Насны зөрүүг нь хүмүүс төдийлөн анзаараад байдаггүй 11 алдартай хосууд

1

Хэдэн жилийн өмнө америкийн эрдэмтэд нэгэн судалгаа явуулсан бөгөөд судалгааны үр дүнд мэдэгдсэн зүйлсээс дурдвал, эхнэр, нөхрийн хамгийн тохиромжтой насны зөрүү 1 жил гэж үзжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ тохиолдолд салалтын магадлал маш бага буюу дөнгөж 3-хан хувь байдаг гэнэ. Гэхдээ та бидний мэдэж байгаагаар хайр гэдэг зүйл бүгдийг даван туулах чадалтай, шинжлэх ухааны онолыг ч үл тооно.

Бидний хувьд нэг л зүйлд итгэлтэй байгаа нь гэр бүлийн хэн нэгэн ахимаг настай байхад аз жаргалыг мэдрэхгүй гэж бодож болохгүй. Хараад насыг нь тодорхой хэлж чадахгүй хосууд гэж байдаг, тодорхой жишээ болгож та бүхэндээ дараах оддыг танилцуулахаар бэлдлээ.

1. Эльза Патаки болон Крис Хемсворт

© Invision / Invision / East News

Крис болон Эльза нар олны танил болоогүй байхдаа танилцаж гэрлэсэн байдаг. Патакигийн хэлснээр тэрээр Хемсворттой утсаар яриад л дуу хоолойд нь дурлажээ. Алдартай болсон хойноо ч хосууд үнэнч хайраа авч үлдэж чадсан юм. Тэдний гэр бүлийн халуун дотно гэрэл зураг шүтэн бишрэгчдийг нь баясгасаар байна.

 

2. Жерар Пике болон Шакира

© BRYAN R. SMITH / AFP / East News

Колумб дуучин болон испани хөл бөмбөгчний хайр дурлалын түүх 2010 онд Өмнөд Африкт зохиогдсон хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний өмнө эхэлсэн. Тэр үед Шакира «Waka Waka» дуугаа дуулж байсан бол Жерар бусад тоглогчдын хамт клипний зураг авалтад оролцжээ. Шакирагийн дурсан ярьснаар Пика надад хэлэхдээ: “Би энэ аваргыг авна, чамтай финал дээр уулзана аа” гэсэн юм. Тэр ялсан даа.

 

3. Райан Рейнольдс болон Блейк Лайвли

© Invision / Invision / East News

Райан, Блейк хоёр “The Green Lantern” киноны хайртай хосуудын дүрийг чадварлагаар бүтээж чадсан. Төд удалгүй тэдний хооронд жинхэнэ хайрын гал асжээ. 2012 онд холливудын хосууд нууцаар хуримласан байдаг.

 

4. Камила Алвес болон Мэттью Макконахи

© Van Tine Dennis / ABACA / EAST NEWS

Холливудын жүжигчин, бразилийн загвар өмсөгч хоёр анх 2006 онд Лос-Анжелес хотын нэгэн ресторанд таарч байжээ. Тэр өдөр Камила өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэж байхад нь харсан Мэттью үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцахаар шийдсэн юм. Бодож санах юмгүй шууд очоод л өөрийгөө танилцуулж. Тэд аз жаргалтай гэр бүлийг босгож чадсан бөгөөд гурван хүүхдийн эцэг, эх болоод байна.

 

5. Амаль болон Жорж Клуни

© MEGA / Mega Agency / East News

Жорж болон Амаль хоёр маш романтик нөхцөлд танилцсан. Комо нуурын эрэг дээр найз нартайгаа зугаалж байгаад бие биенээ олсон юм. Хайр дурлалаа зарлаагүй ихэд удаан нууцалсан, гэхдээ 2014 онд хайртай хосууд сүр дуулиантай хурим хийж People сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан удаатай.

 

6. Жей-Зи болон Бейонсе

© Kevin Mazur / Contributor / Getty Images

Эхлээд тэдний харилцаа зөвхөн ажил хэрэг, нөхөрсөг байдалтай байв. Удалгүй тэдний жирийн нөхөрлөл хайр дурлал болсон бөгөөд Жей-Зи хэдхэн минутад “Crazy in Love” дуугаа зохиож байсныг бодоход үнэхээр хайр дурлалдаа шатаж байсныг илтгэнэ. Энэ бол Бейонсегийн анхны хит дуу. Харин 2004 оны MTV-гийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээгээр тэд хосууд гэдэг утгаараа гарч иржээ, 4 жилийн дараа цомхон хурим хийсэн байдаг.

 

 

7. Жеки Эйнсли болон Гай Ричи

© Invision / Invision / East News

Алдартай найруулагч болон үзэсгэлэнтэй загвар өмсөгч хоёр дундын танил нь зохион байгуулсан томчуудын хүлээн авалтын үеэр танилцжээ. 2015 онд хайртай хосууд Уилтшир эдлэн газартаа гэрлэлтээ баталгаажуулжээ. Тэдний хурим сүртэй болсон, бараг л “Оскар”-ын шагнал гардуулах ёслолтой дүйхүйц болсон гэдэг.

 

8. Хилари болон Алек Болдуин

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Алек, Хилари хоёр 2011 онд кафед зэргэлдээ ширээн дээр сууж байхдаа санамсаргүй танилцжээ. Хилари тэр үед Нью-Йорк студэд йогийн багшаар ажилладаг байсан гэдэг. Тэр орой Хилари найз нартайгаа оройн хоол идэж байжээ. Одыг хараад таньсан бүсгүй Болдуинд дөхөж очоод түүний авьяас чадлыг бахархаж явдгаа хэлсэн байна. Дараа жил нь тэд гэрлэсэн юм, хосууд одоо гурван хүүхдийн эцэг эх болжээ.

 

9. Пенни Ланкастер-Стюарт болон Род Стюарт

© TOLGA AKMEN / AFP / East News

Дуучин, загвар өмсөгч хоёр маань гэрэл зураг авалтад цугтаа оролцох гэж аль тэртээ 1990 онд танилцаж хуримаа хийтлээ 8 жил уулзсан. Тэд одоо 2 хүүтэй.

 

10. Жефф Голдблюм болон Эмили Ливингстон

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

Холливудын од болон канадын уран гимнастикчин нар 2011 онд танилцжээ. 3 жилийн дараа тэд Хавай руу романтик аялалд явсан бөгөөд Жефф хайртай бүсгүйдээ сүй тавих санал тавьсан юм. Хосууд хоёр хүүхэдтэй.

 

11. Роузи Хантингтон-Уайтли болон Жейсон Стейтем

© David M. Benett / Contributor / Getty Images

Хосуудын хайрын түүх 2010 оноос эхтэй, тэд хөгжмийн наадам дээр танилцжээ. Бие биедээ тэр дороо л таалагдсан гэдэг, магадгүй тэднийг британи зан чанар нь нийлүүлсэн байх. Тэд одоо бяцхан хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна.

Гэрлэлтэд насны зөрүү нөлөөлнө гэж та боддог уу?

24
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Энхээ

    Г. Энхээ

    2020/05/24 at 23:20

    Ene atmaan 52toi gehed anuuhnaaraa ymaa

  2. Б. Ялгуун

    Б. Ялгуун

    2020/05/26 at 12:47

    beyonce 32toinmu😂

  3. Enkhbold Angirmaa

    Enkhbold Angirmaa

    2020/05/26 at 13:11

    eregteig n zaluu geed bgamu emegteig n hugshin geed baigamu hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *