Хөл нүцгэн алхах үед таны биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Нүцгэн улаараа дэлхийн гадаргууд хүрснээр бидний бие организм соронзон энергийг өөртөө шингээж авдаг ажээ

0

Science Direct-ийн мэдээлснээр эх дэлхийн үр шим хүнд үлэмж их бөгөөд хүн хөл нүцгэнээр дэлхийн гадаргууд хүрснээр бидний бие организм соронзон энергийг өөртөө шингээн авдаг ажээ. Хэдийгээр зун дууссан ч гэлээ гэртээ хөл нүцгэн байснаар адил хэмжээний энергийг авч чаддаг байна.

1. Сөрөг мэдрэмжүүдийг үгүй хийнэ

Гуталгүйгээр алхах нь стрессийн хэмжээг бууруулж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, даралт тогтворжуулж, амьсгалын замыг чөлөөлж өгдөг байна. Мөн хөл нүцгэн явах нь бидний хүүхэд насны дурсамжуудыг өдөөж, эерэг мэдрэмж төрүүлдэг ажээ.

 

2. Арьсыг нөхөн төлжүүлнэ

Хөлөндөө амьсгалах, чөлөөтэй байх боломжийг олгох нь маш чухал. Мөн энэ нь хөлөнд чийг хуримтлагдаж, мөөгөнцөр зэргээс үүдэлтэй таагүй үнэр үүсэхээс сэргийлнэ.

Зөвлөмж: Хэрэв та шороо эсвэл элсэн дээгүүр алхвал, энэ нь арьсыг гуужуулж, нөхөн төлжихөд тустай.

 

3. Танд эрч хүч нэмнэ

Бидний хөлөнд тоолж томшгүй олон мэдрэлийн төгсгөлүүд байдаг гэдгийг бид мэднэ. Тэдгээр цэгүүд нь зүү тавих зэрэг эмчилгээний гол байршил болж байдаг. Хөл нүцгэн алхаж эдгээр цэгүүдийг газарт хүргэх нь таны энергийг нэмэгдүүлж, эрч хүч нэмдэг.

 

4. Хөлний холбоос хэсгүүдэд ирэх даралтыг багасгана

Хүний бие организм гуталгүй байхаар бүрэлдэн бий болсон бүтэцтэй байдаг. Иймээс таныг гуталгүй алхах үед бие тань үүнд дасан зохицож, хөлний холбоос хэсгүүдэд ирж байсан даралтыг бууруулж өгдөг ажээ. Иймээс йог зэрэг спортын төрлүүд хөл нүцгэн бэлтгэл хийдэг байна.

 

5. Хөл нүцгэн байх нь бидний дархлааг дэмжинэ

“Доороосоо даарвал ханиад хүрнэ шүү” гэж ээж тань нэг бус удаа танд хэлж л байсан биз дээ? Гэвч хөл нүцгэн байх нь биднийг хүйтэнд илүү тэсвэртэй болгодог бөгөөд хүйтэн орчин нь биеэс ялгарах дулааны хэмжээг тэнцвэржүүлж, дархлааг сайжруулж байдаг ажээ. Мөн халуун болон хүйтний ялгаа үүсгэх замаар астма гэх мэт уушгины архаг өвчлөлүүдийг эмчилдэг байна.

 

6. Цусны эргэлтийг сайжруулна

Хөл нүцгэн байх нь хөлөнд буй артер болон венийн судаснуудын цусны эргэлтийг нэмэгдүүлдэг. Хэрэв та цусны эргэлтээ дэмжихийг хүсвэл хүйтэн ус, нойтон хөрс, гол, нуурын эрэг зэргээр хөл нүцгэн алхаарай. Энэ нь мөн таны хөлөнд байгаа элдэв үрэвслийг дарж өгдөг гэдгээрээ онцлогтой байдаг.

 

Бонус

Уншигч танд өнөөдрөөс хэрэгжүүлж болох бяцхан зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Өдөрт 1 цаг хөл нүцгэн алхаарай. Хэрэв боломжтой бол хөлний хуруу болон өсгийн дээрээ ачаалал илүүтэй өгч алхаарай.
  • Хөл нүцгэн хичээллэх боломжтой спорт нь таны булчин шөрмөсийг сайн хөгжүүлдэг. Харин зарим нэг пүүзний хувьд хөлд яг л хөл нүцгэн буй мэт ачаалал өгөх зориулалтаар хийгдсэн байдаг тул хөлөнд ачаалал өгөхгүй байх давуу талтай.
  • Хөлний эрүүл ахуйдаа анхаарал хандуулж байгаарай. Учир нь хөл нүцгэн удаан алхах нь хуурайших, бохирдох, эвэрших нөхцлийг бүрдүүлдэг.

Та өдөрт хэдий хэр хугацаанд хөл нүцгэн байдаг вэ? Хөл нүцгэн алхахын өөр давуу талуудаас та мэдэх үү?

22
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nandin Ebe

    Nandin Ebe

    2020/09/15 at 17:00

    Tuke Rentsen

  2. Le La

    Le La

    2020/09/15 at 23:40

    hedii tiim ch gelee dooroosoo het daarwal boornii vrewseltei boldog yum shu🤗

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *