Санкт-Петрбургт сүндэрлэсэн гайхамшигт элсэн баримлууд

0

Санкт-Петрбургт сүндэрлэсэн гайхамшигт элсэн баримлууд


Европ тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, гарцтай, тус тивийн хамгийн залуу хот гэгддэг Санкт-Петербург хотноо энэ сарын 11-ний өдөр “Мульт-остров” нэртэй элсэн баримлын үзэсгэлэн үүд хаалгаа нээжээ. Өдөр бүр өглөөний 10 цагаас үдшийн 21 цаг хүртэл ирсэн зочдыг хүлээн авч байгаа тус үзэсгэлэн хүүхэлдэйн кино гэсэн сэдэвтэйгээр нээгдсэн бөгөөд ирэх 8-р сарыг дуустал үүд хаалга нь нээлттэй байх юм. Хөвсгөр Боб, чоно ба туулай, Винни Пух, араатны хаан арслан гэхчилэн олон арван танил дотно хүүхэлдэйн баатруудын элсэн баримлуудыг энэ үзэсгэлэнгээс олж харах боломжтой.Насанд хүрэгчид 250 рубль, оюутан сурагчид 150 рубль төлснөөр үзэсгэлэнгийн хаалгаар орох эрхтэй болох ба 7-оос доош насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж. Үзэсгэлэлэнд хүрэлцэн ирсэн зочид урлагийн гарамгай мастеруудын ур ухаан, авьяас чадвараа шингээн урласан гайхамшигтай элсэн баримлуудыг үзэж сонирхохын зэрэгцээ хүүхдүүдийнхээ хамт элсээр бүтээл урлах боломжийг эдлэх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. RUBY_gem

    2012/08/04 at 12:26

    gaihaltai buteel, nur hudulmur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *