Холливудын кинонууд дэлхийн улс орнуудыг бодит байдлаас хэтэрхий гажуудуулж, үргэлж нэг ижил өнцгөөс харуулдаг гэдгийг гэрчлэх 12 баримт

0

Холливудын кино болон шоу нэвтрүүлгүүдийн дэлхий нийтийг харуулж буй байдал хэт хуучинсаг, нэгэн хэвийн баригдмал мэт санагдаж байсан уу? Манай сайт уншигч танд Reddit сүлжээнд дэлхийн улс орнуудыг Холливудын кинонууд хэрхэн бодит байдлыг гажуудуулж харуулдаг талаар хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдээс түүвэрлэн хүргэхээр бэлдлээ.

Бразил

© Agência Brasil Fotografias / Wikimedia, © CC BY 2.0, © Rodrigo Soldon / Wikimedia, © CC BY 2.0
  • Бразил хүн бүр Карнавалд дуртай гэвэл эндүүрсэн хэрэг болно. Үүний нэг адил бүгд самбаг бүгд чадахгүй. Гудамжаар нvцгэн шахуу бүсгүйчүүд алхдаг гэвэл бүр ч худал. Бразил бол хуучинсаг үзэлтэй тийм л орон. © Father-McKenz1e/Reddit
  • Тэд Бразилд өдөр бүр л Карнавалын баяр болж, хүн бүр л хөлбөмбөг тоглож, самба сонсож байдаг гэж боддог байх. Гэвч үнэндээ Карнавал зөвхөн 2-р сард л болдог, тэгээд ч хүн бүр түүнд дурлаад байдаггүй. Хөлбөмбөгт дуртай хүмүүс олон байдаг ч дийлэнх нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр л эх орноо дэмждэг. Бас самба сонсдог хүн одоо бараг байхгүйтэй ижил. © showohs/Reddit

 

Мексик

© Narcos: Mexico / Netflix, Inc.
  • Эх орон руугаа орох бүрт л өнгө хорвоо ертөнцийн өнгө нэг л өөр болчихдог… © guardianjuan/Reddit
  • Мэдээж Мексикт юм бүхэн шар харагддаггүй. © Anything_else39/Reddit
  • Мексик: Манай улс шаргал өнгийн эффект хэрэглэдэггүй.

 

Энэтхэг

© Slumdog Millionaire/ 20TH CENTURY STUDIOS., © Depositphotos.com
  • Хүн бүр үнээ шүтэж, могойнд дурлаж, Таж Махалд татагддаггүй. © Cheese_J***y/Reddit
  • Манай улсад үйл явдал нь өрнөх болохоор л могой ховсдож зугаацаад л, нэгэн хэвийн уламжлалт дуу хөгжим эгшиглэж өгдөг дөө… © B2A3R9C9A/Reddit
  • Бид тийм ч ядуу улс биш. Энэтхэгт зөвхөн ядуус бас үхэр л байдаг гэвэл эндүүрэл. Цаг ямагт зам дээр үхэр тэрэг явж, гудамж бүрийн өнцөг тохой бүрт могой ховсдож байгаа хүнтэй ч таарахгүй. Бүсгүйчүүд бүгд толгойн алчууртай явдаггүй бас сoгтуу хүн шиг сонин аялагатай англи хэлээр бид ярьдаггүй. © dd801363/Reddit

 

Канад

© Scott Pilgrim vs. The World/ Universal Pictures, © Depositphotos.com
  • Америкаас умард зүгт эзгүй хөлдүү хүйтэн газар байдаг гэвэл үгүй. Нохой чарга хөлөглөж, цасан сууцанд амьдардаг гэвэл бүр ч худлаа. © azhorashore/Reddit
  • Канад бол америк баатруудын зугтаж ирээд хоргодоод байдаг хүйтэн тундрын бүс нутаг огтхон ч биш. © W*****yWeekends/Reddit
  • Торонто, Ванкувер хотууд, ой мод, цас зэргээр л биднийг дүгнэх хэрэггүй. Өрнөд дорно зүг хүртэл маш олон соёлтой хүмүүс, байгалийн олон төрлийн шинж байдал бүгд бий. © falcoe32/Reddit

 

Швейцарь

© Wolf of Wall Street/ PARAMOUNT PICTURES, © Depositphotos.com
  • Швейцарь: Банкнаас өөр зүйл бидэнд бий. © Bringyourlight/Reddit
  • Ерөнхийдөө Альпын уулс, банкны тогтолцоогоор бид алдартай. Тэд ч биднийг ингэж хардаг нь мэдээж. Гэхдээ бид Австричууд шиг сонин аялагатай ярьдаггүй.

 

Франц

© Emily In Paris/ Netflix, Inc., © Depositphotos.com
  • Цонх бүрээр л Эйфелийн цамхаг харагдаад байдаггүй. Калифорни мужид хийсэн дарсны усан үзэм тариалангийн талбайн зургаа Францын хөдөө нутаг гэж хэлэхийг нь харахад үнэхээр гутмаар байдаг. © LastRomancer/Reddit
  • Эйфелийн цамхаг дээр аваачаад л, цэцэрлэгт хүрээлэнд зургийг чинь зураад л үнэхээр романтик, хөөрхөн хүмүүс гэж л гаргаад байдаг… © Midnightistic/Reddit
  • Парисын өнцөг булан бүрээс Эйфелийн цамхаг харагддаггүй. © NoahBogue/Reddit

 

Их Британи

© Emma/ Focus Features, © lilyjamesofficial/Instagram
  • Бид бүгд Лондонд амьдарч, язгууртан шиг эсвэл Кокни аялгаар ярьдаггүй. © chewbeccah/Reddit
  • Ихэнх англичууд язгууртан шиг хэв маягаар амьдардаггүй. © 5liviz/Reddit
  • Бид цаг ямагт хайрсан бин идэж цай ууж суудаггүй. Бас тийм эрхэмсэг өнгөөр ярьдаггүй. © MrMagnificent1234/Reddit
  • Бид хятад ясан дийзтэй аягаар цай уугаад байдаггүй шүү дээ. © tiger259/Reddit

 

Австрали

© Crocodile Dundee/ PARAMOUNT PICTURES, © Donald Traill/Invision/AP/East News
  • Барби руу сам хорхой шидээд байдаггүй бас имж, коала нар чинь тийм ч өхөөрдөм амьтад биш. Имж бол хүнийг хялбархан aлчихаж чадах том амьтан, харин коала бол тэвэрч байх үед чам руу шэ.эж ч мэдэх амьтан. Бас бид малгайдаа бөглөө зүүж ялаа, шумуулнаас өөрсдийгөө хамгаалдаггүй. © Tasqfphil/Reddit
  • Бид тийм ч хуучинсаг хэв маягаар хувцаслаад байдаггүй. © mktyrrell/Reddit
  • Холливудынхан биднийг имж унадаг гэж гаргаагүй нь л яамай даа… © Minimum_Leather/Reddit

 

Египет

© Transformers: Revenge of the Fallen/ PARAMOUNT PICTURES, © Depositphotos.com
  • Кайро хот болон Пирамид хоёроос өөр олон зүйлс бидэнд бий. © mufasto1/Reddit
  • Тэмээ, Пирамид хоёроос ч олон өөр зүйлс бидэнд бий. © konohamuro/Reddit
  • Египет бол тэр чигээрээ цөл болсон орон биш ээ. Нил мөрний сав газар ногоон. Бас том хотууд маш олон бий. Бид бүгд хоньчин биш шүү дээ. © egyp_tian/Reddit

 

Хойд Америк

© Catch Me If You Can / DreamWorks Pictures, © Growing Pains / ABC
  • Америкийн өсвөр настнууд бүгд л 30 эргэм настай юм шиг харагддаг. © Purple-Chocobo/Reddit
  • АНУ-ын ахлах сургуулиудын сурагчид том үдэшлэг зохиогоод байдаггүй, бүр тэд үүнийг үзэн яддaг. © hidden-lion/Reddit
  • АНУ: Ахлах сургуульд 20 нас хол давсан сурагчид сурдаггүй. © mikestorm/Reddit

 

Япон

© Ghost in the Shell/ PARAMOUNT PICTURES, © topphoto/ Depositphotos.com
  • Бид сүши, рамен идэж, аниме үздэг нь үнэн. Гэхдээ боль л доо, үргэлж ийм байна гэж байхгүй шүү дээ. ©_Soyuz_/Reddit
  • Япон бол технологи өндөр хөгжсөн улс. © kamatacci/Reddit
  • Японд технологийн хөгжил сайн боловч компьютерын технологи харьцангуй сул. Манай найзууд дунд код бичиж чадах нэг ч хүн байхгүй. © qsz67/Reddit

 

Герман

© Casino Royale/ Sony Pictures Digital Productions Inc., © clemens_schick/Instagram
  • Германчууд тийм ч муу хүмүүс биш гэж харуулсан Холливудын кино ер нь байна уу? © Free-_-thinker/Reddit
  • Германчууд тийм ч муу ард түмэн биш. Кинон дээрх бүх зүйлс үнэн байдаггүй. Миний үзсэн олон кинонууд дээр германчуудыг эсрэг дүр л болгож гаргах юм. © Stranger_Reddits/Reddit
  • Холливудынхан герман гаралтай жүжигчдийг муу хүмүүсийн дүрд л тоглуулах юм. © Known-Tea-93/Reddit

Манай улсын тухай тэд чухам ямар дүрслэлийг бүтээлдээ шингээсэн байдаг вэ? Тэдний гаргасан дүр дүрслэл биднийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг уу?

32
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *