Бусдын санал бодлыг сонсох нь илүү сайн ажиллаж, ажилдаа амжилт гаргахад тус болдоггүйг судалгаагаар тогтоожээ

0

Бид бусдын санал бодлыг сонсох нь өөрийгөө илүү сайжрах, хөгжиж дэвшихэд тус болно гэж үздэг. Гэвч Харвардын их сургуулийн судлаачид энэ нь шилдэг стратеги биш болохыг олж илрүүлжээ. Тэд хэд хэдэн туршилтаар үүнийг баталсан бөгөөд үр дүн нь итгэмээргүй байсан гэнэ: бусдын санал бодлыг сонсохоос илүү, бусдын зөвлөгөөг сонсох нь ач тустай байдаг байна.

Заримдаа бусдын санал бодлыг сонсох нь амжилтаас хойш татдаг гэж ойлгож болно. Яагаад гэдгийг дараах 5 шалтгаанаар тайлбарлая.

1. Санал бодол сонсох нь хэтэрхий тодорхой бус байдаг

Бусдын санал бодол тодорхой, ойлгомжтой биш байдаг бөгөөд биднийг цаашид сайжрахад тус хүргэдэггүй. Судалгаанаас үзэхэд тодорхой бус санал бодол эмэгтэйчүүдийн карьерийг зогсонги байдалд оруулдаг нь батлагджээ. Эрчүүд ихэнхдээ тодорхой чиглэлийг бусдаас хүлээж авдаг бол, эмэгтэйчүүд илүү детальчилсан санал бодол бусдаас сонсох нь харьцангуй бага байдаг байна. Өөр нэгэн судалгаагаар оюутнууд дүгнэгчээсээ шүүмжлэл бүхий санал бодол бага сонсдог нь тогтоогдсон бөгөөд энэ нь тэд бусдаас дор үнэлэгдэх дургүй байдагтай холбоотой гэнэ.

 

2. Санал бодол ихэнхдээ магтаал хэлбэрээр хэлэгддэг

Та бусдаас санал бодлоо хэлээч гэхэд тэд ихэнхдээ магтаалын үг хэлнэ. Туршилтаар оюутнууд курс дэвших үед сургалтын талаар ихэнхдээ “Энэ жилийн хувьд сургалтын хөтөлбөр болон багш нарын хичээл заах арга барил сайн байлаа” гэж хэлдэг нь тогтоогджээ. Мөн эмэгтэйчүүдэд бусад хүмүүст санал бодлоо илэрхийлэхдээ ихэвчлэн сайн ажиллалаа гэж хэлдэг байна.

 

3. Санал бодол үргэлж үнэлгээтэй холбогддог

Бид үнэлгээтэй холбож санал бодлоо илэрхийлэх хандлагатай байдаг. Яагаад гэвэл сургууль дээр бид ихэвчлэн сурлагын амжилтаас үүдэж, бусдын санал бодлыг сонсдог. Бид өсч томорч, карьераа эхлүүлэхэд ажлын гүйцэтгэл дээр суурилсан санал бодлуудыг бусдаас сонсоно. Иймд хүмүүс бусдад санал бодлоо илэрхийлэхдээ тухайн хүний өнгөрсөн болон одоо байгаа нөхцөлд тулгуурлахаас биш, ирээдүйг огтхон ч бодолцож үздэггүй байна.

 

4. Зөвлөгөө нь хийсэн зүйл дээр тулгуурладаг

Бусдаас зөвлөгөө хүсэхэд хүмүүс ихэнхдээ одоогийн үр дүн гэхээсээ илүү ирээдүйд гарах үр дүнг бодолцдог гэж хэлж болно. Та өнгөрснийг өөрчилж чадахгүй боловч, ирээдүй таны одоо юу хийхээс шууд хамаарна. Судалгаагаар хүмүүс бусдад зөвлөгөө өгөхдөө тухайн хүний өмнө гарч ирж болох боломж, ирээдүйд улам сайжрахын тулд юуг анхаарах ёстой гэх мэт зүйлсэд илүү тулгуурладаг нь батлагджээ.

 

5. Зөвлөгөө танд илүү детальчилсан тайлбарыг өгдөг

Хүмүүсээс санал бодлыг нь биш, зөвлөгөөг нь асуухад тэд ихэнхдээ  тухайн хүнийг илүү сайжрах тал дээр нь анхаарч, нарийвчилсан зөвлөгөөг өгдөг байна. Жишээ нь, туршилтаар үнэлэгчээс санал бодлыг нь биш, зөвлөгөөг нь сонсдог оюутнууд тухайн сурч буй курсын хүрээнд хийсэн хичээл, бие даалт болон илтгэлийнхээ талаар нарийвчилсан мэдээллийг хүлээж авч, дахиад юун дээр алдаа гаргаж болохгүй вэ гэдгээ мэдэж авдаг байна.

Та хамгийн сүүлд хэзээ бусдын санал бодлыг биш, зөвлөгөөг сонссон бэ? Танд санал бодлоос илүү бусдын зөвлөгөөг сонсох нь ач тустай байдаг уу?

6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. blink

    2020/10/07 at 22:44

    hi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *