Нойрмог байдлаас таныг сэргээх 6 төрлийн кофены жор

0

Анхилуун үнэртэй шинэхэн чанасан кофе таныг бүх л өдрийн турш эрч хүчээр цэнэглэж, хүйтэнд дааруулахгүй байх болно. Өглөөний цайндаа кофе хэрэглэвэл илүү амттай биш гэж үү? Хэрэв та эспрессо болон капучиногоос уйдсан бол танд зориулж 6 төрлийн кофены жорыг танилцуулж байна.

Кофе “Oflameron” (1901 оны жор)

Нойрмог байдлаас тань сэргээх 6 төрлийн кофены жор 6

Орц: (1 хүний порц)

  • 1 цайны халбага кофе (гашуун, нунтаг)
  • 1 хоолны халбага хагас хуурай шампанск
  • 100 мл ус
  • Чимх ваниль

Бэлтгэх арга:

Усандаа ваниль хийж уусгана. Кофе чанагчиндаа ус хийнэ. Цайны халбагаа ванильтай усандаа дүрээд тэр халбагаараа кофегоо халбагадаарай. Кофегоо чанагчинд хийгээд дунд зэргийн гал дээр чанана. Хөөсрөөд ирмэгц кофендоо шампанскнаас нэмнэ. Илүү ихээр хөөсөртөл гал дээр барина. Хэрэв ихээр хөөсөрвөл болсон гэж үзээд гал дээрээс аваарай. Ундаагаа жижиг аяганд хийж зооглоорой.

“Шидэт кофе”

Нойрмог байдлаас тань сэргээх 6 төрлийн кофены жор 5

Орц:

  • 1 аяга чанасан кофе
  • 1 цайны халбага шанц
  • 1/2 цайны халбага задь самар
  • 2 цайны халбага молоко
  • 1 цайны халбага какао
  • 1 цайны халбага нухсан буйлс самар

Бэлтгэх арга:

Кофендоо шанц болон задь самар нэмж чанаарай. Молоко болон какаогоо хамт нийлүүлээд сайтар холино. Аяганы талаар бэлтгэсэн кофеноос хийгээд дээрээс нь молоко, какаоны холимогоо нэмнэ. Кофеныхоо үлдэгдлийг аяганд нэмж хийгээд дээр нь нухсан буйлсаа цацаад уухад бэлэн боллоо.

Дорнын шоколадтай кофе

Нойрмог байдлаас тань сэргээх 6 төрлийн кофены жор 1

Орц: (1 хүний порц)

  • 20-25 гр кофены үр
  • 50 гр гашуун шоколад
  • 100 гр зайрмаг
  • 1/2 лимон
  • 1/4 цайны халбага давс
  • Элсэн чихэр

Бэлтгэх арга:

Шоколадаа үйрмэг болтол жижиглэнэ. Лимоноо бөөрөнхий зүснэ. Кофе чанагчинд кофе, элсэн чихэр хийгээд халуун буцалсан ус нэмнэ. Давс нэмээд буцалгаарай. 1 цайны халбага ус хийгээд аягална. Дээр нь хэдэн цайны халбага зайрмаг нэмээрэй. Бэлэн болсон кофены дээр шоколадны үйрмэгээ цацаад лимонтой уугаарай.

“Дон Жуан” кофе

Нойрмог байдлаас тань сэргээх 6 төрлийн кофены жор 2

Орц: (1 хүний порц)

  • 1 аяга чанасан кофе
  • 1 хоолны халбага хар ром
  • 1 хоолны халбага кофены ликёр
  • 2 хоолны халбага цөцгий
  • 2 цайны халбага үрсэн шоколад

Бэлтгэх арга:

Хундаганд ром хийж халаагаарай. Халуун ромыг хэдэн секунд эргүүлнэ. Дээр нь ликёр нэмээд дараа нь кофегоо нэмээрэй. Цайны халбаганы бариулыг ашиглан цөцгийг кофены дээр тогтохоор болгоомжтой тавина. Дээр нь үрсэн шоколадаа цацаад шууд уугаарай.

Мөстэй Швейцар кофе

Нойрмог байдлаас тань сэргээх 6 төрлийн кофены жор 3

Орц: (1 хүний порц)

  • 1 аяга чанасан кофе
  • 1/3 хавтгай хар шоколад
  • 1 хоолны халбага өтгөн цөцгий (30%-ийн тослогтой)
  • 1/4 цайны халбага нунтаг шанц
  • Мөс

Бэлтгэх арга:

Урьдчилан бэлтгэсэн кофегоо шүүгээд хөргөөрэй. Жижиг савны дундуур ус хийгээд гал дээр тавина. Өөр саванд шоколадаа жижиглэж хийнэ. Ус буцалмагц дээр нь савтай шоколадаа тавьж хайлуулаарай. Нунтаг шанц, халуун шоколад, кофегоо хооронд нь хольж бага зэрэг хөргөнө. Цөцгийгөө хөөсрүүлж бэлтгэнэ. Зузаан аяганд 2 мөс хийгээд шоколадтай кофегоо аягална. Дээд хэсгийг хөөсөрсөн цөцгийгөөр чимэглээд нунтаг шанцаа цацаад уугаарай.

Швед кофе

Нойрмог байдлаас тань сэргээх 6 төрлийн кофены жор 4

Орц: (1 хүний порц)

  • 60 гр нунтаг кофе
  • 400 гр ус
  • 1 өндөгний шар
  • Ром
  • 4 цайны халбага элсэн чихэр
  • Цөцгий

Бэлтгэх арга:

Кофегоо чанаж аягалаад бага зэрэг хөргөнө. Үүний дараа ром, элсэн чихэр, өндөгний шарыг хольж дээрээс нь нэмнэ. Цөцгийгөө тусад нь аягалаад өөрийн хүссэн хэмжээгээр кофендоо нэмж хэрэглээрэй.

 

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/03 at 13:19

    Сэтгэгдэл *

  2. asdfasdf

    2015/11/03 at 13:28

    adgadfasdf

  3. Зочин

    2015/11/05 at 18:36

    ГОЁ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *