхийн авьяастай, хоёулаа байгалиас заяасан туранхай, хоёулаа амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлстэй. Үүний дээр хоёулаа харьцуулж боломгүй онцгой бие хүмүүс билээ.

Та Роналдогийн талаар өөр юу мэдэх вэ?

9
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *