Жоржио Арманигийн бидэнд өгөх 10 зөвлөгөө

2

Жоржио Армани бол дэлхийн нөлөө бүхий загвар зохион бүтээгчдийн нэг юм. Түүний загварын ертөнцөд гаргасан өөрчлөлт нь сайхан хувцаслах гэдэг ойлголтыг орвонгоор нь эргүүлсэн. Тэр хүмүүсийн хувцас үргэлж эвтэйхэн байх ёстой гэж итгэсэн бөгөөд энэ нь түүнд ажил хэрэгч хэрнээ тун тансаг мэдрэмжтэй хувцаснуудыг бүтээхэд тусласан юм.

1. “Дэгжин харагдана гэдэг нь нүдэнд өртөхдөө бус бодолд хоногшихдоо байдаг юм”

Анх Жоржио Арманид дэлхийн хэмжээний нэр алдрыг олоход тусласан байгууллага бол Холливуд юм. Ричард Гир 1980 онд “Америк Жиголо” кинонд тоглохдоо үзэгчдийн өмнө тэр чигтээ Армани өмсөж гарч ирсэн нь ийнхүү түүний эхлэлийг тавьж өгчээ. Удалгүй эр хүн болгон Ричардыг даган Армани өмсөх болсон гэдэг.

Жоржио Арманигийн бидэнд өгөх 10 зөвөлгөө 1

2. “Загварт хамгийн чухал нь чанар”

Армани брэндийг онцолж өгдөг гол зүйл нь түүний чанар юм. Арманигийн хувцаснууд үргэлж зөөлөн даавуу болон нарийн оёдолтой байдаг нь үүнийг илтгэж өгнө.

3. “Хямд гутал гэдэг эдийн засгийн муу шийдвэр. Гутал нь хувцаслалтын үндэс учир хэмнэх хэрэггүй.”

4. “Тачаангуй харагдах гэдэг ойголт таны гадна төрхөөс илүүтэйгээр өөрийгөө авч явах байдалд тань оршиж байдаг.”

Армани илүү өндөр байхыг хүсдэг ба сайхан хамартай болохыг мөрөөддөгөө урьд өмнө нь дурьдаж байсан. Гэхдээ тэр өөрийн мөрөөдлөө утгагүй бөгөөд цагийн гарз гэдгийг ойлгосноо та бидэнтэй хуваалцсан юм. Учир нь өөрчилж болохгүй зүйлст цаг хугацаагаа зарахын оронд өөрт байгаа давуу талуудаа дээд цэгт нь тултал ашиглаж сурах нь хавьгүй дээр.

Жоржио Арманигийн бидэнд өгөх 10 зөвөлгөө 2

5. “Хүмүүс өнөө үед дэгжин бөгөөд дээд зэргийн харагдахыг хичээж байгаад би баярладаг. Энэ нь тэднийг загвар хөөж явахын оронд өөрийн гэсэн хэв маягтай байх нь чухал гэдгийг ойлгосныг харуулж байгаа юм.”

Армани загварын хуулийг эрс өөрчилсөн байдаг. Тэрээр илүү дутуу чимэглэлээс татгалзаж, хувцасыг ажил хэрэгч байлгахын зэрэгцээ чөлөөтэй харагдуулах шийдлийг гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүсийн хувцас илүү тухтай мөн сайхан харагдах болсон.

6. “Өөрийн загвартаа хэт санаа зовох нь өөрийгөө хорлож байгаатай яг ижилхэн. Хамгийн загварлаг хүмүүс өөрсдийн хэв маягтаа бараг ач холбогдол өгдөггүй мэт харагддаг.”

Армани анх эхэлж байхдаа л “аль болох бага” хэмээх дүрмийг баримталж байсан юм. Түүний энэ байдал хувцаснуудыг нь илүү хөнгөлж, биед эвтэйхэн, нүдэнд таатай болгож өгсөн юм.

7. “Хар болон хар хөх өнгийн хувцас биеийг илүү нарийн болгож харагдуулдаг. Өнгө болон хээг тааруулснаар өөрийн биеийн хэлбэрт хэрхэн нөлөөлж болдгийг та туршаад үзээрэй”

Жоржио Арманигийн бидэнд өгөх 10 зөвөлгөө 3

8. “Хичээнгүйлэн сонгосон үнэртэй ус таны илэрхийлэл болж чаддаг. Өрөөнд ороход таны үнэрийг хүмүүс хамгийн түрүүнд мэдэрдэг ба таныг явахад ч таны үнэр хамгийн сүүлд алга болдог юм.”

9. “Хэрэв та нэг хувцасыг удаан хугацаагаар хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа бол завсрын өнгийг голчлох хэрэгтэй. Хэт тод биш бөгөөд хээ угалзгүй хувцас нь хаана ч хэзээ ч өмсөхөд тохиромжтой байдаг.”

Жоржио Арманитай хамт ажиллагсад ч түүний авьяасыг үнэлээд бардаггүй. Тэр ид шидийн гартай юм шиг хамгийн сайхан даавууг сонгож чаддаг ба түүнийгээ тун мэдрэмжтэйгээр эсгэдэг гэнэ.

10. “Би загвар зохион бүтээхдээ загварын төлөө ажилладаггүй. Хувцас худалдан авсан эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг харагдаж байгаа байдалдаа итгэлтэй байгаасай л гэж ажилладаг.”

Хувцас гэдэг ямар байх ёстойг Армани бидэнд тун тодорхой бөгөөд гайхалтайгаар харуулж өгч чадсан юм.

 

42
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. G.b. GanErdene

    G.b. GanErdene

    2015/12/28 at 21:04

    Emperio Armani jigsen bas goy zuvulguutei shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *