Гарынхаа хурууг атгах нь ямар ач тустай вэ?

1

Гарын хуруу нь айдас, түгшүүр, сандрал, өөртөө итгэх итгэлийг “үүсгэгч” юм байна. Хуруундаа массаж хийх эсвэл зөөлхөн барихад та сөрөг сэтгэл хөдлөлөөс салахаас гадна биеийн эд эрхтний үйл ажиллагааг дэмжих боломжтой юм. Доор дурдсан жишээнүүдээс танд яг одоо аль нь хэрэгтэй байгааг олоод өөр дээрээ туршаад үзээрэй.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 1

Эрхий хуруу: айдас болон толгой өвдсөн үед

Эрхий хуруу нь стресс, сэтгэл зовнил, түгшүүртэй шууд холбоотой байдаг. Мөн түүнчлэн эрхий хуруу нь дэлүү болон ходоодны байдлыг “хянадаг”.

Хэрэв та сүүлийн үед толгой ихээр өвдөх мөн сэтгэл санаагаар хямарч байгаагаа анзаарсан бол эрхий хуруугаа нөгөө гараараа атгаарай.

Хуруугаа чанга атгаарай, гэхдээ хэт хүчлэх хэрэггүй шүү. Ийм байрлалд 3-5 минут барина. Энэ нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 2

Долоовор хуруу: сэтгэлээр унах болон булчингийн өвдөлтийн үед

Энэ хуруу нь айдас болон өөртөө итгэх итгэлийг “хариуцах” ба бөөрний үйл ажиллагааг “хянана”.

Массачусетс их сургуулийн мэргэжилтнүүд долоовор хуруунд иллэг хийвэл бөөрний эмчилгээний явцад эерэг нөлөө үзүүлдэг гэж баталжээ. Мөн энэ нь булчин болон нурууны өвчнийг намдаах тустай.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 3

Дунд хуруу: ядаргаа болон уур уцаартай үед

Хэрэв та өөрийгөө ядарсан мэт мэдэрч байгаа бол дунд хуруугаа чанга атга. Мөн ийм байрлалд 3-5 минут бариарай.

Энэ нь сөрөг сэтгэл хөдлөлөөс салгахаас гадна элгэнд сайнаар нөлөөлнө. Үүнээс гадна энэ дасгал нь цусны даралт болон сэтгэл түгшилтийг багасгах ач тустай.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 4

Ядам хуруу: хоол боловсруулах тогтолцоо болон гутранги байх үед

Сөрөг сэтгэл хөдлөл болон өөртөө итгэлгүй байх байдлаас салахыг хүсч байна уу? Тэгвэл өөрийн хүч болон энергиэ ядам хуруун дээрээ төвлөрүүл.

Мөн энэ хуруунд иллэг хийснээр хоол боловсруулах болон амьсгалын тогтолцоонд сайнаар нөлөөлөх ба цээж болон бөөр орчмын өвдөлтийг намжаана. Эдгээр дасгалуудыг хийхдээ тайван байдалд, амьсгалаа хянаж хийх ёстойг анхаарна уу.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 6

Чигчий хуруу: стресс, бухимдлын үед

Энэ хуруу нь өөртөө итгэх итгэлийг “хянана”. Хэрэв сүүлийн үед таны өөртөө итгэх итгэл багассан байгааг анзаарсан бол чигчий хуруунд чинь энерги болон цус бага байгааг илтгэж байгаа юм.

Энэ хуруунд иллэг хийж байхдаа илүү дутуу зүйл бодолгүй тайван байх гэж хичээгээрэй. Энэ дасгал нь мөн л адил мэдрэлийн болон цээжний өвчлөлтэй хүмүүс хийвэл тохиромжтой.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 5

Алга: түгшүүр болон дотор муухайрах үед

Алганыхаа голд дараад 3 удаа гүнзгий амьсгаа аваад гаргаарай. Даралтаа багасгаад дахин давтан хийнэ. Үүнийг дотор муухайрах мэдрэмж арилтал хэд хэдэн удаа давтан хийнэ.

Массачусетс их сургуулийн судалгаагаар энэ дасгал нь дотор муухайрах мэдрэмжийг алга болгохоос гадна суулгалт болон өтгөн хаталтын үед сайнаар нөлөөлдөг гэж тогтоожээ.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 7

Алгаа хооронд нь шахах: оюун санааны байдал тогтворжуулах болон цусны урсгалыг хэвийн болгох

Ийм учраас л христ, будда, лалын шашинтнууд үүнийг хэрэглэдэг юм болов уу?

Энэ байрлал нь хүнийг бясалгалын байдалд хамгийн хурдан оруулахад тусладаг. Үүнээс гадна алгаа хавсарснаар бөөр болон ходооны цусны урсгалыг нэмэгдүүлдэг байна.

Гарынхаа хурууг атгах нь ямар үр дүнтэй вэ? 8

Эдгээр зөвлөмжийг заавал туршаадд үзээрэй. Үнэхээр үр дүнгээ өгдөг юм шүү. Хурууны хэдхэн хөдөлгөөнөөр л өвчнийг намдаах боломжтой болсон учир өвчнөө тэвчээд суух шаардлагагүй боллоо.

 

6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урантүлхүүр

    2017/08/21 at 15:04

    Баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *