
Аав, охин хоёрын харилцаа шиг нандин зүйл энэ дэлхий дээр үгүй. Охидын хувьд ээжийнхээ хийж буй үг, үйлдлийг дагаж дуурайх явдал олон байдаг ч бид энэ удаад аавынхаа урлагийн замналыг үргэлжлүүлэн авч яваа 11 алдартны охидыг танилцуулахаар бэлдлээ.
1. Gérard болон Julie Depardieu

“Asterix and Obelix vs. Caesar” инээдмийн киноны дүрээрээ алдаршсан жүжигчин Gérard Depardieu-ийн охин Julie кино урлагт мөн элэгтэй нэгэн бөгөөд аавынхаа замналыг үргэлжлүүлэн жүжигчнээр ажилладаг ажээ.
2. Alain болон Anouchka Delon

Үзэсгэлэнт жүжигчин Anouchka Delon эцгийнхээ мэргэжлийг өвлөн авсан нэгэн. Тэрээр кино урлагт хөл тавиад даруй 12 гаруй жилийн нүүрийг үзэж буй билээ.
3. Sylvester болон Sistine Rose Stallone

Аавынхаа нэгэн адил Sistine Rose Stallone чамгүй амжилттай жүжигчдийн нэгт яах аргагүй орох биз ээ. Ердөө 24 настай боловч загварын ертөнцөд ч хөлөө олсон тэрээр IMG Models агентлагт харъяалагддаг.
4. Lionel болон Sofia Richie

“Say You, Say Me” дуугаараа алдартай Lionel Richie-ийн бага охин Sofia Richie “Michael Kors”, “Chanel” зэрэг алдартай брендийн нүүр царай болон ажиллаж байна.
5. Mick болон Georgia May Jagger

“The Man from Elysian Fields” кинонд дүрээ мөнхөлж явсан “The Rolling Stones” хамтлагийн гишүүн Mick Jagger-ын охин Georgia May Jagger загвар өмсөгч, хувцас загвар зохион бүтээгчээр амжилттай ажиллаж байна.
6. Will болон Willow Smith

Дөнгөж 10 нас хүрэхдээ Willow Smith “Whip My Hair” дуугаа олны хүртээл болгоод амжсан билээ. Тэрээр дуулахаас гадна чамгүй авъяаслаг жүжигчин бөгөөд “ True Jackson, VP” цувралд дүр бүтээсэн билээ.
7. Lenny болон Zoë Kravitz

Алдарт дуучин Lenny Kravitz-ын ганц охин Zoë Kravitz өсч яваа ирээдүйтэй жүжигчдийн нэгээр яах аргагүй нэрлэгдэнэ. Тэрээр энэ жил нээлтээ хийсэн “Batman” кинонд дүр бүтээсний зэрэгцээ Yves Saint Laurent брендийн нүүр царай болон ажиллаж байна.
8. Billy Ray болон Miley Cyrus

Miley Cyrus-ын аав Billy Ray бол кантри урсгалын алдартай дуучдын нэг ажээ. Тэд нэгэн цагт “Hannah Montana” цувралд хамтдаа тоглож байсан билээ.
9. Jon Voight болон Angelina Jolie

Жүжигчдийн гэр бүлд мэндэлсэн Angelina Jolie өөрийн урлагийн замналаа бага наснаасаа эхлүүлж байжээ. Түүний анхны уран бүтээл 1982 онд нээлтээ хийсэн “Lookin’ to Get Out” кино аж.
10. John болон Jennifer Aniston

Бидний сайн мэдэх жүжигчин Jennifer Aniston-ын аав “The Gold & the Beautiful” киногоороо алдаршиж явсан жүжигчин John Aniston урлагийн замналаа 1960-аад онд эхлүүлж байжээ.
11. Don болон Dakota Johnson

Америкийн жүжигчин Don Johnson охиныхоо сурлагад ихээр анхаарал хандуулдаг байсан ч Dakota Johnson аавынхаа нэгэн адил жүжигчин болохоор шийдэж их сургуульд суралцалгүй урлагийн замналаа эхлүүлж байжээ. Үнэхээр ч тэрээр аавынхаа урмыг хугалалгүй алдартай жүжигчин болон гялалзсан гэдгийг бид бүхэн мэдэх билээ.







