2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл

0

Ирэх оны 2016 оны 2-р сарын 28-нд “Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь ёслол болно. Оскарын нэр дэвшигчдийг 1-р сарын 14-нд зарлах боловч Холливудын хамгийн нэр хүндтэй шагналын богино жагсаалтанд ямар ямар уран бүтээлүүд багтахыг урьдчилан таах гэж оролдсон юм. “Оскар”-ын шагнал авах хамгийн их боломжтой 15 уран бүтээлийг шүүн дүгнэж, барууны шүүмжлэгчдийн үзэл бодлыг судалсны дүнд та бүхэндээ танилцуулж байна.

1. The Revenant, 2015

Вэстэрн төрлийн кино нь өнөө үед ашиг олоход хамгийн тохиромжгүй сонголт мөн ч найруулагч Алехандро Гонзалэс Иньяриту 135 сая долларыг өөрийн шинэ кинондоо зарцуулжээ. Түүний кинонд алдарт жүжигчин Леонардо Ди Каприо гол дүрийг бүтээж байгаа ба тэрээр энэ удаад 19-р зууны эхэн үед амьдарч байсан анчин Хью Глассын дүрд тоглох юм. Хью Глассыг баавгай шархдуулахад хамт явсан хүмүүс нь түүнийг хаяж явдаг ч тэр амьд гарч өшөөгөө авдаг байна.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 1

2. Spotlight, 2015

Хуучны арга барилыг ашиглан бүтээгдсэн энэхүүү кино нь нийгмийн тун хурц сэдвийг хөндсөн юм. Уг кино нь The Boston Globe-ийн сэтгүүлчид хэрхэн педофил (бага насны хүүхэдтэй самуурагч) католик лам нарыг илчилсэн талаар харуулах юм. Том МакКартигийн уг кино нь олон оскар авах бүрэн боломжтой гэж шүүмжлэгчид үзээд байгаа ажээ.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 2

3. Carol, 2015

Америк зохиолч Патришиа Хайсмит өөрийн бүтээлүүдээрээ олны дунд алдаршсан ч түүний 1952 онд хэвлүүлсэн “Давсны үнэ” хэмээх эмэгтэй ижил хүйстнүүдийн зохиол нэр хүндийг нь ихээр унагасан юм. Тухайн үед ижил хүйстэн хэмээх ойлголт нь үргэлж сөрөг байсан учир найруулагч Тодд Хэйнс 60 жилийн дараа тус алдарт зохиолыг уянгын кино болгон дэлгэцнээ гаргахаар болсон байна.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 3

4. The Hateful Eight, 2015

Квентин Тарантино барууны хуучин киног шимтэн үзэх ч дуртай, өөрөө тэр сэдвээр уран бүтээл туурвих ч дуртай нэгэн юм. Энэ удаад тэрээр өртөөн дээр тааралдсан 8 хүний тухай кино хийж байгаа бөгөөд тэднийг цасан шуурга тус газар хүргэжээ. Тэдний дунд цэргийн генералаас эхлээд хөлсний ангуучид хүртэл байдаг ба эцэст нь хэн амьд үлдэхийг мэдээж амьд үлдсэн хүн нь л мэдэх байх.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 4

5. Mad Max: Fury Road, 2015

Галзуу Максыг ахин дэлгэцнээ гарна гэхэд хүмүүс өмнө нь байсан гайхалтай тэр цувралыг хүлээгээгүй байсан хэдий ч уг кино нь оны шилдэг бүтээлүүдийн нэг болж чадсан юм. Жорж Миллер өөрийн залуу байхдаа бүтээсэн ертөнцөө ахин амжилттайгаар сэргээсэнд олон ч хүмүүс баярлаж байгаа аж.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 5

6. Room, 2015

Бри Ларсон уг кинонд өөрийн хүүгээ төрснөөс нь хойш нэг өрөөнд өсгөж буй ээжийн дүрд тоглосон ба тухайн дүр нь оскарт нэр дэвшиж байгаа юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 6

7. The Danish Girl, 2015

Эдди Рэдмэйнд нэг Оскар аль хэдийн ноогдсон ч түүний сэтгэл ханаагүй бололтой. Учир нь тэр 1920-иод оны үед амьдарч байсан, анхны хүйсээ сольсон хүн болох Дани улсын зураач Лили Элбийн дүрээрээ Оскарт нэр дэвшиж байгаа юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 7

8. Brooklyn, 2015

Жон Кроулигийн шинэ бүтээл нь хэрхэн Ирландын цагаачид Америк улсад суурьшихаар ирсэн талаар гарах ба энэ нь нэгэн залуу бүсгүйн нүдээр харагдах юм. Кино 1950-иад оны үед үйл явдал нь өрнөх ба Нью-Йоркт нүүж ирсэн залуу бүсгүй, хоёр гэр мөн 2 залуугийн хооронд хэрхэн амьдралаа авч явахыг харуулах юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 8

9. The Martian, 2015

Ридли Скоттын сансрын тухай энэхүү кино шилдэгт тооцогдоход хэцүү ч түүнийг муу гэх аргагүй билээ. Хүчирхийлэлгүйгээр бодит байдлыг үнэнээр дүрслэн харуулах гэсэн түүний энэ оролдлого өөрийнхөөрөө онцлог бөгөөд магадгүй энэ нь түүний оскарт нэр дэвших шалтгаан болсон байх.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 9

10. Star Wars: Episode VII – The Force Awakens, 2015

Киноакадемикүүд тусгай эффект ашигласан блокбастеруудад шагнал өгөх нь ховор байдаг ч дэлхийн хамгийн алдартай бөгөөд нөлөө бүхий энэхүү цувралыг жагсаалтандаа оруулахгүй байж чадсангүй. Гайхалтай дуу мөн тусгай эффектүүдтэй энэхүү кино нь шагнал авах магадлал өндөртэй байгаа юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 10

11. Joy, 2015

Дэвид О. Расселлын хувьд ганц л гол дүрийн эмэгтэй жүжигчин байдаг нь Женнифер Лоурэнс юм. Энэ удаа тэд ганц бие эх бөгөөд гэр ахуйн ажлыг хөнгөвчлөх олон арга шийдлийг олж нэр алдартай болсон Жо Манганогийн талаар кино бүтээсэн байна. Уг бүтээл нь Женнифер Лоурэнсд 2 дахь оскарыг өгч магадгүй юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 11

12. Beasts of No Nation, 2015

Уг киног Netflix 10 сард үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Киноны үйл явдал Африкт болж буй иргэний дайнтай холбоотой байх бөгөөд оскарт нэр дэвших хүмүүс нь гол дүрд тоглосон Идрис Элб болон найруулагч Кэри Фүкүнагэ нар юм. Найруулагч Фүкүнагэ мөн “True Detectives” цувралыг найруулсан билээ.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 12

13. Inside Out, 2015

Энэ оны шилдэг хүүхэлдэй гэж хэлэгдэж байгаа энэхүү хүүхэлдэй нь сэтгэлзүйн байдлыг хүүхдүүдэд тун ойлгомжтойгоор тайлбарлаж өгснөөрөө онцлог юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 13

14. Steve Jobs, 2015

Сүүлийн хэдэн жил Стив Жобсын талаар олон ном, зохиол мөн кино гарсан ч амжилт олсон нь цөөн юм. Гэвч энэ удаагийн дэлгэцийн бүтээл бусдаас өөр юм. Юугаар вэ гэвэл энэ кино нь түүний амьдралын ердөө 3 өдрийг л харуулах юм.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 14

15. Bridge of Spies, 2015

Стивен Спилбергийн кинонууд Оскараас нэг их хол байгаад байдаггүй нь энэ удаад ч гэсэн нотлогдож байгаа юм. Хүйтэн дайны үед болсон тагнуулуудын алдарт солилцооны талаар уг кинонд гарах бөгөөд Оросын тагнуулд Марк Райленс тоглосон байна.

2016 оны Оскарт өрсөлдөх 15 уран бүтээл 15

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Jvpe Pvcen

    Jvpe Pvcen

    2015/12/28 at 18:28

    Би лав нүдээ анилаа

  2. Адъяа Адъяа

    Адъяа Адъяа

    2015/12/29 at 11:29

    za ymr ch bsan lenardeo avahgui

  3. Зочин

    2015/12/30 at 10:13

    oscar: hey leo! if u can , catch me lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *