
Бид зарим нэг олон ангит киноны юуг ч алдалгүй үздэг, гэсэн хэдий ч кино бүтээгчдийн бидэнд зориулсан далд санааг анзааралгүй өнгөрөөсөн тохиолдлууд их байна. Жишээ нь, доктор Хаусын оршин суух хаяг юу болохыг анзаарсан уу, тэгээд ямар утга учир агуулж байна?
Бид бараг бүх л алдартай олон ангит кинонуудыг нарийн судалж үзсэн бөгөөд та бүхэндээ өөрсдийн хийсэн сонирхолтой нээлтүүдийг танилцуулахад бэлэн боллоо.
- “Game of Thrones” киноны дотрак-дайчид үсээ ургуулдаг бөгөөд сүлждэг. Хэрвээ дотрак хүн тулаанд ялагдвал үсээ тайрна, тэгэхээр хэдий хэр урт үстэй байна төдий чинээ хүчтэй дайчин байна гэсэн үг. Кхалиси Дейенерис энэ уламжлалыг дагадаг бөгөөд кхалсарерийн хатан хаан болсноос хойш үсээ ургуулж сүлждэг болсон. Хэдий хэр олон ялалт байгуулна, төдий чинээ олон салаа сүлжсэн урт үстэй болно: киноны төгсгөлд түүний үсний засалт улам хүнд болжээ – 8 дугаар бүлгийнхтэй харьцуулахад шүү дээ.
Интернет хэрэглэгчид ч бас тоглоом шоглоом хийгээд амжиж: “Кино бүтээгчид Дейнигийн үсэнд номон дээр нь гардаг шиг хонх хийгээгүй нь яамай даа. Эс бөгөөс луун дээрээ салхи татуулан нисэж байхад зул сарын чаргыг санагдуулам чимээ гарах байсан биз”.

- “Sherlock” олон ангит киноны Жон Ватсон өөрийн блогтоо нийтлэл бичиж байгааг нь анхааран хараарай: тэр зөвхөн хоёр хуруугаараа бичиж байгаа. Шерлок Холмсын эх өгүүллэгүүдийн үйл явдал өрнөж байсан викторийн үед бичилтийн ийм техник ашигладаг байжээ.

- “The Handmaid’s Tale” олон ангит киноны үйл явдал угтаа бол тоталитар нийгэмд өрнөдөг, өөрөөр хэлбэл эмэгтэй боолын дүрд хувирах ёстой: тэд ажил хөдөлмөр эрхэлж, сурч боловсорч бас уншиж бичихийг хориглосон. Кино бүтээгчид кино зохиол дээрээ маш нягт нямбай ажиллажээ. Жишээ нь, “Зогс” тэмдэглэгээний оронд гарны дүрсийг ашиглажээ.

- Хүнсний дэлгүүрт нэг л төрлийн бүтээгдэхүүн байна: савлагаан дээр ямар ч бичилт байхгүй, зөвхөн дүр зураг. Юу ч үлдээлгүй кино үзэх гэдэг л энэ шүү дээ!

- “The Crown” олон ангит киноны хэсэг: хатан хаан чухал арга хэмжээнд оролцохдоо, тухайлбал ерөнхий сайдтай уулзах, дипломат арга хэмжээ, уулзалт эсвэл иргэдтэй уулзахдаа сувдан хүзүүний зүүлт зүүдэг. Хатан хаан Елизавета II үнэхээр ийм төрлийн зүүлт зүүдэг, нэг биш гурван эгнээгээр. Одоо та энэ мэт жижиг зүйлд анхаарал хандуулна гэдэгт барихад ч бэлэн байна.

- “Stranger Things” олон ангит киноны Жим Хопперийн дүрэмт хувцас нь 1980 оны үеийн “Jaws” киноны шериф Мартин Броудийгийн дүрэмт хувцсыг санагдуулам.

- “Black Mirror” олон ангит кино бүтээгчид бусад ангиудтай холбоотой нууц илгээмж үлдээх их дуртай. “Black Mirror: Bandersnatch” кинон дээр Metal Hedd-ын сурталчилгааны зурагт хуудас харагдана. Мөн 4-р бүлгийн 5-р ангид ч мөн адил дүр зургийг харж болох юм.

- “Friends” олон ангит киног хэчнээн олон удаа үзсэн ч гэсэн шинэ зүйл олсоор л байдаг. 8-р бүлгийн 17-р анги дээр гэхэд л, Росс сонсголгүй хүмүүсийн дохионы хэлээр “найз” гэдэг үгийг илэрхийлсэн футболк өмсжээ. Росс, яасан ч өхөөрдөм юм бэ дээ?

- 4-р бүлэгт Жо болон Чендлерийн байранд хоёр дахь богино долгионы зуух гарч ирснийг анзаарна. Жо – хоолонд донтой гэдгийг бид бүгд сайн мэднэ. Магадгүй түүнд хоёр богино долгионы зуух хэрэгтэй байсан юм болов уу, хоолоо бушуухан халаах гэж? Кино бүтээгчид ингээд л биднээр оньсого таалгуулаад байгаа юм.

- “The Walking Dead” олон ангит киноны бичгүүд үйл явдлын өрнөлийг өгүүлдэг: эхний бүлгээс эхлээд цааш явах тусам хуучирсаар л, харин бүр 9 дүгээр бүлэгт бичгийг чулуугаар хийжээ – энэ нь баатрууд шинэ хүчтэй болж байгааг илэрхийлсэн байна.

- “How I Met Your Mother”олон ангит киноны нэгэнд нь америкийн хошин шогийн алдартай жүжигчин Конан О`Брайен-ыг олж харж болно. Түүний бүтээсэн дүр зурсхийгээд л өнгөрнө, үг ч хэлэхгүй.

- Барни Стинсон зангиа зүүх их дуртай – 4 дүгээр бүлгийн томоохон үдэшлэг дээр ч зүүж ирнэ. Тэр ч бүү хэл Барни зул сарын баярын модоо тоглоомоор биш харин зангиагаар чимжээ.

- “House, M.D” олон ангит киноны хэлэлцээр хийдэг өрөөнд байрлах кофе чанагч машин дээрх бичилт: “Сайхан амттай кофе. “Прозак”-аас хямдхан”. Прозак – олон ангит кинонд байнга дурдагдах тайвшруулах төрлийн эм.

- Анхааралтай үзэгч Грегори Хаусын хаяг – Бэйкер-стрит, 221В гэдгийг сайн мэднэ. Доктор Хаусын дүрийг Шерлок Холмс дээр үндэслэж гаргаж ирсэн гэдгийг кино бүтээгчид өөрсдөө мэдэгдсэн, тийм ч учраас энэ илгээмжийг үзэгчиддээ үлдээжээ.

- “Mr. Robot”- ын 4 дүгээр бүлгийн 5 дугаар ангид үйл явдал 2015 онд өрнөж байгаад эргэлзэх юмгүй итгэж болно. Үүнийг одоо үед хэрэглэж байгаа эможи батална. 2018 онд энэ эможиг усан буугаар сольжээ.

- “The Sopranos” олон ангит кинонд тоглохоор жүжигчин Жейми-Линн Сиглер иржээ, сопрано гэдэг нэр өөрөө өндөр дуугаар дуулдаг учраас ямар нэгэн мюзикл гэж бодсон гэдэг. Кино бүтээгчид цаашид үл ойлголцол гаргахгүйн тулд R үсгийг гар буугаар сольсон байна.

- “Breaking Bad” олон ангит киноны нэг үйл явдал: Густаво Фринкийн хурууны хээг арчихгүйн тулд Хэнк аяганы таглаанаас болгоомжтой барьдаг.

- Энэ л кинон дээр өнгөөр бас наадсан. Киноны явцад Мари Шрэдерийн эргэн тойрон нил ягаан өнгө харагдана: түүний өмссөн хувцас, гоёл чимэглэл, даавуу, гэрийн тохижилт. Энэ өнгө нь улаан ба цэнхэр өнгөний дундаас гардаг бөгөөд Мари шиг эмзэг, бусдын туслалцаа дэмжлэг зайлшгүй хэрэгтэй (юм хулгайлах донтой) хүний зан чанарыг тодорхойлоход ашигладаг байна.

Олон ангит кинонууд дээр та онцгой зүйл анзаарч байсан уу? Өөрийнхөө ажиглалтын талаар бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.








Amin YoHouse Uunee
2019/12/22 at 21:35
IM IN YOUR HOUSE
Mashka Amgaa
2019/12/22 at 23:41
Amaraa Tsoodol
Tsatsral Dashmaa
2019/12/23 at 00:00
.