Лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг задлахаасаа өмнө лаазны тагийг нь заавал цэвэрлэж байх 4 шалтгаан

0

Зуны аагим халуун өдрүүдэд та гартаа байгаа лаазтай ундааг задлан, шаржигнах чимээг нь сонсонгоо тамшаалан уухыг тэсч ядах нь дамжиггүй. Энэ ундаа танд сэрүүн мэдрэмжийг бэлэглэж, амны цангааг тайлах нь мэдээж хэрэг боловч тагийг нь заавал цэвэрлэхээ мартаж болохгүй. Хэрэв цэвэрлэхгүй бол та шавж эсвэл ямар нэгэн амьтны үлдээсэн хогийг хамт уух магадлалтай. Лаазалсан бүтээгдэхүүнүүд таны гарт очихын өмнө маш урт замыг туулдаг. Үлэмж том агуулахаас эхлээд тээврийн машинаар тээвэрлэгдэж ирэх замдаа орчны болон жижиг амьтдаар бохирдох эрсдэлтэй байдаг. Манай сайт уншигч танд лаазалсан бүтээгдэхүүнийг шууд хэрэглэлгүй, задлахаасаа өмнө тагийг нь заавал цэвэрлэх шалтгаануудыг хуваалцаж байна.

1. Саван дээр жижиг амьтад шээсэн байх магадлалтай

Амьтны шээс нь лептоспиросис (leptospirosis) тэргүүтэй аюултай өвчнүүдийн гол дамжуулагч болдог ажээ. Энэ өвчин нь хулгана, харх зэрэг амьтны шээсээр дамжин хүнд халдварладаг нянгийн гаралтай халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэгтэй илэрдэг өвчин билээ. Эдгээр шинж тэмдэг нь хүндэрвэл өвчний хурц хэлбэр лүү ч шилжих аюултай.

 

2. Орчны тоос шороогоор дамжин бохирдсон байх магадлалтай

Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр лаазалсан бүтээгдэхүүний гадаргуу дээрх шороо тоосны бохирдол нь өвчин үүсгэгч бичил биетийг өөртөө агуулж байх магадлалтай хэмээжээ. Жишээлбэл, ийм замаар хүний биед ордог Bacillus cereus хэмээх бактери нь суулгах, гэдэс базлах, бөөлжих зэрэг шинж тэмдгийг үзүүлдэг байна.

 

3. Жоом зэрэг амьтад лаазны таг хэсгийг өндөглөхөд ашиглах магадлалтай байдаг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр жоом тэргүүтэй шавж нь цусан суулга, хижиг, үхжил, уяман зэрэг өвчнийг тараах нөхцлийг бүрдүүлж байдаг гэдгийг мэдээлсэн байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд лаазны таглааг савантай усаар угаах хэрэгтэй.

 

4. Амьтдын үлдээсэн ул мөр хоолтой холилдох магадлалтай

Лаазны таглаа нь ялаа, аалз, жоом зэрэг шавжны ул мөрөөр дүүрэн байх магадлалтай. Хэрэв та таглааг нь цэвэрлэлгүй нээсэн тохиолдолд тэдгээр амьтдаас үлдсэн зүйлс идэх гэж буй хоолтой чинь холилдох эрсдэлтэй. Ялаа зэрэг амьтад нь өөртөө булчин задрах өвчин, полиомиелит, хижиг зэрэг 60 гаруй өвчний нянг тээж явдаг тул хянамгай байх нь чухал.

Та лаазалсан бүтээгдэхүүнийг задлахын өмнө таг хэсгийг нь цэвэрлэдэг үү? Хэрэв үгүй бол хэрэгцээтэй дадал зуршлыг өөртөө бий болгоход хэзээ ч оройтохгүй гэдгийг битгий мартаарай.

12
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *