Ухаарал хайрлаж, сэтгэл хөдөлгөм гайхалтай гэрэл зургууд. Эндээс та өнөөдрийнхөө эрч хүчийг олж аваарай

2

Ахуйн ажил төрөл, гэр бүлийн өдөр тутмын амьдрал, ажил дээрх асуудал – өдөр тутмын амьдралыг зарим хүмүүс уйтгартай гэдэг, гэхдээ заримдаа үнэхээр сэтгэл хөдөлгөм энгийн үйл явдал зөндөө болж байгааг бид тэр болгон анзаардаггүй. Энэ анзааргагүй байдлаасаа болоод бид амьдралын чухал зүйлээ алдаж байгаа юм биш биз?

Жишээ нь, сэтгэлд дурсамж болох үлдэх тэр л мөчийг эргэн санахад хүнд хэцүү үед сэтгэл сэргээдэг шүү дээ. Яг л ийм мэдрэмжийг шингээсэн гэрэл зургуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Үнэхээр хүчтэй гэрэл зураг, ухаалаг утасны дэлгэцийн цаанаас ч танд эрч хүч өгөх чадалтай.

Дөнгөж төрсөн үрдээ үзүүлж буй эцгийн хайраар дүүрэн анхны дэмжлэг

© Reddit

 

Энэ хүү жинхэнэ шидтэнтэй учирчээ

© Reddit

 

Маргарет Бекема багаасаа мөрөөдөж байсан дипломаа гардаж авлаа. 97 насандаа шүү

© Mlive

 

Энэ хүүгийн анхны цас

© Reddit

 

Хүүхдүүдэд хил хязгаар гэж үгүй

© Reddit

 

Томчуудын хоолыг амссан анхны өдөр

© Reddit

 

Хүү ээжийгээ угаалгын өрөөнд байхад нь эргэхээр шийджээ

© Imgur

 

21 насны төрсөн өдрийг ингэж өнгөрөөх ч тохиолдол бий. Гэхдээ төрсөн өдрийн хүсэл нь чин сэтгэлээс гарч байгаа юм. Түүний хүсэл нь гэвэл химийн эмчилгээгээ амжилттай даваад 22 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх

© Reddit

 

Эмээ FaceTime-ийг өөрийн болгоод авчихлаа

© Imgur

 

Залуу хайртай бүсгүйдээ санал тавьжээ. Тэр хоёрын царай баяр баяслаар дүүрч байна

© Reddit

 

Далайтай танилцсан явдал нэг иймэрхүү өнгөрлөө

© Imgur

 

Генийн хүнд өвчтэй хүүгээ эмнэлгээс гаргаж авах тэр агшин

© Reddit

 

Нейрофиброматозийн өвчтэй хүнийг Франциск пап лам нигүүлсэн тэвэрч байна

© Claudio Peri

 

Хүндхэн өдрийн дараа чамайг тайвшруулах найдвартай түшиг тулгуур байгаа цагт

© Reddit

 

Олон жилийн дараа хоёр ахмад дахин уулзаж байна

© Imgur

 

12 жил хамтдаа байсан андын минь сүүлчийн зураг

© Reddit

 

Залуу хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ триатлонд цуг авч явжээ

© Imgur

 

Хоёр сартай бяцхан жаал анх удаа сэрэлгүйгээр 8 цаг унтжээ

© Reddit

 

Охин, муур хоёр хэзээ ч салж хагацдаггүй. Нойрондоо ч тэр

© Reddit

 

Охинд төрсөн өдрөөрөө ээжийнхээ ундааг ууж үзэх завшаан олджээ

© Imgur

 

Автомашинаар аялж байгаа анхны аялал. Мэдээж муурных

© Imgur

 

Хүмүүсийн үнсэлцэж байгааг анх удаа харжээ

© Reddit

 

Нохойг асрамжийн газраас авч яваад түүнд итгэл найдвар төрүүлсэн юм, даанч буцаагаад авчихжээ. Түүнийг буцаагаад аваад ирлээ

© Imgur

 

Марио 25 жил амьтны хүрээлэнд ажилласан. Түүнд тархины хорт хавдар гэсэн онош тавьсан юм, эмчилгээнд орохоосоо өмнө хайртай амьтдаа эргэхээр шийджээ

© Dutch Ambulance Wish Foundation

 

Залуу 42 хоногийн комоос сэрээд тако идмээр санагджээ. Ашгүй эмч нар түүнд дуртай хоолоо идэхийг нь зөвшөөрсөн байна

© Reddit

 

Аймшигтай хүзүүвчтэй байхад жинхэнэ хайр л сэтгэл санааг дэмжих болно

© Reddit

 

Энэ хоёр заан үүрд хагацаж байгаа юм, тэднийг өөр өөр амьтны хүрээлэнд өгөхөөр болжээ

© Facebook

Бие биедээ багахан ч болов анхаарал халамжтай байцгаая хүмүүс ээ.

400
ХарамсалтайХарамсалтай
106
ГоёГоё
48
ХөөрхөнХөөрхөн
33
ГайхмаарГайхмаар
32
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayraa Aminerdene

    Bayraa Aminerdene

    2020/10/10 at 16:14

    Miigaa Gerelchuluun

  2. Garid Enhtuul

    Garid Enhtuul

    2020/10/10 at 16:29

    Zawaan ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *