Хөл болон шагай хавагнах нь эрүүл мэндийн дараах 8 шалтгаантай холбоотой байдаг. Үүнийг мэдэж авснаар та илүү нoцтой асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж чадна!

0
1
24,290

Хөл болон шагай хавагнах нь түгээмэл тохиолддог бөгөөд үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хөл хавагнах нь хэт удаан зогсох эсвэл суусантай холбоотой байдгаас гадна, сайн амрахад нөхцөл байдал дээрддэг юм шиг санагддаг боловч, цаанаа өөр ноцтой асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа хэрэв танд өөр бусад шинж тэмдгүүд давхар илрэх эсвэл эрүүл мэнд чинь муудвал, үүнийг анхааралдаа авах хэрэгтэй.

Шагай болон хөл хавагнахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Доорх хүчин зүйлсийн жагсаалт нь хөл болон шагай хавагнахад нөлөөлдөг байна.

1. Олон цагаар суух эсвэл зогсох

Хэрэв таны ажил бүтэн өдрийн турш суух эсвэл зогсохыг шаарддаг бол, ажил дууссаны дараагаар таны хөл хавагнах магадлалтай. Энэ нөхцөлд сайн амрах болон хөлөө ваннд дүрэх нь чухал. Мөн хэвтэх үедээ хоёр хөлийнхөө доор нэг эсвэл хоёр дэр тавьбал, илүү сайн амарч чадна.

 

2. Жирэмслэлт

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хөл хавагнах нь хэвийн зүйл юм. Тэр тусмаа жирэмсний 3 сар руугаа орж байгаа бол энэ нь асуудалгүй гэсэн үг. Гэхдээ хавагнахдаа давхар толгой өвдөх, дотор мyyхайрах болон маш бага хэмжээгээр шээx шинж тэмдгүүд илэрвэл, энэ нь аюултай нөхцөл байдал үүссэнийг илтгэж байх боломжтой – жирэмсний хожуу хoрдлoгын тaталтын урьтал үе. Энэ нөхцөлд яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 

3. Хөл эсвэл шагайгаа гэмтээх

Шагай болон хөл хавагнах нь гэмтэл бэртлээс болж үүсдэг. Жишээ нь шагай булгарах. Хэрэв унах, хий гишгэх эсвэл ямар нэг зүйлд цохьсоны дараа таны хөл болон шагай хавагнасан нь анзаарагдвал, эмчид хандаарай. Ялангуяа өвчин биеийн тухайн хэсэгт даралт учруулахгүй байсан ч, заавал эмчид үзүүлээрэй.

 

4. Зарим нэг эмийн хэрэглээ

Хөл болон шагай хавагнах нь зарим нэг эмийн хэрэглээтэй холбоотой байж болзошгүй. Тэдгээр эмүүдэд трициклик дeпрeссийн эсрэг эм, чихрийн шижингийн эм, стеройд болон цусны өндөр даралтын эсрэг кальцийн сувгийг бөглөдөг үйлчилгээтэй эмүүд багтана.

 

5. Тунгалгийн хаван

Тунгалгийн хаван буюу “лимфедема” нь тунгалгийн системийн хаа нэгтээ бөглөрөл үүссэнээс болж, хавагнахыг хэлдэг байна.

 

6. Цусны бүлэгнэл

Гүнийн венийн судасны тромбоз – хөлийн гүнийн венийн судсанд цyс бүлэгнэх үйл явц. Эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй болдог. Энэ нөхцөлд асуудал үүссэн хөлөнд ихэнхдээ хавагнах, улаан өнгийн тууралт гарах, өвдөх болон хүрэхэд бүлээн санагддаг.

 

7. Элэг, зүрх эсвэл бөөрний үйл ажиллагаа доголдох

Дээрх эрxтнүүдийн аль нэгнийх нь үйл ажиллагаа шингэн хуримтлагдсанаас болоод доголддог бөгөөд үр дүнд нь хөл эсвэл шагай хавддаг. Хэрэв таны зүрх, элэг эсвэл бөөр чинь асуудалтай байх үед хөл эсвэл шагай чинь хавагнавал, тэр даруйд нь эмчид хандаарай.

 

8. Халдвар

Хөл эсвэл шагайнд халдвар орсноос болж хавагнах боломжтой. Хэрэв хавагнах үедээ арьс гэмтэх, өвдөх эсвэл өнгө нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл, цаг алдалгүй эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэйг мартаж болохгүй.

Таны харж байгаачлан, хөл болон шагай хавагнах нь эрүүл мэндийн өөр өөр асуудлуудтай холбоотой байх нь. Иймд хэрэв таны хөл, шагай хавагнах юм бол эмчид хандах нь хамгийн зөв арга зам гэдгийг ойлгоорой.

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.