Халбагыг гоо сайхандаа ашиглах 13 сонирхолтой арга

1

Цайны халбагаар цайндаа элсэн чихэр хийж хутгахаас гадна нүүрээ цэвэрхэн будах боломжтой. Энэхүү халбага яг юунд хэрэг болохыг хамтдаа харцгаая.

Контур зурах

Халбаганы ишийг нүдний гадна өнцөгт ойртуулан тэгш шугам зурна. Дараа нь халбаганы гүдгэр талыг гадагш харуулж зовхинд байрлуулаад муруй зурна. Үлдсэн хэсгийг өөрөө зураарай.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 1

Хавдсан нүдэндээ зориулж халбагаа хөлдөөгөөрэй

Хоёр металл халбагыг хөргөгчинд хийж хонуулна. Өглөө нүдний доод хавдсан зовхин дээрээ нүдний дотор өнцгөөс гадна өнцөг рүү чиглүүлэн зөөлөн иллэг хийж өгөөрэй. Ингээд л хаван алга болно доо.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 2

Сормуусаа будах

Доод сормуусаа будахдаа халбагны гүдгэр талыг гадагш харуулж тавиад будаарай. Мөн дээд сормуусыг будахдаа энэ аргыг ашигласнаар арьсаа будахаас сэргийлэх боломжтой.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 3

Хагарсан тень

Хэрэв та тень, пудр, хацар өнгөлөгчөө санаандгүй унагаад буталчихсан бол хоёр дусал эмнэлгийн спирт дусаагаад халбагаараа сайтар чигжиж нягтруулаарай. Уусмал хатсаны дараа та яг өмнөх шигээ хэрэглэх боломжтой.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 4

Сормуусаа дэрвийлгэе

Гар дор сормуус дэрвийлгэгч байхгүй бол металл халбага ашиглахыг санал болгож байна. Халбаганы гүдгэр талыг дээд зовхи руу харуулан байрлуулаад сормуусаа халбаганы ирмэгийн дагуу зөөлөн дарж өгөөрэй. Хэрэв илүү үр дүнтэй арга хайж байгаа бол халбагаа бага зэрэг халааж болно.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 6

Хөмсөг зурах

Халбаганы муруй хэсэг нь хөмсөгний нумыг гаргахад хамгийн тохиромжтой зүйл юм. Халбаганы гүдгэр талыг гадагш харуулж хөмсөгний доор байрлуулна. Үүний дараа харандаагаар зураарай. Үлдсэн хэсгийг өөрөө зураарай.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 5

Уруулын будгаа өөрөө хийгээрэй

Хүссэн өнгийн тень ашиглаад халбаган дээр тавьж уруул өнгөлөгч эсвэл вазелин нэмээд будагны багсаар зуурч уруулаа будаарай.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 7

Хацраа өнгөлөөрэй

Хэрэв та хаанаас, хэрхэн өнгөлөхөө мэдэхгүй байгаа бол халбагаа яг хацрын ясан дээр байрлуулж тавиарай. Хацар өнгөлөгчөөрөө халбаганы доод хэсгийг будна.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 8

Будаг холихдоо ашиглаарай

Хэдэн дусал хумсны лакыг халбаган дээр дусаагаад хольж хэрэглээрэй. Ингэснээр нарийн бийр, зүү, сойз ашиглан зурахад хялбар болох болно. Мөн олон төрлийн өнгө хүссэнээрээ холих боломжтой.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 9

Хумсаа будах арга

Хумсаа суурь лакаар будаад хатаагаарай. Халбагандаа хоёр өөр өнгийн лак нэг нэг дусал дусааж үсний хавчаараар холиорой. Лак захаар байхаар халбагаа далийлган барина. Одоо хуруугаа лакандаа дүүрээд л маникюр бэлэн боллоо.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 10

Хумсаа цэвэрхэн будах

Хуванцар халбага аваад ургасан хумсныхаа доор байрлуулна. Ингээд лакаа санаа амар хэрэглэх боломжтой боллоо.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 11

Хөхрөлт болон цус хурсан хэсгийг арилгах

Хөлдөөгчинд хийсэн халбагыг хөхөрсөн болон цус хурсан хэсэгт тавина. Ингэснээр тухайн хэсгийн цусны урсгалыг удаашруулах болно.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 12

Батгаа эмчлээрэй

Энэ хуучин арга “шинэхэн” батгыг арилгахад туслах болно. Крантнаас халуун ус саванд авна (түлэхээр халуун биш). Савтай усандаа халбагаа дүрнэ. Халбага халмагц гүдгэр хэсгээр батган дээр тавиад хөртөл нь хүлээгээрэй.

Халбага ашиглан нүүрээ будах 13 сонирхолтой арга 13

4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. нямка

    2016/01/01 at 18:24

    Гоё санаанууд байна хэрэгжүүлж үзнээ ок

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *