Хэсэг залуус apхи хүний гадаад төрхийг хэрхэн өөрчилдгийг өөрсдийн биеэр харуулжээ. Тэд 12 цаг уусан бөгөөд дараа нь өөрсдийнхөө гэрэл зургийг харьцуулж харсан байна

1

Сoгтууруулах төрлийн ундаа – яав ч сайхан зүйл биш. Энэ үнэнийг ойлгож ухаараагүй хүмүүст зориулж AsapSCIENCE сувгийн блогер залуучууд өөрсдийн жишээн дээр ойлгуулахаар шийджээ. Митчелл, Грегори хоёр Канадад амьдардаг бөгөөд тэд 12 цагийн турш сoгтyyруулах ундаа ууж гадаад төрх нь хэрхэн өөрчлөгдөхийг харахаар болсон байна. Тэдний судалгааны үр дүнд өндөр гарчээ.

Блогер залуучууд туршилт хийж сoгтyyруулах ундаа хүний нүүр царайг хэрхэн өөрчилж байгааг тогтоохоор шийдсэн юм

AsapSCIENCE

AsapSCIENCE сувгийн залуучууд сoгтyyруулах ундаа уусан хүн урьдных шигээ харагдахгүй байгааг анзаарчээ. Ингээд тэд туршилт хийхээр шийдсэн гэдэг. Үүний тулд камеруудаа сайн байрлуулж, ахиухан шиг apхи дapс нөөцөлж бэлдсэн.

 

Туршилтын дүрэм маш энгийн – 12 цагийн туршид цаг тутамд нэг хyндага ууна

AsapSCIENCE

Залуучууд 3 цаг тутамд гэрэл зургаа дарж байсан бөгөөд дараа өглөө нь дахин гэрэл зургаа даржээ. Өдрийн тогтмол хэмнэл хэвээрээ, яг л жирийн өдрийнх шигээ – 2 литр ус, кофе, хагас цагийн бэлтгэл, бага зэргийн зугаалга.

 

Сoгтyyруулах төрлийн ундааны грaдус, уух хэмжээ нь харилцан адилгүй байхаар шийджээ

AsapSCIENCE

Сoгтyyруулах төрлийн ундааны спиpтийн агууламжийг зөв тохируулахын тулд бага зэргийн тооцоо ч хийсэн байна. Ингээд 45 мл хатуу apхи, эсвэл 150 мл дapс, эсвэл 350 мл шap айpаг. Ундааны градусаас бүх зүйл шалтгаална.

 

Туршилт тэдний төсөөлж байснаас ч хүнд байв

AsapSCIENCE

11 дэх уултын дараа Митчел хүнд байгаагаа хэлсэн бол Грегори apхийг үзэж ядаж байгаагаа илэрхийлжээ. Дараа өглөө нь залуучуудын биеийн байдлыг харахад “хангалтгүй” дүн авахаар байв. Тэд арайхийж зургуудаа авахуулж чадсан, энэ санаандаа харамсаж байгаа нь илт харагдаж байсан юм.

 

Хүнд туршилт, гэхдээ үр дүн нь гайхалтай

AsapSCIENCE

Грегори туршилтын 6 дахь цаг дээр ийн өөрчлөгдсөн юм.

 

AsapSCIENCE

Залуучууд өглөөний 10 цагаас эхэлж ууцгаасан бөгөөд орой 22 цагт дуусгажээ. Энэ хугацаанд Грегори улайж, нүүр нь бага зэрэг хавагнасан бас харц нь ширvvсээд эхэлсэн.

 

Харин Митчеллд сoгтyyруулах төрлийн ундаа илүү их нөлөөлсөн юм

AsapSCIENCE

10 ялгааг олоорой гэдэг тоглоом шиг…

 

Энд өглөө эрүүл байсан үе болон 12 цаг сoгтyyруулах ундаа уухад гарсан өөрчлөлтийг харьцуулсан зурагнууд нь байна

AsapSCIENCE
AsapSCIENCE

Залуучууд үзэгчдэдээ энэхүү туршилтыг гэртээ дуурайж хийхгүй байхыг анхааруулсан. Тэгээд ч тэдний гэрэл зургийг харахад энэ туршилтыг хийх хүсэл хэнд ч төрөхгүй биз.

11
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. TJe

    TJe

    2020/12/27 at 18:44

    Azbayar Enkhtur Бүтэнсайн Байна

  2. Tsoomo Mootso

    Tsoomo Mootso

    2020/12/27 at 20:08

    aihtar yum olj medej dee… kk

  3. Anhbayasgalan Oyundalai

    Anhbayasgalan Oyundalai

    2020/12/29 at 00:20

    muuhai yumaa hvn ingeed bdhoor tarihnii saatald ordog bh ni

  4. Гансүх Мөрөн

    Гансүх Мөрөн

    2020/12/29 at 01:25

    Tsoomo Mootso hudlaa uuh shaltag oldohgvi ingeh bhgv yu 🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *