Алдартай брендийн оригинал бараа бүтээгдэхүүнүүдийг хуурамчаас нь ялгаж таних 10 арга

0

2013 онд дэлхийн зах зээл дээр нийт 461 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хуурамч бараа бүтээгдэхүүн бий гэсэн судалгаа хийгдэж байжээ. Тэгвэл дэлхийд алдартай Nike, Rayban, Rolex, Supreme болон Louis Vuitton брендүүдийг дуурайлган хийж ашиг олох явдал хамгийн түгээмэл байдаг аж. Манай сайт уншигч танд алдартай брендийн бүтээгдэхүүнүүдийг хуурамчаас хэрхэн ялгаж таних талаарх зөвлөгөөг хүргэж байна.

1. Nike брендийн цамц

© gcafotografia/Shutterstock.com
  • Юуны өмнө брендийн логог бодит логотой нь харьцуулж үзэх шаардлагатай. Хуурамч бүтээгдэхүүний хувьд логог хазгай хийх, оёдол, өнцөг буруу тавих зэрэг алдааг түгээмэл гаргадаг.
  • Цамцны дотор байх шошгийг анхааралтай уншаарай. Албан ёсны бүтээгдэхүүнүүд ямар нэгэн алдаагүй бичигдсэн байдаг бол хуурамч бүтээгдэхүүнд алдаатай бичиглэл түлхүү харагддаг.
  • Цамцны бэлхүүс орчим хийгдсэн байдаг шошгийг ажиглаарай. Оригинал бүтээгдэхүүнд ихэвчлэн давхар шошго оёсон байдаг бол хуурамч бүтээгдэхүүнүүд нэг л шошготой байдаг ажээ.

 

2. Nike брендийн пүүз

© Albo73/ Depositphotos.com
  • Nike Air брендийн пүүз нь хуурамч пүүзнээс материалын чанараар эрс ялгардаг тул материал нь хэр бат бөх байгааг анзаарах нь чухал.
  • Түүнчлэн тус брендийн пүүз нь нэгэн жигд байдлыг чухалчилсан байдаг тул жигд бус хийгдсэн пүүзийг авахгүй байхыг илүүд үзээрэй.

 

3. Gucci брендийн гар цүнх

© AndreaA./Depositphotos.com
  • Цүнхний нүүрэн дээр байх давхар G үсэг бүхий логог сайтар ажиглаарай. Оригинал бүтээгдэхүүн дээрх лого нь нэгэн жигд, төгс зууван хэлбэр үүсгэсэн байдаг бол хуурамч бүтээгдэхүүн дээрх лого илүү болхи хийцтэй байдгаараа ялгарч харагддаг.
  • Түүнчлэн Gucci брендийн гар цүнхий оёдлын утас үргэлж цүнхний өнгөтэйгөө ижил байхаас гадна нэгэн жигд оёдолтой байдаг ажээ.

 

4. Adidas Yeezy

© LuxuryWrists77 / reddit, © DedMityay/ Depositphotos.com
  • Юуны түрүүнд та Adidas Yeezy пүүзний хээг анхааралтай ажиглаарай. Тус пүүзний хээ нь гадагшаа эргүүлэгтэй, жигд бус байдлаар дүрслэгдсэн байдаг.
  • Тус пүүзний хэл нь урагшаа эргүүлэгтэй байдаг бол хуурамч бүтээгдэхүүний хэл нь тэгш байдаг аж.
  • Мөн пүүз дотор буй Adidas брендийн логог ажиглаарай. Хоёр пүүзний доторх лого ижил хэмжээтэй хийгддэг ажээ.
  • Дотор оёдол нь нарийн хийцлэлтэй байдаг тул болхи оёдолтой пүүз худалдан авахаас зайлсхийх хэрэгтэй.

 

5. Hermès брендийн цүнх

© legitcheckapp / reddit
  • Тус брендийн цүнхийг худалдан авахдаа та хамгийн түрүүнд цүнхэн дотор буй Hermès хэмээх нэрийн хэвлэлийг ажиглаарай. Hermès гэсэн үгний “È” үсэгний дээр буй аксент тэмдэглэгээ нь маш нарийн хийцтэй цэвэрхэн байх ёстойг анхаарна уу. Түүнчлэн France гэсэн үгний эхний хоёр үсэг хоорондоо зайтай байгаа эсэхийг нягтлаарай. Оригинал бүтээгдэхүүн дээр уг хоёр үсэг хэзээ ч нийлж бичигддэггүй.
  • Цүнхний оосрын оёдол ямар байгааг мөн ажиглах хэрэгтэй. Оригинал бүтээгдэхүүний оёдол ямагт чамин, нэгэн жигд үргэлжилсэн байдаг гэдгийг анхаараарай.

 

6. Toms брендийн углааш

© The Art of Pics/ Shutterstock.com
  • Оригинал углаашны улавч ултайгаа бэхэлгээтэй байдаг тул гараар татаж авах боломжгүй байдаг аж.
  • Углаашны ард байгаа логон дээр үсэгнүүд нь нэг жигд байдаг бол хуурамч бүтээгдэхүүний үг, үсэг өөр хоорондоо зайтай, жигд бус бичигдсэн байдаг. Тухайлбал, хуурамч бүтээгдэхүүн дээрх Toms гэх үгний “О” үсэг нь хэвийн үеийнхээс хэт өргөн бичигдсэн байгааг та дээрх зурагнаас харж байна.
  • Ул болон их биеийг холбож бэхэлсэн цавууг үйлдвэрлэгчид хэзээ ч нүдэнд ил харагдахаар хийдэггүй ажээ. Иймээс тус брендийн углаашийг сонирхож буй бол нүдэнд ил харагдах цавуу байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй.

 

7. Guess брендийн цүнх

© roschinletter / Depositphotos.com
  • Юуны түрүүнд Guess брендийн хуурамч цүнхнүүд нь арьс биш, хиймэл нийлэг материалаар хийгдсэн байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Хиймэл нийлэг материал дээр хуруугаараа дарах үед үүссэн нугалаас эргэн хэвийн байлдалдаа орохгүй удаж байгаа тохиолдолд энэ нь цэвэр арьсан материал биш гэдгийг илтгэдэг ажээ.
  • Үүний дараа та цүнхний ирмэгний хүрээг шалгаарай. Оригинал Guess брендийн цүнхний хүрээ нь харьцангуй зөөлөн материалтай байдаг бол хуурамч бүтээгдэхүүний хүрээ нь хэтэрхий нимгэн эсвэл хүрээгүй байх тохиолдол ч бий.
  • Guess брендийн метал лого нь харахад өнгөлөг, толигор байдаг бол хуурамч цүнхний хувьд бүрсгэр байх нь элбэг.

 

8. Balenciaga брендийн пүүз

© sozon/ Depositphotos.com
  • Balenciaga брендийн гүйлтийн пүүзийг зузаан товгор ултай байдгаар нь та сайн мэдэх биз ээ. Мэдээж хуурамч бүтээгдэхүүний ул нь оригинал хувилбар шигээ товгор, зузаан байдаггүй.
  • Үүнээс гадна урагшаа хошуу хэсэг рүү илүү гарсан улны хэсэг илүү өргөн, том нугалаастай байдаг.
  • Мөн пүүзний арын хэсгийн оёдол хуурамч бүтээгдэхүүнд голлож хийгдээгүй, хазгай байх явдал бий. Мөн брендийн нэрийн үсэг өөр хоорондоо адилгүй, хоорондын зай өөр байвал энэ нь хуурамч бүтээгдэхүүн гэдгийн илрэл болох аж.

 

9. Levi’s жийнсэн өмд

© onajourney/ Shutterstock.com
  • Levi’s брендийн жийнсэн өмдийг таних хамгийн энгийн арга бол арын халаас дээрх давхар оёдол билээ. Тэгвэл оригинал үйлдвэрийн өмдний арын халаас дээрх тэрхүү оёдол нь халаасыг голлож хоёр тал руугаа хийгдсэн байдаг аж.
  • Түүнчлэн тэрхүү оёдол нь ямагт улбар шар өнгийн байдаг гэдгийг анхаараарай. Зарим дуураймал өмднүүд уг оёдлыг өөр өнгийн утсаар хийсэн байх нь бий.
  • Арын халаасны хажууд байх шошго дээр тус бренд өөрийн нэрийг бичсэн байдаг бол хуурамч өмдөн дээр “R” үсэг бичигдсэн байдаг байна.

 

10. Fila брендийн пүүз

© 2p2play/ Shutterstock.com
  • Хуурамч бүтээгдэхүүний лого дээрх “F” үсэгний оёдол энгийн нүдээр мэдэгдэхүйц чанаргүй байдаг бол оригинал бүтээгдэхүүн дээрх уг үсэг төгс оёдолтой, өнцөг нэг бүр нь ижил хэмжээтэй байдаг ажээ.
  • Пүүзэн дээрх агааржуулалтын нүхийг сайтар ажиглаарай. Оригинал бүтээгдэхүүний тэдгээр нүхнүүд өөр хоорондоо ижил хэмжээний зайтай хийгдсэн байдаг аж.
  • Оригинал бүтээгдэхүүний өсгий болон хэлэн дээрх лого нэг ижил хэмжээтэй байдаг бол хуурамч бүтээгдэхүүн дээрх логоны өнгө солигдох, хэмжээ өөрчлөгдөх явдал их гардаг байна.

Оригинал бүтээгдэхүүнтэй андуурч хуурамч зүйл худалдаж авч байсан удаа танд бий юу?

12
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *