Хэлээрээ өөрийнхөө нүдийг ямар ч төвөггүй долоож чаддаг хэтэрхий урт хэлтэй охин (бичлэг)

0

Та хүүхэд байхдаа хэлээ хамартаа эсвэл эрүүндээ хүргэхээр оролдож байсан л биз дээ? Харин та хэрвээ би энэ дэлхийн хамгийн урт хэлтэй хүн байх ямар байдаг бол хэмээн бодож байсан уу?

Тэгвэл 18 настай Adrianne Lewis охин YouTube сувагт оруулсан нэгэн бичлэгээрээ өөрийн хэтэрхий урт бөгөөд тун уян хатан хэлийг олон нийтэд харуулжээ. Түүний хэлний урт 10 см урт бөгөөд хэлээрээ эрүү, хамар, нүд, тэр ч бүү хэл тохойндоо хүртэл хүрч чаддаг ажээ. Тэрээр хамгийн анх өөрийн хэлний уян хатан байдлыг харуулсан бичлэгийг оруулсан нь олны анхаарлыг ихээр татаж байсан билээ.

Хүмүүс түүний бичлэгийг үзээд гайхаж алмайрсан, жигшиж сэжиглэсэн зэрэг өөрт төрсөн сэтгэгдлүүдээ хуваалцсаар байна.

Түүний ээж Julianne Lewis-ийн хэлж буйгаар охин нь 11-12 настай байх үедээ хамар болон тохойндоо хэлээ хүргэн тоглож буйг хараад түүнийг ер бусын урт хэлтэй гэдгийг анх анзаарч байсан хэмээжээ. Мөн тэрээр энэхүү хэт урт хэл нь удамшлын чанартай гэж үзэж буйгаа ч ярьжээ. Түүний ээж, эмээ, өндөр эмээ нар нь бүгд ердийн хэмжээнээс урт хэлтэй хүмүүс байсан гэнэ.

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн урт хэлтэй хүн хэмээн Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг Nick Stroeberi-гийн хэлний урт мөн 10 см байдаг бөгөөд Adrianne Lewis охин Гиннесийн амжилтыг эвдэж чадна хэмээн бодож буйгаа ч ярьжээ.

 

Ийнхүү уншигч танд ер бусын урт хэлтэй Adrianne Lewis охины бичлэгийг толилуулж байна

8
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *