Таныг яаж алхаж явдгаас чинь хамаараад ямар төрлийн хүн болохыг тодорхойлох боломжтой. Итгэхгүй байвал үүнийг уншаарай!

4

2017 онд Caleb Backe гэх эрүүл мэнд болон хүний сайн сайхан байдлыг судалдаг мэргэжилтний хийсэн судалгаагаар, хүний алхаж явдаг байдал болон хурд зэрэг нь “гол 5” хувийн зан чанартай холбоотой байдаг гэдгийг олж тогтоожээ. Үүнд нээлттэй, найрсаг, сэтгэл мэдрэлийн асуудалтай, гадагшаагаа болон шударга үнэнч гэсэн зан чанарууд багтдаг аж. Мөн судалгаагаар дэмжигч, удирдагч, бас хянагч гэсэн бусад зан чанаруудыг алхаатай холбож үзсэн байна. Эдгээр зан чанарууд таны хэрхэн алхаж явдгаас шууд хамаарах болно.

Өнөөдөр бид олон төрлийн алхалтын хэв маягууд болон тэдгээртэй холбогдох хувь хүний зан чанаруудын талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

1. Удирдагч

  • Хэрэв та удирдагч бол богино хугацаанд хурдтай бас хол хол алхдаг нэгэн юм. Толгой дээш, өөртөө итгэлтэй алхдаг бөгөөд бодолд автсан юм шиг харагдах хандлагатай. Удирдагчид ихэнхдээ эргэн тойрныхондоо анхаарал хандуулдаг боловч, бусдын анхаарлыг төвд байдаг.
  • Та бол өмнөө тавьсан зорилготой бас асуудлыг шийдвэрлэгч юм. Мөн таниас нөхөрсөг бус, залхуу хойрго байдлыг хэзээ ч олж харахгүй.

 

2. Хянагч

  • Хэрэв та хянагч бол ихэнхдээ жижиг зайтай алхдаг бөгөөд ингэхдээ бөгтийж явдаг. Эргэн тойрон дахь хүмүүстэйгээ харц тулгарахаас зайлсхийдэг. Яагаад гэвэл хянагчид дотогшоогоо бас ичимхий хүмүүс юм. Тэд хүчтэй эсвэл ухаан шаардсан харилцаанд орохын өмнө болгоомжлох хандлагатай байдаг.

 

3. Улс төрч

  • Хэрэв та улс төрч бол ихэнхдээ толгой эгц, цээж урагш төвийсөн, нуруу тэгш алхдаг. Та нотолгоо, баримттай зүйл болон баярлаж, талархсан хариу сонсох дуртай. Мөн өөрийгөө сорихоос хойш суудаггүй бөгөөд шинэ дадлага туршлагатай болохоос цааргалдаггүй. Гэвч уйдамтгай.
  • Та бол өөртөө итгэлтэй илтгэгч бөгөөд хүмүүстэй харилцах нь танд тааламжтай байдаг.

 

4. Санаа зовогч

  • Хэрэв та санаа зовогч бол удаан бас анхаарал болгоомжтой алхана. Жижиг зайтай алхдаг бөгөөд хөлөө чирдэг байх магадлалтай. Санаа зовогчид эргэн тойрон руугаа байнга харахаас гадна, сэтгэл дундуур байгаа нь харваас илт мэдрэгддэг. Санаа зовогчид дотогшоогоо хандлагатай буюу бодолд автсан хүмүүс байдаг. Мөн тэд эмзэг бас аймхай.

 

5. Биеэ сул тавигч

  • Биеэ сул тавигчид бол хөнгөн хуумгай алхагчид байдаг. Тэд ихэнхдээ удаанаас дундаж темптэй алхдаг бөгөөд ингэхдээ биеэ чөлөөтэй орхиж, нурууны байрлалаа аль болох өөртөө тав тухтайгаар сонгодог. Тэднээс дохио зангаа ховорхон ажиглагдах бөгөөд дотор хүнтэйгээ ихэвчлэн ярилцах хандлагатай байдаг аж. Хэрэв та биеэ сул тавигч бол, өөрийнхөөсөө илүү бусдын ажил үүрэгт анхаарал хандуулна. Алхаж байгааг нь харвал, ганцаараа хорвоод амьдардаг юм шиг л санагдана. Та бол маш тайван бас зөн совинтой нэгэн бөгөөд лазан боловч, бусдад амархан нөлөөлдөг.

 

6. Өөрийгөө сурталчлагч

  • Хэрэв та өөрийгөө сурталчлагч бол өөртөө дэндүү итгэлтэй, шийдэмгий алхдаг гэсэн үг. Та гараа ташаандаа авч, бусдын анхаарлыг татахуйц алхана. Хэрэв та өөрийгөө энэ хэсэг бүлэг хүмүүсийн нэг гэж бодож байвал, таны толгой үргэлж дээш чиглэсэн, мөр тэнэгэр, өөртөө дэндүү анхаардаг нэгэн гэж ойлгож болно. Өөрийгөө сурталчлагчид нь “зөвхөн би” гэсэн үзэлтэйгээс гадна, бусдад түшиг тулгуур болж чаддаггүй хүмүүс байх нь бий.

 

7. Дэмжигч

  • Хэрэв та дэмжигч бол хөлийнхөө хооронд дундаж хэмжээний зайтай алхдаг, хөлөө хол хол тавьж алхвал өөртөө итгэлтэй алхдаг хүн юм. Дэмжигчид багаар ажиллах чадвартайгаас гадна харилцаанд бусдын санал сэтгэгдлийг сонсохдоо гаргууд хүмүүс. Тэд бол тусч, үнэнч, бас найдвартай.
  • Хайртай хүнээс нь ирэх энгийн нэг дуудлага тэднийг аз жаргалтай нэгэн болгоно. Улс төрчтэй адилхан, тэд нүдээрээ бусадтай харилцах чалвартай, алхангаа бусадтай харилцан ойлголцож чаддаг.

 

8. Хөлөө ойр ойрхон тавьж алхагчид

  • Хэрэв та хөлөө ойр ойр тавьж алхагч бол, хөлийнхөө хооронд бага зайтай алхдаг бөгөөд өөрийгөө гэсэн үзэлтэй, биеэ даасан хүн юм. Хэдий тийм боловч эмэгтэйчүүдийн хувьд, ингэж алхах нь өгзөг болон гуяны шөрмөс, эсвэл ташаандаа гэмтэлтэй байх магадлалтайг илэрхийлж болно.

 

9. Гараа урдаа зөрүүлж алхагч

  • Хэрэв та гараа урдаа зөрүүлж алхагч бол энэ нь таныг ганцаараа байхыг хүсдэг эсвэл ганц бие хэвээрээ амьдрахыг илүүд үздэг болохын илрэл юм. Мөн эмзэг, мэдрэмтгий хүн болохын баталгаа билээ. Харилцааны мэргэжилтнүүд гараа урдаа зөрүүлж алхагчдыг аюултай ойр байдаг гэж үздэг, тэр тусмаа шөнийн цагаар, өөрөөр хэлбэл ингэж алхах нь таныг бусдад сул дорой харагдуулдаг учир, халдлагад өртөхөд амархан. Харин оронд нь хурдан, дээш харсан, өөртөө итгэлтэйгээр гараа зөрүүлэхгүй алхах нь илүү дээр санаа юм.

 

10. Стомпер

  • Хэрэв та юманд хөөгдөж, туугдаж байгаа юм шиг хурдтай алхдаг бол стомпер байх магадлалтай. Стомперуудын алхалтын хэв маяг ууртай, бухимдуу, шургуу байдлыг илтгэдэг. Гэхдээ заримдаа ингэж алхах нь таны бие тархинд чинь сигнал өгөхөд хүргэдэг. Ингэснээр биеийн зарим хэсгүүдэд даралт учирж, мэдээ алдах эрсдэлтэй.

 

11. Олон ажлыг амжуулагч

  • Хэрэв та алхангаа олон ажлыг нэгэн зэрэг амжуулдаг бол энэ төрлийн алхагчид хамаарна. Энэ нь ховор төрөл бөгөөд бүтээлч, уран сэтгэмж нь өндөр хөгжсөн хүн болохыг илтгэнэ. Та нэг дор олон ажлыг хийж гүйцэтгэх чадвартай, тухайлбал – дуудлагад хариу өгөх, хэн нэгэн рүү харангаа зам хөндлөн гарах гэх мэт. Хэрэв та энэ хэсэг бүлэг хүмүүст хамаатай бол, өөрийгөө зоригтой бас асуудлыг шийдвэрлэгч гэж ойлгож болно. Та найз нөхөддөө шаардлагатай үед туслахад хэзээд бэлэн байдаг.

Таны алхаж явдаг хэв маягтай харгалзах хариултууд таарч байна уу? Санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

16
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Amanjol Hatpakizi

    Amanjol Hatpakizi

    2019/12/21 at 15:35

    2

  2. Mikki Mikii

    Mikki Mikii

    2019/12/21 at 23:15

    sss

  3. Буугий Т.

    Буугий Т.

    2019/12/22 at 17:17

    Ss

  4. Monh Damdin

    Monh Damdin

    2019/12/23 at 17:34

    2

  5. Baigalmaa Gotov

    Baigalmaa Gotov

    2019/12/24 at 12:33

    2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *