4 хүүхэд өргөж авсныхаа дараа өөрөө 4 ихэр тээж төрүүлсэн нэгэн ээжийн аз жаргалтай, гайхамшигтай амьдралын түүх

1

Пенсильванийн хос Максин болон Жейк Янг (Maxine and Jake Young) нарт 2020 он өвөр дүүрэн бэлэг бэлджээ. Өөрийн нүдээр харахгүй л бол худлаа түүх зохиожээ гэж бодохоор зүйл тэдэнд тохиолдсон юм. Амьдрал гэдэг бидний төсөөлж байснаас аугаа том гэдгийг бид энэ залуу хосуудын түүхээс ойлгох болно.

Төсөөлж байгаагүйгээр төгсөх түүх үнэхээр сонирхол татдаг, ялангуяа аз жаргалтайгаар төгсөж байгаа түүх сэтгэлд нэг л сайхан. Жейк, Максин хоёр 2016 онд гэрлэжээ, тэд өнөр өтгөн айл болохыг ихэд мөрөөддөг байв. Өөрийн гэлтгүй өргөж авсан хүүхдүүдээ бүгдийг нь хайрлах тийм л зүрх сэтгэлтэй хосууд юм.

© maxinelee_y / instagram

Хүүхэд өргөж авах гэр бүлийг бэлтгэх сургалтанд хамрагдаж байхдаа тэд хүүхэдтэй болохыг ихэд хичээж байжээ. Үр шилжүүлэн суулгах багагүй бэрхшээлийг даван туулж байж удаан хүлээлгэсэн анхны үрийн зулайг үнэрлэж чадав. Хүүдээ Генри гэж нэр хайрлажээ.

© maxinelee_y / instagram

Хүүхэд өргөж авах бэлтгэл ажилд тэд бүтэн жилийг зарцуулсан байна. Дүрэм журмын дагуу бүх бэлтгэлийг хангаж дуусаад хосууд 4 хүүхэд өргөж авчээ: 2 хүү, 2 охин.

© maxinelee_y / instagram

Гэр дүүрэн хүүхдийн инээмсэглэл, хаа сайгүй хүүхдийн тоглоом, аз жаргалаар бялхсан эцэг эхийг нэгэн том гэнэтийн бэлэг хүлээж байлаа. Максин жирэмсэн болсноо мэджээ. Үр тогтоох ямар ч арга хэрэглэлгүйгээр. Бүр дөрвөн ихэр шүү.

© maxinelee_y / instagram

“Мэдээж, бид бүр шоконд орсон” гэж Максин хэзээ хойно нь дурсан ярьжээ. “Гэхдээ бидэнд ийм бэлэг илгээсэн амьдралд үнэхээр талархаж байна” гэжээ. Таван хүүхдийн ээж жирэмсний 32 дахь долоо хоног дээрээ 2020 оны 7 дугаар сарын 31-нд дахин дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ.

© maxinelee_y / instagram

Ихрүүд төрснийхөө дараа эрчимт эмчилгээний тасагт хэсэг тэнхэрч байгаад төд удалгүй гэртээ гарцгаасан юм. “Бяцхан ихрүүдтэй танилцах мөч үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мөч байлаа. Сүүлийн саруудад туулж өнгөрүүлсэн хүндрэл, стресс, өвчин тэр дороо л мартагдсан юм. Энэ аз жаргалтай цаг мөчийг мэдрэхэд тэр юу ч биш санагдсан” гэж 3-хан жилийн дотор аль хэдийнээ 9 хүүхдийн ээж болсон бүсгүй ярьжээ.

© maxinelee_y / instagram

“Мэдээж энэ олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд амаргүй. Тэд бусад хүүхдүүдийн л адил хоорондоо муудалцана, ааш гаргана. Би өдөр болгон хүүхдүүдтэйгээ ээлж дараатай цагийг цуг өнгөрүүлэхээр ажлаа төлөвлөж зохицуулахыг хичээдэг. Тэгсэн мөртлөө заримдаа хүүхдүүддээ хангалттай анхаарал тавьж чадсангүй гэсэн бодолтой орой орондоо ордог юм. Нэг удаа Элль охин минь миний хүзүүнээс тэврээд чихэнд: “Чи энэ дэлхий дээрх хамгийн сайн ээж” гэж шивнэж билээ. Энэ үг миний ядаргаа, уйтгар гунигийг ул мөргүй арилгасан юм, намайг үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалтай болгодог” гэжээ.

© maxinelee_y / instagram

“Хүүхдүүдийн маань хоорондын харилцаа ямаршуухан байх бол гэдэгт би их санаа зовж байлаа, тэдний тал нь бидний биологийн хүүхдүүд, харин дөрөв нь үгүй. Гэр бүл зөвхөн хайр дээр л тогтдог гэдгийг бид хүүхдүүддээ ойлгуулахыг үнэхээр их хичээн ажилласан. Тэд бүгд тэгш эрхтэй, тэд бүгд бидний хайр, зүрхийг адилхан эзэмдсэн. Тэгсэн мөртлөө л би их санаа зовж байлаа. Одоо хараад байхад би шал дэмий зүйлд сэтгэлээ зовоож байжээ. Тэд бие биенээ харахаар ямар их баярладаг гэж бодно, тэд бие биенээ эзгүй үеэр нэгнийгээ их санана, тэд цугтаа байхдаа үнэхээр аз жаргалтай”.

© maxinelee_y / instagram

“Би өөрийгөө ийм олон хүүхэдтэй болсон гэдэгтээ одоо болтол итгэж өгөхгүй л байгаа. Олон хүний хувьд 5 хүүхэд их олонд тооцогдоно, харин би бараг үүнээс 2 дахин их хүүхэдтэй. Үнэнийг хэлэхэд, би нэг л зүйлд их санаа зовж байна … Бидний ирээдүйд идэх хоолны зардал мөнгө. Өсвөр насны 6 хүү, тэгээд 3 охид ямар их хоол ордог болох бол гэж төсөөлөхөд ч аймаар. Гэхдээ энэ бол мэдээж өчүүхэн зүйл л дээ. Хамгийн гол нь тэд бие биенээ хайрлан өсөж байгааг л харах сайхан байна.”

Хэрвээ танд боломж байдаг бол та олон хүүхэдтэй болохыг хүсдэг үү?

79
ХөөрхөнХөөрхөн
19
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

38 Сэтгэгдэл

  1. Dolgorsuren Oidov

    Dolgorsuren Oidov

    2020/12/04 at 08:51

    Хөөрхөн юм бэ

  2. Namjil Guai

    Namjil Guai

    2020/12/04 at 10:01

    Сонин байгаа биз ингээд л сүшиг шүтлэг үүссэн бна.

  3. Degmid Sambuu

    Degmid Sambuu

    2020/12/04 at 10:44

    Бурхан хунээс ундрах хайрыг заавал уржуулж огдог

  4. Даваахүү Давка

    Даваахүү Давка

    2020/12/04 at 19:04

    Бурханы гайхамшиг .ямар сайхан юм

  5. Munkh Tsetseg

    Munkh Tsetseg

    2020/12/04 at 21:51

    Mundag bvsgvi we

  6. Duka Dunia

    Duka Dunia

    2020/12/04 at 23:07

    Сайхан сэтгэл гэдэг үнэхээр агуу

  7. Ser-od Bat-ulzii

    Ser-od Bat-ulzii

    2020/12/04 at 23:27

    Mundag ania bayr hvrgie amidraldn az jargL hvssen eroe

  8. Dagiimaa Jamyan

    Dagiimaa Jamyan

    2020/12/05 at 15:59

    Бурхан бэлэглэж дээ. Сайхан юм аа

  9. Ulzii Altansarnai

    Ulzii Altansarnai

    2020/12/05 at 17:17

    Gaihaltai hosuud , Burhan tanai ger bvliig bvhii l talbart sahin hamgaalah boltugai.

  10. Болормаа Болор

    Болормаа Болор

    2020/12/05 at 18:07

    Сайхан сэтгэл гэдэг ийм л гоё шүүдээ

  11. Оюун Зул

    Оюун Зул

    2020/12/05 at 19:03

    mundg yumaa

  12. Sosor Buram

    Sosor Buram

    2020/12/05 at 20:07

    Бурхан бидэнд хайртай.. .

  13. Baljinnym Zevegsuren

    Baljinnym Zevegsuren

    2020/12/05 at 21:50

    Huurhun ymaa

  14. Ganganhar Gangaa

    Ganganhar Gangaa

    2020/12/05 at 23:25

    Үр хүүхэдтэй хүн хамгийн баян хүн . Бурханы энэ сайхан бэлэг аз жаргалыг мэдэрч байгаа л хамгийн сайхан….

  15. Suren Purew

    Suren Purew

    2020/12/06 at 00:00

    Saihan

  16. Suren Purew

    Suren Purew

    2020/12/06 at 00:03

    Aav eejuudiin az jargal gantshan huuhed tsuu

  17. Tuvshin Otgonsukh

    Tuvshin Otgonsukh

    2020/12/06 at 02:59

    puu nohor ni ene huniig aljee

  18. Gendenjav Dulmaa

    Gendenjav Dulmaa

    2020/12/06 at 07:45

    Сайхан сэтгэл гэдэг үнэхээр агуу

  19. Monhtsetseg Monhtsetseg

    Monhtsetseg Monhtsetseg

    2020/12/06 at 08:21

    Ur huuhed eh hund urgelj az jargal avchirdag shu

  20. Baagii Battsetseg

    Baagii Battsetseg

    2020/12/06 at 08:40

    Iherlej bdg buyan yumaa. Az jargaluud bnadaa

  21. Майбаяр Дэжид

    Майбаяр Дэжид

    2020/12/06 at 09:00

    үр хүүхэдтэй хүн хамгийн баян хүн бурханы энэ сайхан бэлэг аз жаргалыг мэдэрч байгаа л хамгийн сайхан 🐒🐵🐻🐤🐥🐑😍😍💝💝💙💜👏👏👏

  22. saihan setgeltei bvsgvid burhan beleg vhchee.

  23. Мядагмаа Баяр

    Мядагмаа Баяр

    2020/12/06 at 10:14

    Сайхан сэтгэл тэй бүсгүйд бурхан үр хүүхдүүд аз жаргалыг бэлэглэжээ

  24. Ariunaa Ariuntsetseg

    Ariunaa Ariuntsetseg

    2020/12/06 at 11:42

    Hoyr bienee uneheer hairlaj huuhed avch osgonoo gedeg ymar ih buyn be buyn butsaad irehdee boroo shig asgardag gedegl endee hurai hurai hurai.Hair duuren az jargal ineed hoor eruul enhiig husie.

  25. Шинэжаргал Энхжин

    Шинэжаргал Энхжин

    2020/12/06 at 13:08

    хөөрхөн

  26. Акбота Тлеубай

    Акбота Тлеубай

    2020/12/06 at 14:10

    жинхэн хүүхэд хүссэн ээж байндаа өшөө их үртээ боллоороо

  27. Zulaa Zulaa

    Zulaa Zulaa

    2020/12/06 at 16:07

    Woow onor otgon ail boljee

  28. Tuvshinsaihan Tsogoo

    Tuvshinsaihan Tsogoo

    2020/12/06 at 16:37

    Баяр хүргэе бас аз жаргал хүсье

  29. Ina Erdene

    Ina Erdene

    2020/12/06 at 17:14

    юу тарина түүнийгээ хураана

  30. Davaabayar Oyunbileg

    Davaabayar Oyunbileg

    2020/12/06 at 19:34

    Мундөг ээж байна гэр бүлд нь аз жаргал хүсэж ерөөе

  31. Дарьжав Гэлэн

    Дарьжав Гэлэн

    2020/12/06 at 21:02

    Ээж хүн өөрөө бурхан үрс үүдэд эрүүл энхийг хүсье

  32. Dashdeleg Elbegsaikhan

    Dashdeleg Elbegsaikhan

    2020/12/06 at 21:19

    yamar mundag yum be az jargal hvsie..ger bvl saihan vrsvvd ni..

  33. Gombojaw Byambajargal

    Gombojaw Byambajargal

    2020/12/06 at 21:37

    mundag ym bayr hvrgie

  34. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2020/12/06 at 21:54

    Saihan setgeliin vzvvrt shar tos

  35. Uuganbayar Amgalan

    Uuganbayar Amgalan

    2020/12/06 at 22:32

    ymar goyim bee az jargal

  36. Buynhishig XB

    Buynhishig XB

    2020/12/07 at 00:20

    ямар гоё юм бээ

  37. Номин Зул

    Номин Зул

    2020/12/07 at 04:55

    hooh

  38. С. Сарнай

    С. Сарнай

    2020/12/07 at 07:54

    Shan onor otgon ail ger bn az jargal xvsii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *